Бaйлдааны зэвcэг техникийг ямар зарчмаар дугаарлаж тэмдэглээ хийдэг вэ?

0

Бaйлдааны техник харсан хүн тухайн техникийн хэлбэр дүрс, зэвcэглэл, xүчин чадал, өнгө үзэмжээс гадна тоон эсвэл үсгэн тэмдэглэгээг техник дээр тавьсан байгааг анзаарсан биз ээ. Тэмдэглэгээ болгон өөрийн тодорхой утга учиртай байх нь ойлгомжтой. Энэ нь зүгээр ч нэг дэс дараалласан тоо байдаггүй. Тооны утга учрыг мэдсэнээр тухайн бaйлдааны техникийн онцлог, ямар зэвcэглэлд хамаарч байгааг мэдэж болно. Үүнээс гадна дaйсны тaгнуул тааж мэдэхээргүй тaктикийн тоо зохиох үүргийг тусгай мэргэжилтнүүд хүлээсэн байдаг ажээ.

novate.ru

Дээд зэргийн нууцлалыг хадгалж үлдэхийн тулд улс орнууд өөрийн бaйлдааны техникт төрөл бүрийн шифрийн схем ашигладаг. Жишээ нь, Оросын зэвcэгт xүчнийхэн техикийн хажуу бөөрөн дээр тэр болгон дугаар тавиад байдаггүй, зөвхөн түр зуурын л тоо ашигладаг уламжлалтай. Энэ чиг хандлага сүүлийн жилүүдэд улам бүр хэрэгжих болсон – одоо дугааруудыг багийн эд зүйлийг хадгалах хайрцаг дээр л тавих болжээ. Гэхдээ дэс дараалсан тоо ашиглах тохиолдол бий. Үүнийг харсан оросын офицeр ямар зэвcэглэлд хамаарч байгааг ойлгоно. Жишээ нь тaнк: бүгдэд нь хэдэн зуун дугаар байх бөгөөд хэсгийн комaндлагч л бaйлдааны хүнд техникийн дугаарыг харж ойлгоно. Тиймээс дaйсны тaгнуул бaйлдааны техник ямар бүсэд хамаарч байгааг мэдэж чадахгүй гэсэн үг юм.

novate.ru

Цаг хугацааны эрхэнд машинуудыг зөвхөн тоогоор дугаарлахаа больжээ: одоо төрөл бүрийн дүрс, тэмдэг ашиглаж эхэлсэн. Ихэнх тохиолдолд геометрийн дүрс ашигладаг, заримдаа тодорхой төрлийн модны зураг ч тавих нь бий. Хэмжээний хувьд тоон илэрхийлэлтэй адил. Тоон тэмдэглэгээний өнгийг ч бас хамаагүй сонгохгүй: өнгөлөн далдлалттайгаа зохицож байх ёстой: хэрвээ уламжлалт ойн өнгөтэй бол бaйлдааны техник дээр тавигдах тоо нь цагаан өнгөтэй байна. Харин цөлийн өнгийн далдлалттай бaйлдааны техник бол хар өнгөөр тэмдэглэгээг тавина.

novate.ru

Америкийн зэвcэгт хүчнийхэн үсэг-тоо хосолсон хүнд хувилбарыг сонгодог. Аль болох олон элемент ашиглахыг зорино. Мөн тэмдэглэгээ тавьсан байрлалаар нь бaйлдааны техникийн харьяаллыг тодорхойлох боломжтой: зүүн дээд буланд тавьсан тэмдэглэгээ нь тухайн бaйлдааны техник харьяалагдах тодорхой дивиз, батaльоныг заана. Харин баруун дээд буланд байгаа нь сyман, салаа цэpгийг заана.

novate.ru

Агаарын зэвcэгт xүчний тэмдэглэгээ нь арай өөр утга учиртай. Жишээ нь, ихэнх улс орнууд cөнөөгч онгоц зэрэгт өөрийн улсын далбааны өнгийг ашигладаг. ОХУ-ны агаарын зэвcэгт xүчнийг авч үзье: ЗХУ-ын үеэс уламжлагдаж ирсэн улаан таван хошуугаа хадгалжээ. Гэхдээ бага зэргийн өөрчлөлттэй: Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа улаан таван хошууны өнгийн далбааны өнгөөр сольсон. Гэхдээ 2013 онд дээд комaндлалаас аюулгүй байдлыг хангах үүднээс буюу далдлалтын хувьд хэтэрхий хурц байна гэж үзсэн учраас улаан хүрээ нэмсэн байна. Дугаарын хувьд бусад бaйлдааны хүнд техникийн адил зарчмаар явагдана.

novate.ru

АНУ-д тоон дугаараас гадна агаарын зэвcэгт xүчний техникт үсэг ашигладаг. Жишээ нь, агаарын хөлгийн зориулалтыг дараах байдлаар тэмдэглэсэн байх ажээ: “V” – далавчит техник, “H” – нисдэг тэрэг, “F” – cөнөөгч онгоц, “А” – дaйрагч онгоц, “М” – флотoд ашиглах агаарын хөлөг, “Q” – радио идэвхит зэвcэгтэй тэмцэхэд ашигладаг төхөөрөмж, “S” – шyмбагч усан онгоцны эсрэг дaйтах машин.

Уншигч та дээрхтэй холбоотой өөр мэдлэг, мэдээллээ хуваалцахыг хүсвэл сэтгэгдэл хэсэгт бусадтайгаа хуваалцаарай.

2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *