Хэрэв зөв хувцаслаж чадвал та хүссэн хэмжээгээрээ өндөр харагдаж чадна – Өндөр өсгийт өмсөх ч хэрэггүй!

3

Хүн бүр өндрийн асуудлаа шийдвэрлэхийн тулд гарцаагүй өндөр өсгийт өмсөж байж, өндөр, нуруулаг харагддаг. Гэхдээ ингэх нь шударга гэж үү? Бүх эмэгтэйчүүд өндөр өсгийтийг таашаадаг гэвэл худлаа. Хэрэв та онцгой арга хэмжээ биш, чөлөөт цагаараа гадуур гарах эсвэл аялал хийхээр болох бол яах болж байна? Эдгээр нөхцөл байдалд өндөр өсгийт тийм ч тохиромжтой сонголт биш болов уу.

Тэгвэл маш олон төрлийн гутлууд яг энэ цаг мөчид загварын чиг хандлагыг тодорхойлж байна: челси, спорт маягийн гутал, богино түрийтэй гутал, арьсан болон пүүз гэх мэт. Тэгэхээр та яах ёстой вэ? Өнөөдөр бид таныг байгалиас заяасан мэт өндөр нуруутай харагдахад туслах зарим нэг хувцас загварын бяцхан зөвлөгөөнүүдээс хүргэхээр бэлтгэлээ, та өндөр өсгийт өмсөлгүйгээр өндөр харагдах болно!

Getty Images / Ideal Image

 

1. Дээгүүр хувцсандаа анхаарах

Та цамцаа юбка эсвэл жинсэн өмднийхөө дээгүүр сул орхих нь таны хөлийг богино харагдуулах учир дээд хэсгийн хувцсаа аль болох өмднийхөө дотор хийхийг хичээх хэрэгтэй. Хэрэв та цамцаа өмдөн дотроо хийх юм бол, биеийн галбир чинь илүү тодорч, бүсэлхий, ташаагаараа гоолиг харагдаад зогсохгүй, урт хөлтэй харагдана.

thewowshe/Instagram

 

2. Босоо судалтай хувцас өмсөх

Хөндлөн болон хажуу тийш судалтай хувцас бүү өмс, харин босоо судалтайг өмсөж болно. Энэ загвар таны хөлийг урт болгоно, яагаад гэвэл босоо судал биеийн харагдах байдалд нөлөөлөх юм. Түүгээр ч зогсохгүй, хэрэв та босоо судалтай цамц өмсвөл мөн өндөр харагдуулна: хүзүүг уртасгаж, мөрийг шулуун харагдуулдаг.

_dailystudio_yj/Instagram

 

3. Гурвалжин захтай хувцас өмсөх

Ийм хэлбэрийн захтай цамц хүзүүг урт болгож, их биеийг өндөр харагдуулдаг байна. Таны сүүдэр хүртэл нуруулаг болон эгц харагдана гээд бод доо? Бас нэг давуу тал гэвэл хүзүүг урт болгоно гэдгийг санаарай.

dmdress_official/Instagram

 

4. Нэг өнгийн хувцас өмсөх

Улаан цамц болон хар өмд нэг дор өмсөх юм бол таны бие хоёр хуваагдаж харагдана, харин нэг өнгийн хувцсаар дагнавал, хувцаснууд хоорондоо тохирч, таны биеийг шулуун болгох ба үр дүнд нь та өндөр харагдана.

alicesiminiceanu/Instagram

 

5. Хул өнгийн гутлууд өмсөх

Энэ арга зөвхөн нүцгэн хөл дээрээ өмсөх эсвэл биеийн өнгөтэй трико өмссөн нөхцөлд үр дүнгээ өгнө. Хул өнгөтэй гутлууд хөлд төгс зохицдог, хамгийн гол нь урт харагдуулна. Хар өмд болон ижил өнгийн гутал өмссөнтэй адилхан үр дүнтэй.

pour_moi_1/Instagram

Таны харж байгаачлан эдгээр аргуудын тусламжтай өндөр өсгийт өмсөх ямар ч шаардлагагүй! Та өндөр харагдаж чадах учир өөртөө итгэлтэй алхаж, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ бүү бууруулаарай гэж хүсье!

10
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *