Хүмүүс олон жил англи хэл сурахыг хичээдэг боловч дараах 5 том алдааг гаргадаг

2

Англи хэлний суурь мэдлэгийг богино хугацаанд амархан олж чадна. Хамгийн гол нь – зөв арга барилаар сурах хэрэгтэй.

1. Шинэ үг үхэн хатан цээжлэх

Хүмүүс өөрт таалагдсан зүйлээ шууд барин хийдэг, тэр үед гарах үр дүнгийн талаар нэг их бодохгүй. Үг цээжлэхэд туслах аппликейшн бий болоход хүмүүс хичээнгүйлэн үг цээжилж эхэлсэн бөгөөд өөрийнхөө англи хэлний мэдлэгийг эрс дээшлүүлж байна гэж боддог.

Үгийн санг нэмэгдүүлэх – хэрвээ та 1,500 – 2000 орчим үг мэддэг нэгэн бөгөөд дэлхийгээр аялах бодолтой бол буруу зорилго тавьжээ.

Үүнд тусгай аппликейшн тус болохгүй харин кино, гадаадынхантай харилцах харьцаа тус болно. Хүмүүс чухам ярилцах ур чадварыг мартаж орхидог. Тэгэхээр зөвхөн нэг чиглэлийг баримтлан хэл сурах хэрэггүй. Харилцан ярилцах, дуу хөгжим сонсох зэрэг нь дан үг цээжлэхээс илүү үр дүн, өгөөжтэй юм.

 

2. Та хадмал орчуулгатай олон ангит кино үздэг

Эх хэл дээрх хадмал орчуулгатай англи хэл дээрх олон ангит кино үзэж өөрийнхөө хэлний мэдлэгийг дээшлүүлж байна гэж боддог. Ийм арга барилаар англи хэл сурвал хугацаа их орно. Кино үзэж эхэлснээс 5 минутын дараа гэхэд л таны тархи өөрийн мэдэлгүй доор гүйж байгаа хадмал орчуулга, киноны дүрс дээр л төвлөрсөн байдаг. Яагаад гэвэл тархинд ингэх нь хамаагүй амар санагдсан хэрэг. Англи хэл яриаг сонсож байгаа хэдий ч огт хүлээж авахгүй.

Олон ангит киног сургалтанд бүрэн ашиглахыг хүсэж байгаа бол дараах техникийг ашиглахыг зөвлөж байна: бичлэгийн нэг л хэсгийг эх хэл дээр нь хэд хэдэн удаа давтан тавьж сонс. Эхний удаад сонсохдоо харилцан ярианы утгыг ойлгохыг хичээ. Хоёр дахь удаа тавихдаа – англи хадмал орчуулгыг тавь, өөрийгөө шалгаад мэдэхгүй хэлц үгийг тэмдэглэж аваарай. Ингээд сүүлд нь буюу гурав дахь удаагаа киноны баатруудтай зэрэгцэн хэлсэн үгийг давтан хэлээрэй. Зүгээр ч нэг нуршихгүй сэтгэл хөдлөл зэргийг бүгдийг гаргаж жүжигчин бол.

Энэ аргаар хичээллэснээр таны хэлц үг, өгүүлбэр цээжлэх чадвар эрс нэмэгдэнэ.

 

3. Төлөвлөгөөгөө хэтрүүлж төлөвлөдөг

Англи хэлийг тэгээс нь эхэлж сурах ажил хэнийг ч айлгана: тархи таныг хэтэрхий их зүйл шаардаад байгааг ойлгож байгаа. Хэл сурахад 5-10 жил шаардлагатай гэж та бодож байж болно, гэхдээ ахуйн хэрэглээний түвшинд гадаад хэл сурахад гурван сар л хангалттай. Үндсэн харилцаанд ашиглах үгийн сан 700 орчимд л эргэлддэг, дээрээс нь үндсэн дүрмийг мэдэж байвал болно. Хэрвээ та гадаад хүнтэй ажлын гэрээ хэлэлцээр хийхгүй л юм бол танд англи хэлний ахисан түвшин шаардлагагүй. Тэгэхээр алсад харагдаад байгаа заан нь ялаа төдий л байжээ гэдгийг та ойлгоно.

 

4. Та сард нэг удаа л хичээллэдэг

Сард нэг удаа 10 цагаар хичээллэхийн оронд өдөр болгон 5 минутаар хичээллэсэн нь хавьгүй үр дүнтэй. Энэ дүрэм англи хэл сурахад ч хамаарна. Хэлийг хурдан сурахыг хүсэж байгаа бол тогтмол хичээллэх хэрэгтэй, мөн үзсэн материалаа байнга давтаж байх шаардлагатай.

Тархины ажиллах горимыг илүү амар ойлгохын тулд Эббингаузийн мурий гэдгээрээ алдаршсан аргыг ашиглаж болно. Та шинэ сэдэв үзэж байхад бүгдийг 100% тогтоосон мэт санагддаг. Дараагийн өдөр та үзсэн сэдвийнхээ ердөө 33%-ийг нь л санаж байгаа, сарын дараа – 21% нь л үлдэнэ.

Үзсэн зүйлээ тогтоохын тулд та хэд хэдэн удаа давтах хэрэгтэй. Давтах тойрог дараах байдлаар явна:

  • Сурсны дараа шууд
  • 20 минутын дараа
  • 1 өдрийн дараа
  • 2 долоо хоногийн дараа
  • 2 сарын дараа

Энэхүү дүрэм танд хэл сурах ажлыг илүү дөхөм бөгөөд амар болгоно. Хэрвээ та тогтмол биш гэхдээ удаан хугацаагаар хэл үзэж байгаа бол үзсэн зүйлийнхээ 80%-ийг мартаж байгаа гэдгийг ойлгоорой.

 

5. Англи хэлийг “өөртөө зориулж” үзэж байна

Бид сургуулийнхаа оюутнуудаас санал асуулга явуулахад тэдний 65% нь англи хэлийг “өөртөө зориулж” үзэж байгаа гэсэн хариулт өгсөн юм, энэ бол цагаа дэмий үрж байгаа хэрэг. Танд тодорхой тавьсан зорилго заавал байх ёстой.

Хэл сурахад түлхэц болох гол шалтгаан нь – энэ бол мөнгө. Гадаадын компанид ажиллаж байгаа англи хэлтэй хүмүүс бусад дотоодын компанид ажиллаж байгаа хүмүүсээс 25-30% өндөр цалин авдаг. Тэгэхээр та тэдний дунд өрсөлдөх чадвартай байх ёстой биз дээ?

Жил дамнан англи хэл сурч байгаа хүмүүсийн гол асуудал – ажил хэрэг болгож чадахгүй байгаад оршино. Хэл сурчихвал зүгээрсэн гэж та хэдэн жил бодож яваа вэ? гэсэн хэдий ч мөрөөдлөө биелүүлж чадахгүй л байна уу, яагаад гэвэл таны тавьсан зорилго тодорхой бус байгаа юм. Ийм амжилтад хүрэхгүй байгаа байдал бусад зүйл дээр ч илэрнэ, жишээ нь гитар тоглож сурах, зурж сурах: дан ганц хүсэл юунд ч хүргэхгүй ээ. Өөртөө нарийн зорилго тавьж өөрийгөө дайчил: яг таг цаг хугацаа, тодорхой шалтгаан бас ямар түвшинд хүрэхийг хүсэж байгаагаа төлөвлө. Ингэснээр та өөрийгөө бүрэн дайчилж тархийг итгүүлэх хэрэгтэй.

Хэрвээ дээр дурдсан алдааны нэг нь ч гэсэн танд илэрч байгаа бол таны англи хэл сурах ажил зогсонги байдалтай байна гэж ойлгоно. Англи хэлийг жилээр сурах ажлыг таслан зогсоох цаг иржээ.

21
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *