Эрүүл хоол хүнсний 8 төгс хослол: улаан лооль болон брокколи хавдрын эсрэг, сонгино болон гурвалжин будаа…

3

Байгалийн цэвэр гаралтай аливаа бүтээгдэхүүн олон төрлийн шим тэжээл, микро элемент агуулж байдаг. Гэхдээ эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь богино хугацаанд ямар нэгэн урвалд орж бидний бие махбодь өөрт хэрэгтэй шим тэжээлээ авч амжихгүйд хүрдэг. Хоол судлаачдын үзэж байгаагаар, хоол хүнсний шим тэжээлийг бүрэн авахын тулд тухайн хүнсэнд төгс зохицох “хамтрагч”-ийг нь цуг хэрэглэх ёстой ажээ.

© DepositPhotos

Та бүхэндээ хоол хүнсний 8 ашигтай хослолыг танилцуулахаар бэлдлээ – эдгээр хүнсийг хослуулж хэрэглэснээр та олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадах болно.

Хамгийн ашиг тустай хоол хүнсний хослол

1. Амтат чинжүү болон шош – төмөр, С амин дэмийн эх сурвалж

Цус багадалтыг арилгахын тулд шошийг С амин дэмээр баялаг жимс болон ногоотой хослуулан хэрэглэхийг зөвлөж байна. Эдгээр хүнсэнд ургамлын гаралтай төмөр агуулагдах бөгөөд махны элементтэй харьцуулахад (20-30%) ердөө 3-5 хувь нь л биед шингэдэг ажээ. Шошийг жишээ нь амтат чинжүүтэй хослуулан идвэл илүү амттай бөгөөд шим тэжээлтэй болно.

100 гр энэ ногоонд 250 мг аскорбины хүчил (С амин дэм) агуулагддаг бөгөөд төмөр шимэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Ялангуяа цагаан хоолтнуудад нэн тохиромжтой ажээ.

© DepositPhotos

 

2. Улаан лооль болон цэцэгт байцаа – хавдрын тархацыг дарангуйлна

Улаан лооль болон цэцэгт байцаа цугтаа – амттай байхын зэрэгцээ нэн тустай: салат, рагу, шөл, пицца. Хүссэн амттай хоолоо хийгээд идэх боломжтой. Энэ хоёр хүнс хоёулаа хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Эрдэмтэн, судлаачид хавдартай хулгануудад эдгээр хүнсийг өгч олон удаагийн судалгаа хийхэд хавдар дунджаар 52% багассан байгааг олж тогтоожээ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй эрүүл мэндэд нааштай өөрчлөлт олон гарсныг мөн дурдсан байна.

© DepositPhotos

 

3. Сонгино, сармис болон будаа

Бүхэл үрийн будаанд их хэмжээний төмөр, цинк агуулагддаг ажээ. Гэхдээ эдгээр микро элементүүд нь хүний биед тэгж амархан шимэгддэггүй. Чухам сармис, сонгинод агуулагдах хүхрийн тусламжтайгаар эдгээр бодисууд бие махбодид удаан хадгалагдаж зохих хэмжээгээр шимэгдэхэд хүрнэ. Үүнээс гадна будаа нь сонгино, сармисны шим тэжээлийг бие махбодид бүрэн шингэхэд тусалдаг байна. Тиймээс сонгино, сармисны үнэрээс зовох зүйлгүй түүхийгээр нь болон болгож будаатай тогтмол хэрэглэж байгаарай.

© DepositPhotos

 

4. Улаан лооль болон оливын тос – цус харвалтаас урьдчилан сэргийлнэ

Оливын тос нь олеины хүчлээр баялаг тул муу, хортой холестерины хэмжээг багасгадаг. Муу холестерин судсанд бөглөрөл үүсгэж цус харвалтад хүргэх аюултайг бид мэднэ. Оливын тосыг улаан лоольтой хослуулан хэрэглэснээр антиоксидантаар баялаг болох тул тосны зүрх-судас, мэдрэлийн өвчнөөс хамгаалах үйлчилгээг улам нэмэгдүүлэх юм. Танд сануулж хэлэхэд, энэхүү хослол нь дундад тэнгисийнхэний хоолны дэглэмийн үндэс хэмээгддэг.

© DepositPhotos

 

5. Өндөг болон брынза – кальцийн шимэгдэлтэд нөлөөлнө

Кальци нь Д амин дэмийн тусламжтайгаар илүү сайн шимэгддэг гэдгийг бид мэднэ. Д амин дэмийг бид нарны туяанаас авдаг. Хүйтний улиралд бяслаг, тэр дундаа брынза хэрэглэхийг зөвлөж байна. Брынза бяслагийг өндөгтэй хослуулан байнга хэрэглээрэй.

© DepositPhotos

 

6. Брюссель байцаа болон чидун жимсний тос – К амин дэмийн шимэгдэлтэд нөлөөлнө

Брюссель болон цэцэгт байцаа нь К амин дэмээр баялаг бөгөөд элэг, ходоодны хэвийн үйл ажиллагааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэх бодис юм. К амин дэм хүний биед дутагдсанаар буйлнаас цус гардаг. Уг амин дэм нь тосонд уусамтгай тул оливын тостой зохицдог байна.

© DepositPhotos

 

7. Алим болон какао – шилдэг антиоксидант

Алимд их хэмжээний төмөр агуулагддаг, алимны хальсанд флавоноид кверцетин гэх бодис мөн агуулагдана – үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлнэ. Антиоксидантаар баялаг какаог алимтай хослуулан хэрэглэснээр дархлааг дэмжих, судас хатуурлаас урьдчилан сэргийлэх боломжтой. Энэ хоёр хүнсээр олон төрлийн амттай десерт хийж болно.

© DepositPhotos

 

8. Куркума болон хар перец – үрэвслийн эсрэг үйлчилгээ

Куркума нь нян, үрэвслийн эсрэг үйлчилгээгээрээ алдартай. Перецэнд алкалоид пиперин гэх бодис агуулагдах бөгөөд өвчин намдаах, судас тэлэх үйлчилгээ үзүүлнэ. Хар перецийг куркуматай хослуулан хоол хүнсэндээ хэрэглэснээр шарх эдгээх, хавдар, Альцгеймерийн өвчин, үе мөчний үрэвсэл, тархины судас нарийсал зэрэг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой. Тиймээс эдгээр хоол амтлагчуудыг хоолондоо зоригтой нэм.

© DepositPhotos

Идэж байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ шим тэжээлийг бүрэн авахын тулд зохих ёсоор хослуулан хэрэглэж байгаарай. Бидний хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг бүтээгдэхүүн хоорондоо хэрхэн зохицдогийг та дараах хүснэгтээс харж болно.

Та өөрийнхөө хоол хүнсэнд хэрэглэдэг бүтээгдэхүүнийг хослуулбал илүү шим тэжээлтэй байж болно гэж өмнө нь бодож үзэж байсан уу? Энэхүү хэрэгтэй нийтлэлийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

12
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Дондог Т.

    Дондог Т.

    2019/12/12 at 09:00

    толрох4

  2. Болор Г.

    Болор Г.

    2019/12/12 at 09:10

    таалагдлаа мэдээлэл өгөөч

  3. Zulaa Surenjav

    Zulaa Surenjav

    2019/12/12 at 13:40

    Tamir Ganbat

  4. Gungaa Altantsetseg

    Gungaa Altantsetseg

    2019/12/12 at 21:08

  5. Oyunjargal Gansukh

    Oyunjargal Gansukh

    2019/12/13 at 15:50

  6. Oyunjargal Gansukh

    Oyunjargal Gansukh

    2019/12/13 at 15:53

    .

  7. Mglubmgl Smgl

    Mglubmgl Smgl

    2019/12/13 at 23:42

    Ubmgl Roza

  8. Jagaa Naraa

    Jagaa Naraa

    2019/12/14 at 06:08

    Ерөнхий боловсролын сургуулиудын цайны газрууд хүүхдүүдийг ходоодны өвчтэй болгож байна Тогооч нар нь амарыг нь бодоод хайрсан түлсэн хоол өгч байна. Өглөө хөнгөн шингэн цайлаад явдаг хүүхдүүд өдөржингөө 7 .8 нцаг ходоод нь хоосон байхад нь ходоодны алуур болсон хайрч түлсэн чанар муудсан хоолоор үйлчилж өвчний суурийг тавьж эдгэшгүй өвчтөй болгож байгааг Эрхэм бловсролын яам анхааралдаа авна уу.?????????????

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *