Таны залуу насны дүр төрхийг өдөр бүр бага багаар хумсалсаар байдаг 10 муу зуршил

0

Бүсгүй хүн сайхан харагдахыг хичээдэг. Нас өтөлж буйн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрчилнө, мэргэжлийн гоо сайханчийн туслалцаа авахаас өөр аргагүй гэж бодно. Үнэндээ, гоо сайхны дайсан нь бидний гадарлаа ч үгүй газар байх ажээ. Жишээ нь, бидний өдөр тутмын хийдэг жирийн нэг дадал зуршлууд ч бидэнд нөлөөлдөг, тийм учраас хүмүүс үүнд анхаарал огт хандуулалгүй орхидог юм.

Бидний залуу төрхийг ямар дадал зуршил өдөр болгон бага багаар хумсалсаар байна вэ?

1. Хөлөө ачиж суух зуршил

© AP / EAST NEWS

Биед эвтэйхэн энэ байрлалыг эмч нар огт сайшаадаггүй. Хөлөн дээрээ хөл тавьж сууснаар цусан хангамж алдагдана, цаашлаад цусны даралт ихсэхэд нөлөөлдөг. Хамгийн түгээмэл асуудал гэвэл нурууны хэвийн байрлал алдагдаж мурийхад хүрдэг. Нурууны эрүүл байдал, ялангуяа хүзүүний хэсэг нүүрний залуу төрхөнд шууд нөлөөлдөг ажээ.

 

2. Орондоо хэвтэж утсаа оролдох

© Depositphotos, © Depositphotos

Хүзүү болон эрүүний хэсгийн арьс хамгийн түрүүнд уян хатан чанараа алдаж үрчлээтдэг гэж мэргэжилтнүүд үздэг. Гэхдээ 40-өөс дээш насныхны хувьд асуудал болохгүй байх боломж бий. Хэрвээ та хүзүүгээ буруу байрлалд тавьж хэвтдэггүй бол энэ асуудлаас зайлсхийж чадна. Хэрвээ орондоо ороод дэлгэц хардаг бол бид өөрийн эрхгүй толгойгоо доош болгодог. Зөвхөн ухаалаг утас харж хэвтэх бус бас энэ байрлалд ном унших дуртай хүмүүст ч хамааралтай юм.

Орондоо утас харж хэвтэх зуршлаасаа салах амаргүй, гэхдээ энэ нь бас л хэд хэдэн сөрөг нөлөөтэй гэдгийг та бид хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ. Унтахаас өмнө бид мэдрэлийн системийг зориудаар сэргээж байгаа бөгөөд үүнээс болж биологийн цаг нь эвдэгддэг. Үүнээс гадна бидний төдийлөн анхаардаггүй нэг зүйл бол харанхуйд утас харж байхдаа бид өөрийн мэдэлгүй нүүр амаа хөдөлгөдөг тул хамар орчимд үрчлээ амархан суудаг ажээ.

 

3. Уруулаа жимийж нүүрний доод хэсэгт хэт их ачаалал өгдөг

© James Whatling/Mega Agency / East News, © James Whatling / MEGA/Mega Agency / East News, © James Whatling / MEGA/Mega Agency / East News

Өдрийн турш хэдэн удаа уруулаа хүчээр жимийж байгаагаа анзаараарай, энэ бүгд нүүрний доод хэсгийн булчинд хэт их ачаалал өгдөг байна. Энэ нь явсаар муу зуршил болон тогтож нүүрний хэлбэр бүхэлдээ өөрчлөгдөхөд ч нөлөөлж болох юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, уг муу зуршил нь давхар эрүү унжих, амны хэсгээр жижиг үрчлээ гарах үндсэн шалтгаан болно.

Тиймээс энэ хэсгийн булчинг тайвшруулах цогц дасгал хийхийг зөвлөж байна.

 

4. Халуун усаар нүүрээ угаах

© Depositphotos

Хүйтэн эсвэл дөнгөж бүлээн усаар нүүрээ угаахад нэг их таатай санагддаггүй. Гэхдээ халуун усаар угаах явдал нь, тэр дундаа өдөр болгон угаадаг бол тийм ч сайн зүйл авчрахгүй. Халуун ус нүүрний арьсыг цочроодог, хэт мэдрэг арьстай хүмүүсийн арьсыг хуурайшуулдаг байна. Усны хэт өндөр хэм нь арьсны хамгаалах давхаргыг эвдэж коллагены ялгаруулалтыг эрс бууруулахын зэрэгцээ арьсны нүхийг нээж өгдөг ажээ.

 

5. Ширүүн материалтай цагаан хэрэглэл

© Depositphotos, © Depositphotos

Орны цагаан хэрэглэл нь нойрны чанар болон таны арьсанд маш ихээр нөлөөлдөг юм. Хэрвээ та зузаан, цэвэр даавуун цагаан хэрэглэл дээр унтдаг бол арьсан дээр удаан арилж байгаа ором олж харсан л байж таараа.

Арьсан дээр ийм ором гаргахгүйн тулд зөөлөн материалтай цагаан хэрэглэл сонгохыг хичээгээрэй. Мэргэжилтнүүд торгон материал сонгохыг зөвлөж байна, боломжгүй бол илүү зөөлөн материал болох батистаар хийсэн цагаан хэрэглэл ч байж болно. Зөөлөн материал нь үс, арьсанд бага үрэгдэнэ, арьсыг цочроож харшил үүсгэх магадлал тун бага, арьсанд ором гарахгүй. Мөн батга ихээр гардаг хүмүүсийг ийм цагаан хэрэглэл хэрэглэхийг тусгайлан зөвлөдөг. Ингэснээр үрэвсэл болон тууралтыг эрс багасгадаг байна.

 

6. Нарны шил зүүхгүй явах

© Depositphotos, © Depositphotos

Нарны шил биднийг нарны хэт ягаан туяанаас хамгаалаад зогсохгүй мөн үзэсгэлэнтэй үлдэхэд тусалдаг байна. Бүх зүйл ойлгомжтой: шилтэй байхад бид жуумалзаж үрчийхгүй, нүд орчмын булчинд ачаалал өгөхгүй тул энэ хэсгийн арьснууд залуу төрхөө хадгалж үлдэнэ. Нүд орчмын арьс хамгийн нимгэн бөгөөд эмзэг, тиймээс өчүүхэн анхаарал болгоомжгүй байдал таныг хөгшин харагдуулж болох юм.

 

7. Патч ихээр хэрэглэх

© Depositphotos, © Depositphotos

Патч богино хугацаанд өнгө оруулахад зориулагдсан, арьсыг үнэхээр богино хугацаанд толигор болгодог. Гэхдээ эрүүл бус аргаар гэж хэлж болох юм. Тиймээс патчийг байнга буюу үндсэн арчилгаа болгон хэрэглээд байх нь зөв шийдэл болохгүй. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, энэхүү хурдан лифтинг нь ууршуулах нөлөөгөөр явагддаг. Хуурайшлыг арилгана, гэхдээ арьс хуурайшиж байгаа үндсэн шалтгааныг арилгаж чадахгүй юм. Цаашлаад ус болоод давсны тэнцвэрт байдал алдагддаг байна.

Патч арьсыг зохих ёсоор чийгшүүлдэггүй. Энэ бүтээгдэхүүн зөвхөн нэмэлт давхарга л үүсгэдэг бөгөөд арьсыг амьсгалуулахгүйгээр чийгийг дотор нь барих л үйлчилгээтэй. Нэмэлт давхаргын цаана жинхэнэ хуурайшилт явагдаж арьс улам татвалзаж эхэлдэг ажээ.

 

8. Хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх

© valentinkaniki / Instagram

Нүүрний будаг гэх гоо сайхны бүтээгдэхүүн хугацаа нь дууссан байсан ч анхилуун үнэрээ алддаггүй. Сайхан үнэртэж байгаа нь нүүрэндээ түрхэж болно гэж огт ойлгож болохгүй. Будагтай цуг арьсанд маш их хэмжээний нян хүрч үрэвсүүлэхийн зэрэгцээ наснаасаа эрт хөгшрөхөд хүргэнэ. Хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн арьсны өвчнөөр өвчлөх шалтгаан ч болох аюултайг анхаараарай.

 

9. Үсээ хэт чанга боох

© Depositphotos, © Depositphotos

Өдөр болгон үсээ арагш нь шууж боох нь үсний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Үсний угийг хүчтэй чангалалгүй сулавтар боохыг мэргэжилтнүүд зөвлөж байна, эс бөгөөс үсний уг гэмтэж үрэвсэх, халцрах зэрэг асуудлуудтай тулгарч болзошгүй. Ялангуяа нарийхан бас шингэн үстэй бүсгүйчүүд үүнд онцгой анхаарал хандуулах ёстой.

 

10. Унтах дуртай байрлал – хажуугаараа эсвэл доошоо харах

© Depositphotos, © Depositphotos

Хажуугаараа эсвэл доошоо харж унтсанаар хүзүү, нүүрний арьсыг эрт хөгшрөхөд хүргэж байгааг гоо сайхны мэс засалчид анхааруулж байна.

Доошоо харж хэвтсэнээр нүүрийг дэрэн дээр шахдаг, үүнээс болоод арьсны нүх бөглөрч батга гарах, үрчлээ суухад хүрнэ. Мөн энэ байрлал нь цусан хангамжийг доголдуулдаг тул нүүр хавагнахад ч нөлөөлдөг байна. Хажуугаар унтах нь ч гэсэн мөн адил асуудлууд үүсгэнэ.

Дээшээ харж унтах нь хамгийн шилдэг байрлал юм. Уг байрлал нь биеийн шингэний үйл явцыг хэвийн горимд явуулах бөгөөд арьсыг чөлөөтэй амьсгалах нөхцлийг бүрдүүлж өгдөг.

Танд дээр дурдсан зуршлуудаас байна уу? Тэр зуршил нь таны гоо сайханд сөргөөр нөлөөлж байгааг та анзаарсан уу?

22
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *