Өө сэвгүй цэвэрхэн арьстай болох энгийн аргууд

7

Хүн бүр өө сэвгүй, цэвэрхэн сайхан арьстай байхыг хүсдэг. Гэтэл бидний амьдралын дадал зуршил, ажиллаж амьдарч буй орчин нөхцөл, идэж ууж байгаа хоол хүнс, сэтгэл санааны байдал гээд олон зүйлээс шалтгаалан арьс маань хүссэнээр байдаггүй. Гэхдээ багахан хичээл зүтгэл гаргах юм бол сэвгүй сайхан арьстай байх боломж ойрхон байдаг ажээ. Хэрвээ та хэний ч харцыг булаам сайхан арьстай болохыг хүсэж байгаа бол дараах энгийн аргуудыг хэрэгжүүлээд үзээрэй.

1. Цитрусын төрлийн жимснүүд

С витаминаар баялаг энэ жимснүүдийг идэх нь бидний биед ашиг тустай байдагтай адил шүүсийг нь арьсан дээрээ шууд түрхэх нь арьсны нүх сүвийг агшааж, гуужсан эд эсүүд, үхэжсэн арьсыг арилгаж, арьс арчилгааны дараа чангалагчийн үүргийг гүйцэтгэдэг.Өө сэвгүй цэвэрхэн арьстай болох энгийн аргууд 1

2. Чийгшил

Арьсаа чийгшүүлэхийг зуршил болго. Өглөө бүр нүүрээ угаасны дараа сайн чанарын чийгшүүлэгч түрх. Мэдрэмтгий арьсанд сайн чанарын оливийн тос гэх мэт байгалийн гаралтай чийгшүүлэгч ашиглахыг хичээ.Өө сэвгүй цэвэрхэн арьстай болох энгийн аргууд 2

3. Нарны хамгаалалт

Зөвхөн зун гэлтгүй жилийн аль ч улиралд нарнаас хамгаалах тосыг орхигдуулж болохгүй. Гадаа бүрхэг байсан ч нарны хэт ягаан туяа арьсыг гэмтээж байдаг. Нарны хамгаалалттай тос нь арьсыг эрүүл, залуу, үзэсгэлэнтэй байхад тусална.Өө сэвгүй цэвэрхэн арьстай болох энгийн аргууд 3

4. Амин дэмүүд

Хүний биед болж байгаа үйл явцын гадаад илэрхийлэл бол арьс. Арьсны өнгө үзэмж тааруухан, эрүүл бус байна гэдэг бие хэрэгцээтэй амин дэм, эрдэс бодисоо авч чадахгүй байна гэсэн үг. Арьсны чанарт витамин Е, С, уураг, цайр маш чухал.Өө сэвгүй цэвэрхэн арьстай болох энгийн аргууд 4

5. Зөгийн бал

Хөгшрөлтийн эсрэг тэмцэхэд арьсанд гайхалтай тусалж чаддаг зүйл бол зөгийн бал. Арьсыг залуу, эрүүл, зөөлөн, өө сэвгүй харагдуулдаг энэ бүтээгдэхүүнийг байгалийнх нь байдлаар арьсанд түрхэж хэрэглэх, зөгийн бал агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх зэргийг эрхэмлэ.Өө сэвгүй цэвэрхэн арьстай болох энгийн аргууд 5

6. Хүнсний ногооны түлхүү хэрэглээ

Чухал хэрэгцээт бодисуудаар баялаг хүнсний ногоог хангалттай хэмжээгээр хэрэглэдэг байх нь таны арьсыг гайхалтай харагдахад тусална.Өө сэвгүй цэвэрхэн арьстай болох энгийн аргууд 6

7. Чанар муутай, түргэн хоолноос татгалз

Амттай гэдгийг нь мэдэж байнаа. Гэхдээ энэ төрлийн хүнс нь бидний дотор эрхтнүүд цаашлаад бидний биеийн хамгийн том эрхтэн болох арьсанд халтай.Өө сэвгүй цэвэрхэн арьстай болох энгийн аргууд 7

8. Жимс ахиухан ид

Жимс бол ширхэглэгийн баялаг эх үүсвэр. Мөн усыг их хэмжээгээр агуулдаг энэ амттай хүнсний бүтээгдэхүүнүүдэд эрүүл арьсанд хэрэгтэй амин дэм, шим тэжээлт бодисууд маш их бий.Өө сэвгүй цэвэрхэн арьстай болох энгийн аргууд 8

9. Өндөгний маск

Сайхан арьстай байхад ихээхэн тустай нэгэн зүйл бол нүүрний маск тавих юм. Өндөгний шар цагаан уургийг ялган, цагаан уургийг хөөсөртөл хутгаад цэвэрлэсэн арьсандаа түрхэж, хаттал нь байлга. Дараа нь бүлээн усаар угаагаад шар уургийг түрхэж мөн л хаттал нь байлга. Дараа нь бүлээн усаар угааж арилгаарай.Өө сэвгүй цэвэрхэн арьстай болох энгийн аргууд 9

10. Ус, ус, ус

Бидний биеийн 70%-ийг ус бүрдүүлдэг гэдгийг мэднэ биз дээ? Та өдөрт дор хаяж 8 аяга буюу 2 литр орчим ус ууснаар арьсныхаа эрүүл мэндэд томоохон хувь нэмэр оруулна.Өө сэвгүй цэвэрхэн арьстай болох энгийн аргууд 10

11. Гуужуулалт

Арьсны үхэжсэн эд эсийг гуужуулснаар шинэ арьс гарч ирэх үндсийг тавина гэсэн үг. Арьс гуужуулах олон арга байдаг ба жишээлбэл нүүрээ цэвэрлэсний дараа элсэн чихэр эсвэл давсаар зөөлөн үрж, бүлээн усаар угааж болно.Өө сэвгүй цэвэрхэн арьстай болох энгийн аргууд 11

12. Өргөст хэмх

Өргөст хэмх нь арьстай адил түвшний устөрөгч агуулдаг. Энэ нь арьсанд сэрүүцүүлэх, тайвшруулах мэдрэмж төрүүлж, арьсны бага хэмжээний цочролыг анагаадаг. Өргөст хэмхийг идэх, шүүсийг нь уух ч адилхан ашиг тустай.Өө сэвгүй цэвэрхэн арьстай болох энгийн аргууд 12

13. Овьёос

Загатнааг намдаах, батга арилгах, цочирсон арьсыг тайвшруулах гээд олон үр ашигтай талууд бүхий энэ зүйлийг ваннтай халуун усандаа хийх, нүүрний маск тавих зэргээр ашиглаж болно.Өө сэвгүй цэвэрхэн арьстай болох энгийн аргууд 13

14. Тос

Та хоол хүнсэндээ хэрэглэж байгаа бүх төрлийн тосыг арьсандаа шууд түрхэж болно. Тэр дундаа оливийн тос эсвэл Е витаминыг тосон түрхлэг болгон ашиглаад үзээрэй.Өө сэвгүй цэвэрхэн арьстай болох энгийн аргууд 14

15. Какаоны тос

Какаоны тос арьс шинэчлэгдэхэд тустай. Арьсыг чийгшүүлж, зөөлөн торгомсог болгох ид шид үүнд бий.Өө сэвгүй цэвэрхэн арьстай болох энгийн аргууд 15

256
ГоёГоё
43
БахархмаарБахархмаар
27
ХөөрхөнХөөрхөн
23
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/04/06 at 11:34

    VIP40K BARIDAG KHUMUUSD!!!!!
    bid nariig skytel khulkhidaj bnshuu!!!!! kheregleegee shalgadag U useg yavuulkhaar SULJEENEES gaduur bolon SULJEEN dotroo 2 ni tsug niilj ireed SULJEENEES GADUUR KHEDEN MINUT yariad bgaga medekhgui bn vip40k g khereglekhee boliii dugaaraa zarii shuu

  2. Janka

    2016/07/04 at 00:46

    Би заавал энэ аргийг туршиж үзнэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *