“Бөгжний эзэн” киноны гол дүрийн 13 жүжигчин өнгөрсөн 20 жилийн хугацаанд ямар болж өөрчлөгдсөн бэ?

0

Олон жилийн туршид сэтгэлд хоногшин үлдэж, кино театрт нээлтээ хийхийг нь дэргэдээс нь үзэж байсан нь тэртээ олон жилийн өмнө боловч өчигдөрхөн мэт сэтгэгдэл төрүүлдэг сонгодог бүтээлүүд тун цөөн байдгийн нэг нь алдарт “Бөгжний эзэн” цуврал билээ. Өнгөрсөн оны 12-р сард тус цувралын эхний ангийн 20 жилийн ой тохиосон бол энэ жил 2-р ангийн 20 жилийн ой тохиох гэж буй ажээ. Манай сайт уншигч танд Ж.Р.Р. Толкины зохиолоос сэдэвлэн хийсэн ижил нэрт бүтээлийн гол дүрүүдэд тоглосон жүжигчид өдгөө хэрхэн өөрлөгдсөнийг харуулахаар бэлдлээ.

1. Фродо Беггинсийн дүрд тоглосон жүжигчин Элижа Вүүд

© The Lord of the Rings: The Fellowship of the Ring / New Line Cinema and co-producers, © Ted Bundy; No Man of Good / Company X

Сауроны гараас бөгжийг холдуулж, устгах даалгавар авсан эрэлхэг хоббит Фродо Беггинсийн дүрийг бүтээсэн жүжигчин Элижа Вүүд тэртээ 1996 онд нээлтээ хийсэн “Flipper” кинонд тоглосноороо хэдийн бидний танил болоод байсан билээ. Тэрээр хамгийн сүүлд энэ жил нээлтээ хийсэн L.A. Rush кинонд дүр бүтээжээ.

 

2. Сэм Гэмжигийн дүрийг бүтээсэн жүжигчин Шон Астин

© The Lord of the Rings: The Two Towers / New Line Cinema and co-producers, © seanastin / Instagram

Фродогийн үнэнч найз, зоригт хамтрагч Сэмийн дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин Шон Астин өдгөө “Perry Mason” нэртэй цуврал дээр ажиллаж байгаа ажээ.

 

3. Арагорны дүрийг бүтээсэн жүжигчин Вигго Мортенсен

© The Lord of the Rings: The Two Towers / New Line Cinema and co-producers, © Falling / Perceval Pictures and co-producers

Англи, испани, итали, дани, франц зэрэг олон хэлийг чадварлаг эзэмшсэн жүжигчин Вигго Мортенсен хүүгийнхээ ятгалгаар Арагорны дүрийн саналыг хүлээж авч байсан гэдэг. Хожим 2018 онд тэрбээр “Green Book” киноны Tony Lip-ийн дүрээрээ Оскарын шагналын эзэн болсон билээ.

 

4. Гэндальфийн дүрийг бүтээсэн жүжигчин Иан МакКеллен

© The Lord of the Rings: The Two Towers / New Line Cinema and co-producers, © ianmckellen / Instagram

“Бөгжний эзэн” цуврал болон “Хоббит” кинонд дүр бүтээсэн жүжигчин Иан МакКеллен Марвель студийн X-Men цувралын Magneto-ын дүрд тоглож байсан билээ. Тэрээр өдгөө ч урлагийн замналаа үргэлжлүүлж байгаа бөгөөд удахгүй түүний тоглосон “Hamlet Revenant” хэмээх бүтээл үзэгчдийн хүртээл болох аж.

 

5. Леголасын дүрийг бүтээсэн жүжигчин Орландо Блүүм

© The Lord of the Rings: The Two Towers / New Line Cinema and co-producers, © Sipa USA / Sipa USA / East News

Жүжигчин Орландо Блүүмийг бид бүргэд мэт хурц хараатай Леголасын дүрээс нь гадна бид түүнийг “Карибын тэнгисийн дээpэмчид” цувралд тоглосноор нь сайн мэдэх билээ. Тэрээр өдгөө ч уран бүтээлээ хийсээр байгаа бөгөөд дуучин Кети Перригийн хамтаар амьдарч буй юм.

 

6. Гимлигийн дүрд тоглосон жүжигчин Жон Рис Дэвис

© The Lord of the Rings: The Two Towers / New Line Cinema and co-producers, © Bad Cupid / Luv Hurtz LCC and co-producers

Арагорн болон Легаласын дотны найз Гимлигийн дүрийг бүтээсэн жүжигчин Жон Рис Дэвис хамгийн сүүлд “Kingslayer” болон “Bad Cupid” кинонуудад дүр бүтээжээ.

 

7. Мэрригийн дүрийг бүтээсэн жүжигчин Доминик Монаган

© The Lord of the Rings: The Two Towers / New Line Cinema and co-producers, © dom_monaghan_ / Instagram

Бүтэлгүй, цайлган төрхөөрөө олны хайрыг татсан Мэрригийн дүрийг бүтээсэн жүжигчин Доминик Монаган сүүлд Амазон платформын “The Legend of Vox Machina” цувралд тогложээ.

 

8. Пиппиний дүрийг бүтээсэн жүжигчин Билли Бойд

© The Lord of the Rings: The Two Towers / New Line Cinema and co-producers, © boydbilly / Instagram

Фродогийн авга, Мерригийн дотны найз Пиппиний дүрийг бүтээсэн жүжигчин Билли Бойд өдгөө ч жүжигчин Доминик Монагантай сайн харилцаатай, найзууд ажээ.

 

9. Элрондийн дүрийг бүтээсэн жүжигчин Хьюго Уивинг

© The Lord of the Rings: The Fellowship of the Ring / New Line Cinema and co-producers, © Lone Wolf / Future Pictures

Ривенделлийн хаан, Арвены аав Элрондийн дүрийг бүтээсэн жүжигчин Хьюго Уивинг хожим Матрикс цувралын Смит агентын дүрийг бүтээсэн бол хамгийн сүүлд тэрээр “Lone Wolf” болон “Loveland” кинонд дүр бүтээжээ.

 

10. Галадрилын дүрийг бүтээсэн жүжигчин Кейт Бланчетт

© The Lord of the Rings: The Fellowship of the Ring / New Line Cinema and co-producers, © AP / Associated Press / East News

Бөгжний эзний түүхийг өгүүлж эхлүүлдэг Галадрилын дүрийг бүтээсэн тэрээр хамгийн сүүлд Академийн шагналд нэр дэвшсэн “Don’t Look Up” кинонд дүр бүтээжээ.

 

11. Ёвины дүрийг бүтээсэн жүжигчин Миранда Отто

© The Lord of the Rings: The Two Towers / New Line Cinema and co-producers, © miranda.otto / Instagram

“Бөгжний эзэн” цуврал дахь хамгийн зоригтой эмэгтэй дүрүүдийн нэг болох Ёвины дүрийг чадварлагаар бүтээсэн жүжигчин Миранда Оттог та магадгүй “The Chilling Adventures of Sabrina” киноны Зелда Спеллманы дүрээр нь сайн мэдэх биз ээ. Тэрээр сүүлд “All the colors of darkness” кинонд дүр бүтээгээд байна.

 

12. Ёмирын дүрийг бүтээсэн жүжигчин Карл Урбан

© The Lord of the Rings: The Two Towers / New Line Cinema and co-producers, © The Boys / Amazon Studios and co-producers

Ёвины ах Ёмирын дүрийг бүтээсэн жүжигчин Карл Урбан хожим “Star Trek” цувралд тоглосон бол сүүлд “The Boys” цувралын эхний улиралд Билли Бачерын дүрд тогложээ.

 

13. Боромирын дүрд тоглосон жүжигчин Шон Бин

© The Lord of the Rings: The Fellowship of the Ring / New Line Cinema and co-producers, © Snowpiercer / CJ Entertainment and co-producers

Бүтээсэн дүрээсээ гадна “Тийм ч амархан зүйл биш шүү” мийм зургаараа олны танил болсон тэрээр алдарт “Game of Thrones” цувралд Нед Старкын дүрийг бүтээсэн бол удахгүй үзэгчдийн хүртээл болох “Snowbreaker” цувралаараа тэрээр үзэгчидтэйгээ ахин уулзахаар зэхэж байгаа ажээ.

 

Бонус: “The Rings of Power” – Бөгжний эзэн трилогийн өмнөх түүхийг харуулах цуврал

© The Lord of the Rings: The Rings of Power / Amazon Studios and co-producers
  • Жүжигчин Роберт Арамаяо буюу 2011 онд “Game of Thrones” цувралд Нед Старкын залуу насны дүрийг бүтээсэн жүжигчин Элрондийн залуу төрхийг бүтээж байгаа ажээ.
  • Шинээр гарах тус цувралд шидэт бөгжнүүдийг хийж байх үеийн түүхийг өгүүлэх бөгөөд өөр ямар нэгэн мэдээлэл цацагдаагүй байгаа билээ.
  • Бөгжний эзэн цуврал болон Хоббит киноны найруулагчаар ажилласан найруулагч Петер Жаксон энэ цувралын зохиол дээр хамтран ажиллаж байгаа боловч найруулагчаар дахин ажиллахгүй гэдгээ мэдэгдээд байна.
  • Энэ оны эхээр цацагдсан “The Rings of Power” цувралын анхны трейлер бичлэгт гарч буй хүрхрээний бичлэгийг секундэд 5000 зургийг дарах боломж бүхий Phantom Flex4K камераар бичиж удаашруулсан нь үзэгчдийн хүлээлтийг нэмэгдүүлээд байгаа юм.

Бөгжний эзэн цувралаас таны хамгийн дуртай дүр хэн бэ?

6
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *