Японд 9 жил амьдрахдаа өөрийн болгож авсан гоо сайхны арчилгааны 10 зуршил

0

Өөр улсад нүүж ирэхэд шинэ орчинд дасан зохицох шаардлагатай болдог. Бүх юм өөрчлөгдөнө: орчин, амьдралын хэмнэл, тэр бүү хэл тогтсон дадал зуршил ч мөн адил. Урьд нь харийн бас ойлгомжгүй байсан зүйл ойлгогдож өөрийн болох нь ч бий.

Би Японд ирээд 9 жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд япон бүсгүйчүүдээс гоо сайхны арчилгааны аргуудаас суралцсан байна. Өөрийн биеэр туршиж үр дүнтэй гэж үзсэнээсээ бүсгүйчүүдтэйгээ хуваалцаж байна.

Гоо сайхны арчилгаа хийж байхдаа япон бүсгүйчүүд огт яардаггүй

© my_nippon / Яндекс.Дзен

Онсэнд (рашааны ойролцоох усны газрууд) орж байгаа япон бүсгүйчүүд миний ажигласнаар хаашаа ч яардаггүй. Бүсгүйчүүд нүүрнийхээ будгийг бүрэн арилгана, бясалгал хийж байгаа мэт л сууна, дараа нь нүүр, биедээ чийгшүүлэгч тосоо түрхдэг. Өөртөө амар амгаланг бий болгож, өөртөө тавих зөөлөн бас уйгагүй арчилгаа нь нэгэнт уламжлал болжээ. Би ч бас яарахаа больсон, ийм арчилгаанд аль болох их цаг гаргахыг хичээх болсон юм.

 

Япон эмэгтэйчүүд 2 шатлалтайгаар нүүрээ угаадаг

© BONYA’S POUCH / YouTube

Наран ургах улсад арьс цэвэрлэгээ гэдэг бол жинхэнэ ёс бөгөөд 3 – 5 минутын турш үргэлжилнэ. Япон бүсгүйчүүд цэвэрлэгээний 2 шатлалт системийг ашигладаг.

Эхлээд гидрофиль тос түрхэнэ – гаран дээр дусаасан цөөн дуслыг нүүрэндээ түрхэнэ. Энэ нь зөвхөн нүүрний будаг арилгаад зогсохгүй мөн хамрын хар батгыг арилгадаг болохыг анзаарсан юм. Бага зэрэг иллэг хийхэд гидрофиль тос сүү шиг болдог. Дараа нь нүүрээ усаар угааж цэвэрлэнэ. Цэвэрлэгээний дараагийн шат – өтгөн хөөсөөр угаах юм.

 

Угаалганд байнга тусгай саван хэрэглэнэ

© my_nippon / Яндекс.Дзен

Япон бүсгүйчүүд саванд дуртай болохыг би анзаарсан. Мэдээж энэ нь нүүрэнд зориулсан тусгай саван: арьс таталдуулахгүй, харин ч эсрэгээрээ чийгшүүлнэ. Би өөрөө ногоон цайтай савангаар угаах дуртай – өтгөн хөөсөрч арьсыг гүн цэвэрлэдэг юм.

 

Хөөсийг тороор үрж эсвэл хөөсрүүлдэг тусгай төхөөрөмж ашиглаж гаргана

© my_nippon / Яндекс.Дзен

Өтгөн хөөс гаргахын тулд торыг эхлээд норгох хэрэгтэй, дараа нь хөөсрүүлээд нүүрээ угааж цэвэрлэнэ. Дэлгүүрээс хөөсрүүлдэг төхөөрөмж (awa hour) ч худалдаж авч болох юм. Хөөсийг нүүрэндээ маск шиг тавиад 1 – 2 минут байлгана. Дараа нь усаар угааж цэвэрлэнэ.

 

Угаасны дараа халуун алчуураар бигнэнэ

© Salon Kato / YouTube

Миний танил япон бүсгүйчүүд нүүрээ угаасны дараа халуун усанд дүрсэн алчуураар бигнэдэг. Нэг ёсондоо нүүрээ утаж байгаа хэрэг гэнэ. Дараа нь пилинг түрхэнэ. Энэ арчилгааг долоо хоногтоо 1-ээс доошгүй удаа хийнэ.

 

Япон бүсгүйчүүд арьсаа скрабаар биш харин пилингээр гуужуулахыг эрхэмлэдэг

© Oh Christina / YouTube

Ер нь бол пилинг Японд их алдартай, харин скрабыг бараг ашигладаггүй. Скраб арьс гэмтээдэг гэж үздэг. Биеийн скраб ч олж авахад хэцүү.

 

Лосьоныг бигнүүр байдлаар тавихыг зөвлөдөг

© jn02009 / YouTube

Цэвэрлэгээ болон пилингийн дараа заавал лосьон түрхэхийг зөвлөнө. Япон бүсгүйчүүд уг бүтээгдэхүүнийг дараах байдлаар ашиглахыг зөвлөжээ: хөвөн цаасан дээр бага зэрэг лосьон дусаагаад нүүрэндээ бигнүүр байдлаар хэдэн минут тавина.

 

Даавуун маскыг Японд кремээс илүүтэй хэрэглэдэг

© my_nippon / Яндекс.Дзен

Наран ургах улсад крем маск тун ховор, харин гэрийн нөхцөлд бэлдсэн маск (яншуй, авокадо, бөөрөлзгөнөтэй зэрэг)-ийг хэрэглэхээс эрс татгалзана.

Маскыг задалж нүүрэндээ тавихаас өмнө ууттай нь бүлээн усанд хэсэг байлгадаг: нүүрний арьсыг тайвшруулж бас илүү үр дүнтэй гэж япон бүсгүйчүүд үздэг юм.

 

Даавуун масктай байхад гэрийнхээ ажлыг ч хийж болно

© my_nippon / Яндекс.Дзен

Нүүрний хэлбэрийг өөрчлөх тусгай маск ч бий

Япон бүсгүйчүүд даавуун масканд их дуртай, тэр нь өөрийн гэсэн шалтгаантай: масктайгаа цуг гэрийнхээ ажлыг хийж болно, зарим нь бүр унтаад өгдөг (үүнд нь зориулсан шөнийн хувилбарууд ч бий). Үүнээс гадна миний ажигласан бас нэг зүйл бол бүсгүйчүүд маскаа аль болох дээш нь татаж тавьдаг. Энэ нь нэг талаасаа лифтинг-үр дүнг үзүүлж байгаа ажээ.

 

Коэнзим Q10 агуулсан бодисоор пигментийн өөрчлөлттэй тэмцэнэ

© my_nippon / Яндекс.Дзен

Японд байж эхэлснээс хойш би нарнаас хамгаалах тосгүйгээр гэрээсээ гарахаа больсон, өвөл ч тэр. Урьд нь би наранд шарах их дуртай байлаа. Одоо би наранд шарсныхаа горыг мэдэрч эхэлж байна даа – хацраар пигментийн толбууд нэмэгдсээр л, гэхдээ өвөлдөө бүдгэрээд багасна, харин зун нь тодроод гараад ирдэг. Энэ асуудалтай япон сийвэн үр дүнтэй тэмцдэг, ялангуяа коэнзим Q10 агуулсан бол эргэлзээгүй үр дүнгээ өгнө.

Эцэст нь хэлэхэд, хэрвээ танд цаг байгаа бол энэ бүх арчилгааг шүршүүрийн малгай өмсөөд, халуун алчуураар бигнэж хийвэл олон талаар ашигтай. Үр дүнтэй, тэр нь ч мэдэгдэхүйц, би өөрийн биеэр туршсан юм.

Та өөрийнхөө нууцаас хуваалцах уу: та гоо сайхандаа яаж анхаарал тавьдаг вэ?

9
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *