Нойргүйдэлтэй тэмцэх 10 арга

0

Ганцхан та ч биш, Америкчуудын 3 хүн тутмын нэг нь нойрны асуудалтай. Яагаад?

Нойргүйдэлд олон хүчин зүйл нөлөөлнө. Маргаашийн ажил төрөлдөө санаа зовж байна уу? Киноны суваг үзээд шөнийг өнгөрөөж болно л доо. Гэхдээ ямар ч шалтгаангүй мөртлөө нойргүй шөнийг өнгөрөөж буй хүмүүс байгаа юм.

Шалтгаантай ч бай, шалтгаангүй ч бай, та зөв газраа иржээ. Нялх хүүхэд шиг бөх гэгч унтах 10 аргыг танд зааж өгье.

1. Босоод ямар нэгэн зүйл хий

Уялдаагүй мэт сонсогдох боловч та унтах гээд 20 минут оролдсоны дараа үр дүн гараагүй бол орондоо дэмий хөрвөөх хэрэггүй. Босоод хэсэг алх, ном унш, өөрийнхөө санаа бодлыг сарниулах сонирхолтой зүйл хий … хэсэг хугацааны дараа унтахаар оролдоорой. Энэ арга үр дүнтэй гэдэгт та эргэлзэх хэрэггүй.

Нойргүйдлийг даван туулж сайхан нойрсох 10 арга 2

2. Оронд орохоосоо өмнө элдэв дэлгэц бүү хар

ТВ, ухаалаг утас, таблет гээд л гэрэлтдэг дэлгэц болгон үүнд хамаарна. Kindle хүртэл энэ жагсаалтад багтахыг анхаараарай. Яагаад? Эдгээр дэлгэцээс гэрэлтэх гэрэл нь унтуулахаар тархинаас ялгаруулдаг melatonin-ийн ялгаруулалтыг бууруулдаг ажээ. Үүнээс гадна таны тархинд буруу мэдээлэл буюу гэрэлтэж буй гэрэл нь өдрийн гэрэл гэсэн мэдээллийг тархинд өгдөг болохыг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна.

Нойргүйдлийг даван туулж сайхан нойрсох 10 арга 3

3. Орой тогтсон цагт орондоо орж бай

Амралтын өдрөөрөө жоохон ч гэсэн унтаад авахыг хүн болгон хүсдэг нь бидэнд сайнаар биш муугаар нөлөөлдөг ажээ. Тогтсон цагт орондоо орох нь таныг дотоод цагийн хуваарьтай байлгадаг. Хатуу хуваарь мэт санагдах боловч таны нойронд ач тустай гэдгийг бүү мартаарай.

Нойргүйдлийг даван туулж сайхан нойрсох 10 арга 4

4. Унтах нөхцөлөө солиорой

Цагаан хэрэглэл нь тухгүй байна уу? Матрас нь салж унах нь уу? Унтаж чадахгүй байх нь аргагүй. Тухгүй байхад хэн ч унтаж чадахгүй. Иймд, шаардлагатай гэж үзвэл ор, дэр, цагаан хэрэглэлээ солиорой.

Нойргүйдлийг даван туулж сайхан нойрсох 10 арга 5

5. Орыг зориулалтаар нь л ашиглаарай

Мэдээж орондоо өглөөний хоолоо идэх, дэрэндээ шургаж ороод ном уншаад хэвтэх нь сайхан байдаг. Орондоо нойртой холбоогүй аливаа зүйл хийх нь нойргүйдэлд хүргэж унтахаас улам холдуулна.

Нойргүйдлийг даван туулж сайхан нойрсох 10 арга 7

6. Melatonin нэмэлт хүнс хэрэглээрэй

Кино үзэж үүрийн 4 цаг хүргээд, дараагийн таван цагийн дараа гэхэд ажил дээрээ бэлэн байх ёстой байдаг, энэ дүр зургийг бид бүгд мэдэх байх. Бидэнд байгалийн дотоод цаг гэж байдаг бөгөөд Melatonin ялгарч бидний тархинд мэдээлэл хүргэдэг, тархинд мэдээлэл очоогүйн улмаас бид унтаж чаддаггүй. Аз болж байгалийн гаралтай Melatonin-ыг худалдан авч байгалийн дотоод цагаа хэвийн ажиллуулж болох юм. Гэхдээ урьдчилж эмчээс зөвлөгөө авахаа мартаж болохгүй шүү.

Нойргүйдлийг даван туулж сайхан нойрсох 10 арга 6

7. Стрессийг түрэн шахъя

Хэлэхэд амархан ч орондоо орохоосоо өмнө элдэв зөрчил, асуудлаа шийдвэрлээд ороорой. Ямар нэгэн зүйлд сэтгэл гонсойх ч юм уу санаа зовж байгаа бол өөрийгөө чөтгөрийн өмгөөлөгч тантай үзэлцэж байгаа мэт тоглоом тоглож өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Та болон таны тал асуудлыг шийдвэрлэхээр маргалдах бөгөөд ямар нэгэн шийдэлд хүрнэ. Зарим хүмүүс санаа зовоож байгаа зүйлээ жагсаан бичиж тайвширдаг байна. Стресс таныг шөнөжингөө сэрвэлзүүлэх тул орондоо орохоосоо өмнө энэ байдлаасаа салах ёстой.

Нойргүйдлийг даван туулж сайхан нойрсох 10 арга 1

8. Гүнзгий амьсгаа ав

Удаан, зөөлөн амьсгаа аваарай гэдэг үгийг эмчийн үзлэгийн үеэр л хэлдэг гэж үү. Ингэж амьсгалахад та тайвширна. Унтахдаа амьсгалах дасгалыг хийхэд үр дүнгээ маш сайн өгдөг.

Нойргүйдлийг даван туулж сайхан нойрсох 10 арга 8

9. Хөлийнхөө эрхий хурууг хөдөлгөж 1000-аас урвуу тоолоорой

Өмнө нь сонсож байгаагүй тэнэг арга гэдгийг мэдэж байна, гэхдээ л үр дүнтэй. Хэдэн жил нойр хүрэхгүй тарчилдаг байхад иогоор хичээллэдэг нэг найз маань энэ аргыг зааж өгсөн юм. Орондоо ороод, нүдээ аньж хөлийнхөө эрхий хурууг аажмаар хөдөлгөөд 1000-аас эхлээд урвуу тоолно. Гэрлээ унтраасан байх ёстой шүү. Энэ арга нь таны сэтгэлийг тайвшруулж бясалгалын байдалд оруулна.

Нойргүйдлийг даван туулж сайхан нойрсох 10 арга 9

10. Нойрны судалгаанд оролцох

Нойрны судалгааны талаар эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Таны нойргүйдлийн шалтгааныг эмчилгээний төвийн эмч нар тогтоох бөгөөд танд тохирох эмчилгээ, аргыг зааж өгнө. Үүний тулд төвийн тусгайлан тоноглогдсон тухтай орон дээр 1-2 шөнийг өнгөрөөх бөгөөд эмч нөгөө өрөөнөөс болж буй үйл явдлыг хянадаг байна.

Нойргүйдлийг даван туулж сайхан нойрсох 10 арга 10

Дээрх аргууд танд тус болохгүй бол эмчид үзүүлэх хэрэгтэй. Стресс таныг байнга сэрээж байгаа бол сэтгэл зүйчид үзүүлж амьдралын асуудлаа шийдвэрлэх арга замыг олохыг хичээгээрэй. Эцэст нь хэлэхэд таны хийсэн эерэг зүйл болгон таны амьдралд сайн сайхан зүйл авчрах бөгөөд та бат бөх нойртой байх болно.

 

23
ГоёГоё
12
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Oyungerel Urtnasan

    Oyungerel Urtnasan

    2015/07/27 at 23:36

    Yamar hvmvvs ni noirgviddeg bna shn yumo ilvv garad bga noirnoso uguh yumsan

  2. Biti muruud za ^
    l

  3. SARNAI

    2017/04/13 at 18:46

    untahaa bgaad 2 jil boloh gej bna ih hetsuu ymoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *