Сургуулиа хаясан ч гэлээ, гайхалтай амжилтад хүрч чадсан олны танил 20 эрхэм

2

Амжилтад хүрсэн хүн болохын тулд төгс тохирох зам эсвэл эрдмийн зэрэгтэй байх ёстой гэсэн зүйл байхгүй. Зарим олны танил хүмүүс сургуульд сурч, бусад нь гэрээрээ хичээл заалгасан бол, бусад нь буюу бидний та бүхэнд танилцуулах гэж буй эрхмүүдийн хувьд сургуулиа хаяж байжээ. Тэд зөв сонголт хийж, шаргуу хөдөлмөрлөсний эцэст өнөөдрийн өндөрлөгт хүрч чадсан юм. Ямар сонголт хийх эсэх нь чухал биш, харин шаргуу хөдөлмөр болон урдах зүйлдээ анхаарлаа хандуулах нь том зүйлд хүргэх түлхүүр ажээ.

Бид та бүхэнд хэдийгээр сургуулиа хаясан ч, өндөр амжилтад хүрч чадсан олны танил 20 эрхмийг танилцуулж байна.

1. Jennifer Lawrence

Jennifer Lawrence 14 настайдаа дунд сургуулиа хаяжээ. Яагаад гэвэл түүнд сайхан санагдаагүй байна. Тэгээд тэр жүжигчин болохоор шийдэж, өөртөө амласан бөгөөд амлалтандаа ч хүрчээ. Өнөөдөр тэр “өөрөө өөрийгөө боловсролтой болгосон.”

© ANGELA WEISS / AFP / Getty Images

 

2. Harry Styles

Тэр ахлах сургуулиа 16 настайдаа “The X Factor” шоунд оролцохын тулд хаяж байв. Хариуд нь Harry алдарт “One Direction” хамтлагийн гишүүн болсон билээ.

© depositphotos.com

 

3. Gisele Bündchen

Бразилын загвар өмсөгч бүсгүй 14 настайдаа ахлах сургуулиа хаясан бөгөөд шалтгаан нь загвар өмсөгч болох хүсэлдээ автсан байна. Үүний зэрэгцээ тэр 5 улсын хэлээр чөлөөтэй ярьж чаддаг.

gisele / Instagram

 

4. Nicole Kidman

Тэр жүжигчин болохын тулд сургуулиа хаяж байв. Тайзан дээр ажиллаж эхэлсэн бөгөөд анх 16 настайдаа кино урлагт хөл тавьсан байна.

© James Devaney / GC Images / Getty Images

 

5. Rihanna

Rihanna ахлах сургуулиа 16 настайдаа хаяж, 17 настайдаа Америкийг зорьсон бөгөөд тэндээ Def Jam хөгжмийн студитэй гэрээ байгуулж байжээ.

badgalriri / Instagram

 

6. Robert Downey Jr.

Robert Downey Jr. хэзээ ч сурагч байгаагүй. Түүний аав нь хүүдээ үргэлж сургуульд яв эсвэл ажил олж хий гэсэн шаардлага тавьдаг байсан гэнэ. Харин тэр 15 настайдаа шийдвэрээ гаргасан юм.

© Han Myung-Gu / WireImage / Getty Images

 

7. Johnny Depp

Johnny Depp 15 настайдаа ахлах сургуулиа хаяжээ. Түүний мөрөөдөл нь алдартай рок хамтлагийн хөгжимчин болох байсан гэдэг.

© Francois G. Durand / Getty Images Entertainment / Getty Images

 

8. Simon Cowell

Тэр сургуулиа 16 настайдаа хаясан бөгөөд шалтгаан нь “EMI Music Publishing”-д дадлагажигч ажилтнаар ажиллахыг хүсжээ. Энэ нь түүний гайхалтай карьерийн эхлэл байсан юм.

agt / Instagram

 

9. Jay-Z

Jay-Z тухайн үед хийж байсан ажилдаа анхаарахын тулд ахлах сургуулиа хаяж байсан гэдэг. Тэр нь хууль бус бодис зарж борлуулах ажил байв. Энэ ажил нь түүнд бизнесийн чадваруудыг эзэмшихэд нь тусалсан бөгөөд өнөөдөр тэр амжилттай бизнес эрхлэгчдийн нэг болсон билээ.

jayzgoatnews / Instagram

 

10. Keanu Reeves

“Daily Mail” эх сурвалжид өгсөн ярилцлагадаа, Keanu 17 настайдаа сургуулиа хаяж байсан бөгөөд сургуульд сурах түүнд хэзээ ч тохирохгүй зүйл байсан талаар дурсан ярьжээ. Тэр сургуулийн ажилчидтай таарч тохирдоггүй байснаас гадна, хэнтэй нь ч нүүр тулгарахыг хүсдэггүй байсан гэнэ.

© Vera Anderson / WireImage / Getty Images

 

11. Whoopi Goldberg

Whoopi Goldberg 16 настайдаа сургуулиа хаясан юм. Шалтгаан нь олон төрлийн ажлууд, хэд хэдэн удаагийн гэрлэлтүүд, бас хар тамхины донтолт байв.

© Invision/Invision/East News

 

12. Tom Cruise

Tom Cruise ахлах сургуулиа хаяж, Нью-Йорк хотод жүжигчин болохоор шийджээ. Үүнээс өмнө тэр хүүхэд байхдаа санваартан болохыг хүсдэг байсан гэнэ.

© depositphotos.com

 

13. Quentin Tarantino

Тэр найруулагч болох хүсэлдээ автаж, үүнийхээ төлөө ахлах сургуулиа 15 настайдаа хаясан байна. Өнөөдөр түүний IQ 160 оноо хангалттай авдаг.

© Justyna ROJEK/East News

 

14. Daniel Radcliffe

“The Harry Potter” киноны од маань 17 настайдаа сургуулиасаа завсарлага авч, жүжигчний карьертаа анхаарахаар шийджээ. Тэр цагаас хойш дахин сургуульд сураагүй ажээ.

© depositphotos.com

 

15. Ryan Gosling

Ryan Gosling ахлах сургуулиа 17 настайдаа хаяжээ. Энэ шийдвэрийг гаргахын өмнө тэр “The All New Mickey Mouse Club” кинонд тоглосон бөгөөд энэ явдал нь түүнд маш их таалагдсан учраас 17 настайдаа жүжигчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байна.

© depositphotos.com

 

16. John Travolta

Тэр 16 настайдаа сургуулиа хаяж, Нью-Йорк руу нүүсэн бөгөөд тэндээ жүжигчин болон загвар өмсөгчийн карьераа эхлүүлжээ.

© depositphotos.com

 

17. Jim Carrey

Jim Carrey сургуулиа 16 настайдаа хаяж, гэр бүлээ асрахын тулд үүдний сахиулаар ажиллах болсон байна. Тэр шөнийн цагаар ажилладаг байсан бөгөөд үүнээс гадна, гэр бүлийнхээ хамтаар Онтарио дахь агуулахын байшинг цэвэрлэдэг байжээ.

© Joe Sutter/PacificCoastNews/BWP Media/East News

 

18. Avril Lavigne

Тэр 17 нас хүрэхээсээ өмнө дуу бичлэгийн студиэс гэрээ байгуулах санал хүлээж авсан учраас ахлах сургуулиа хаяхаар шийдсэн байна. Төд удалгүй түүний дуунууд хит болж эхэлсэн билээ.

avrillavigne / Instagram

 

19. Drew Barrymore

Тэр анх 7 настай байхдаа од болох гараагаа тавьж байсан бөгөөд “E.T.” кинонд дүр бүтээснийхээ дараа, алдар нэрэнд багагүй хүрч, улмаар сургуулиа төгсөх завгүй байсаар, жүжигчний мэргэжлийг сонгосон гэдэг.

© Invision/Invision/East News

 

20. Katy Perry

Тэр сургуулиа 15 настайдаа хаяж, дуучин болох хүсэлдээ хөтлөгдөж байжээ. Мөн түүний эцэг эх нь сүмээс сүм дамжин явдаг байсан учир, түүнд сургуульд сурахад хэцүү байсан гэдэг. “Yahoo”-д өгсөн ярилцлагадаа тэрээр “Би ер нь сургуульд сурах боломжгүй байсан учир, дунд сургуулиасаа хүртэл гарч, заримдаа гэрээр хичээл заалгуулдаг байлаа. Заримдаа би өөрийгөө Христчин эсвэл сурагчийн аль нь болохоо ялгаж мэддэггүй байв. Сургууль гэж юу байдгийг бүрэн таньж мэдэлгүй өнгөрсөн.” гэж хэлжээ.

katyperry / Instagram

Та эдгээр олны танил хүмүүсийг сургуулиа хаяж байсан гэдгийг сонсоод гайхшралд орсон уу? Хэн нь таныг хамгийн ихээр гайхшруулсан бэ? Та дээрх алдартнуудаас өөр сургуулиа хаясан ч, амжилтад хүрсэн олны танил хүнийг мэдэх үү? Сэтгэгдэл үлдээх хэсэгт нэрийг нь бичээрэй.

8
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *