
Эрэгтэй эмэгтэй жолооч нарын ялгааны тухай олон яриа байдаг. Энэ тал дээр хэзээд эрчүүдийг илүү байдаг гэдэг. Мэдээж хэрэг эрчүүдээс дутахгүй овсгоотой, чадварлаг эмэгтэй жолооч нар олон байдаг ч дийлэнх хувьд нь эмэгтэй жолооч нар машин муу жолооддог гэсэн хандлага байдаг. Тэгвэл эмэгтэй жолоочид тааруу үнэлгээ өгөхөд хүргэдэг эмэгтэй жолооч нарын алдаануудыг мэдээд авчихсан, түүнийг давтахгүй байхад анхаарчихвал ихэнх эрчүүдийн өгдөг үнэлгээнээс ангид байх боломжинд ойртоно гэсэн үг. Жолоо барьж яваа эмэгтэйчүүдийн гаргадаг ямар нийтлэг, том алдаанууд байдгийг анхааралтай уншаад аваарай.
Өндөр өсгийтэй гутал
[tweetable]Өндөр өсгийтэй гутал өмссөнөөс үүдэн осол гарсан цөөнгүй тохиолдол байдаг[/tweetable].
Утсаар ярих
[tweetable]Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол жолооны ард утсаар ярих нь маш цөөн байдаг[/tweetable].
Эрчүүдийн анхаарлыг татах зуршил
[tweetable]Эрчүүд ихэнх тохиолдолд хажуу эгнээнд яваа эмэгтэй жолоочийг хардаг[/tweetable] нь эмэгтэйчүүдийн хувьд тэдний харж байгаад анхаарал хандуулахад хүргэдэг.
Хүйтэн ус, халуун кофе, нохой
Зуны цагт эмэгтэйчүүд арааны хажуугийн саванд хүйтэн ус байрлуулдаг. Энэ нь яаралтай тохиолдолд араагаа андуурч, лонхтой усаа шүүрэхэд хүргэдэг. Түүнчлэн [tweetable]эмэгтэйчүүдийн дунд нэг гараар жолоогоо барьж, нэг гартаа аягатай халуун кофе барьж яван загвардах хандлага байдаг[/tweetable]. Гэтэл аюултай нөхцөл байдал үүсэхэд халуун кофегоо цацаж түлэгдэх аюул тулгарах магадлал өндөр байдаг. Эмэгтэйчүүдийн загвардах хандлага үүгээр зогсохгүй. Тэд машиндаа нохойгоо уяа гинжгүйгээр авч явах дуртай ба энэ нь ихэвчлэн чимэглэлийн үүрэгтэй байх нь бий. Амьтан өөрийгөө хаана байгааг ухамсарлахгүйн дээр байнгын анхаарал татах үйлдэл хийх дуртай нь жолоочийг осолтой нөхцөлд оруулах шалтгаан болж болно. Гэрийн тэжээмэл амьтнаа авч явах шаардлагатай тохиолдолд уяа, гинжтэй байх ёстой юм байна.
Бусдад зам тавьж өгөх дургүй байдал
Эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд бусдад зам тавьж өгөх тун дургүй аж. Ялангуяа [tweetable]эмэгтэй жолооч эмэгтэй жолоочдоо зам тавьж өгөхдөө маш хойрго ханддаг[/tweetable] байна. Энэ нь харилцан дургүйцлийг үүсгэх, бие биенийхээ урдуур орохоор дайрахаас үүдэн авто түгжрэл цаашлаад осол гарах шалтгаан болдог.
Шийдвэргүй, сандруу тэвдүү зан
Олонх эмэгтэй жолооч нар хурдан шийдвэр гаргаж чадалгүй тэвдэж сандарснаасаа болж асуудалд ордог. Заримдаа эмэгтэйчүүд тоормозоо гишгэхийн оронд жолоогоо тавьж, нүдээ аних нь бий. Энэ тохиолдолд юу болох нь ойлгомжтой.








Зочин
2014/06/18 at 13:41
Эмэгтэй жолооч нар заавал уншиж мэдэж авах хэрэгтэй мэдээллүүд байна шүү. Яг ийм асуудлууд л эмэгтэйчүүдэд их байдаг. Сайн барьж чаддаггүй юм байж дандаа утсаар яриастай. Бөөн маяг
Togsoo Tuul
2014/06/18 at 20:10
Tashaa medeelel bna
Togsoo Tuul
2014/06/18 at 20:10
Tashaa medeelel bna
Togsoo Tuul
2014/06/18 at 20:10
Tashaa medeelel bna
Зочин
2014/06/19 at 00:28
aa Togsoo Tuul uurlatsan2 :))