Гонконг дахь өнгө өнгийн даавуугаар бүрсэн аварга том барилгууд

0

Их хотын дунд барилга бүтээн байгуулалтын ажил явагдах байх үед харахад тийм ч таатай бус харагдахаас гадна янз бүрийн зүйл дээрээс унаж ойчих аюул байнга дагалдаж байдаг. Харин Гонконг, Сингапур зэрэг улсуудад тэнгэр баганадсан өндөр барилгын ажил, засвар явагдах үед үнэхээр өөр өнгө төрх, хандлагыг харж болох аж. Баригдаж байгаа барилгын гадна хананд хурц тод өнгийн даавуунуудыг тогтоож бүрсэн байгааг харуулсан эдгээр зургуудыг гэрэл зурагчин Peter Steinhauer авчээ.

Гонконг дахь өнгө өнгийн даавуугаар бүрсэн аварга том барилгууд 1
Энэхүү даавуун бүрхүүл нь нэгд хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлөх дүр төрхийг нуухын хамт дээрээс ямар нэгэн зүйлс унаж, доор явж байгаа хүн амьтанд хор хохирол учруулахаас хамгаалж байгаа аж. Түүнчлэн барилгын шороо тоосыг орчинд нэвтрэхээс хамгаалах хамгаалалт ч болдог байна.

Гонконг дахь өнгө өнгийн даавуугаар бүрсэн аварга том барилгууд 2

Гонконг дахь өнгө өнгийн даавуугаар бүрсэн аварга том барилгууд 3
Steinhauer Сингапур, Гонконг, Энэтхэг зэрэг улсуудаар явахдаа иймэрхүү барилгын зурагнууд авчээ. Энэтхэг ч мөн адил энэ аргыг хэрэглэдэг ч даавууных нь өнгө нэг хэвийн байдаг байна. Тэрээр эдгээр гэрэл зурагнуудаасаа бүрдсэн үзэсгэлэнг Гонконгийн Art Basel-ын ойролцоо гаргажээ. Энэ санаа түүнд хэрхэн төрсөн тухайд Steinhauer Гонконгийн шинэ бүсийн орчимд машинтайгаа явж байтал зам дээр маш том хүр хорхойн үүр шиг зүйл хэвтэж байгааг харжээ. Ойртон сайн ажиглахдаа энэ нь хүр хорхойн үүр бус ойролцоох барилгыг бүхэлд нь бүрсэн даавууны хэсэг болохыг мэдсэн байна. Хажууханд нь сүндэрлэх [tweetable]тэнгэр баганадсан өндөр барилгыг McDonald-ын логог нь үлдээн бүхэлд нь өнгийн даавуугаар бүрсэн[/tweetable] байжээ.

Гонконг дахь өнгө өнгийн даавуугаар бүрсэн аварга том барилгууд 4

Гонконг дахь өнгө өнгийн даавуугаар бүрсэн аварга том барилгууд 5

Гонконг дахь өнгө өнгийн даавуугаар бүрсэн аварга том барилгууд 6

Гонконг дахь өнгө өнгийн даавуугаар бүрсэн аварга том барилгууд 7

Гонконг дахь өнгө өнгийн даавуугаар бүрсэн аварга том барилгууд 8

Гонконг дахь өнгө өнгийн даавуугаар бүрсэн аварга том барилгууд 9

Гонконг дахь өнгө өнгийн даавуугаар бүрсэн аварга том барилгууд 10

Гонконг дахь өнгө өнгийн даавуугаар бүрсэн аварга том барилгууд 11

Гонконг дахь өнгө өнгийн даавуугаар бүрсэн аварга том барилгууд 12

Гонконг дахь өнгө өнгийн даавуугаар бүрсэн аварга том барилгууд 13
Манайд бол ногоон, хар өнгийн даавуугаар бүрдэг ба энэ нь огтхон ч үзэмжгүй харагддаг.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *