Хамгийн сүүлийн үеийн газар уснаа явагч 10 машин

1

Газар уснаа явдаг хоёрдмол шинж чанартай тээврийн хэрэгсэл нь тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа хүмүүст газар дээр ч, усан дээр ч түүнчлэн усан доогуур ч аялах боломжийг олгодог. Газар уснаа явагч машин хэмээн нэрлэгддэг энэхүү тээврийн хэрэгслийн хөгжил дэлхийн хоёрдугаар дайны үед эрчимтэйгээр явагдсан юм. Доорх онцлог тээврийн хэрэгслүүд нь өнөө цагийн хамгийн сүүлийн үеийн, шилдэг газар уснаа явагч машинууд аж.

Watercar Panther Amphibious JeepХамгийн сүүлийн үеийн газар уснаа явагч 10 машин 9

3,7 литрийн V6 хөдөлгүүртэй энэ машиныг Honda компани бүтээжээ. Энэхүү машин хуурай газар дээр 128 км/цаг хүртэл, усан дээр 70 км/цаг хүртэл хурдалдаг. Ердөө 15-хан секундын хугацаанд газраас ус руу шилжиж чадах энэ машины их биеийг бат бөх бөгөөд хөнгөн жинтэй шилэн хуванцараар хийжээ. Өөрийн гэсэн Panther жиптэй болохыг хүсвэл хүссэнээрээ тоноглуулах захиалга өгөх боломжтой юм байна.

Watercar PythonХамгийн сүүлийн үеийн газар уснаа явагч 10 машин 10

6,2 литрийн Corvette V8 мотортой энэхүү газар уснаа явагч машин 100 км/цагийн хурдыг ердөө 4,5 секундын хугацаанд авдаг. Дурдууштай нэг зүйл нь уг тээврийн хэрэгсэл 2010 оны Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн байна.

Rinspeed sQubaХамгийн сүүлийн үеийн газар уснаа явагч 10 машин 8

Швейцарийн Rinspeed компаний энэ машин усан доор 10 хүртэл метр зайд явах боломжтой. Энэхүү газар уснаа явагч нь байгальд ээлтэй загвар аж.

Gibbs HumdingaХамгийн сүүлийн үеийн газар уснаа явагч 10 машин 4

Шинэ Зеландын бизнес эрхлэгч Alan Gibbs энэхүү 4WD газар уснаа явагч концепцийн санаачлагч. 5 хүний суудалтай, 350 BHP V8 хөдөлгүүртэй уг машин алс холын, бартаа ихтэй газарт явахаар бүтээгджээ. Газар дээр 160 км/цаг, усан дээр 65 км/цаг хурдлах чадалтай.

Gibbs AquadaХамгийн сүүлийн үеийн газар уснаа явагч 10 машин 3

2,6 литрийн Rover V6 хөдөлгүүрээр тоноглогдсон өндөр хурдтай энэхүү газар уснаа явагч хуурай газар дээр 160 гаруй км/цаг, усан дээр 50 км/цаг хурдална. Энэхүү хязгаарлагдмал тоогоор бүтээгдсэн концепци загвар 2003-2004 онуудад үйлдвэрлэгдэж байжээ.

Rinspeed Splash HydrofoilХамгийн сүүлийн үеийн газар уснаа явагч 10 машин 7

2004 оны Женевийн авто шоун дээр танилцуулагдсан энэ газар уснаа явагч спорт машин газар дээр 200 км/цаг, усан дээр 80 км/цаг хурдалдаг. Гудамжны хүлгээс усны хүлэг болох уг машиныг хамгийн сүүлийн мэдрэгчүүд бүхий өндөр даралтын гидравлик системээр цахилгаанаар хянадаг байна.

CAMI Hydra SpyderХамгийн сүүлийн үеийн газар уснаа явагч 10 машин 2

Хагас спорт машин, хагас завь хэлбэрийн энэ тээврийн хэрэгслийг CAMI (Cool Amphibious Manufacturers International) санал болгожээ. 6,0 литрийн LS2 V8 хөдөлгүүр нь 400 морины хүчтэй. 4 хүний суудалтай машины жинг хөнгөн байлгах үүднээс их биеийг нь хөнгөнцагаан болон шилэн хуванцараар хийжээ.

Project Sea Lion Amphibious Super CarХамгийн сүүлийн үеийн газар уснаа явагч 10 машин 6

Хуурай газар дээр 201 км/цаг хүртэл хурдлах энэ машин хуурай газар дээр явдаг хамгийн хурдан машин болохоор зохион бүтээгдсэн байна.

Hydra GatorХамгийн сүүлийн үеийн газар уснаа явагч 10 машин 5

CAMI-гийн санал болгож байгаа өөр нэг тээврийн хэрэгсэл нь 60,000 долларын үнэтэй дизель-цахилгаан холимог хөдөлгүүрт загвар аж. 4 хүний тухлаг суудалтай юм.

Хамгийн сүүлийн үеийн газар уснаа явагч 10 машин 1Америкт бүтээгдсэн энэ машин хуурай газар дээр 201 км/цаг хурдалж, дугуй нь их бие дотроо хумигдан эвхэгдсэн үедээ усан дээр 72 км/цаг хүртэл хурдалдаг байна.

11
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *