
Технологийн хөгжил маш хурдтай урагшилж байна. Хөгжлийн энэхүү хурд хүн төрөлхтөнд өөрийн ул мөр, үр дагаврыг үлдээх нь дамжиггүй. Гэхдээ энэ бол тусдаа түүх юм.
Технологийн хөгжлийн ачаар хүн төрөлхтөн том, хүнд механизм барихад нөлөөлсөн ба үүний ачаар бид хүнд хүчир, аюултай ажлуудыг гүйцэтгэх болжээ. Жишээ нь, өнөөдөр уул уурхайн салбарт, хүнд ачаа тээвэрт өргөн ашиглаж байна. Энэ мэт ажлыг гүйцэтгэх машинууд юуны түрүүнд өөрийн чиг үүргээр гайхуулаад зогсохгүй мөн сүрдмээр хэмжээгээрээ биднийг алмайруулна. Ийм машин харсан хэн ч болов хүний гараар бүтсэн юм гэж үү хэмээн бодоход хүрэх юм.
Та бүхэнд дэлхий дээрх хамгийн том мөн хүч чадалтай машинуудын гэрэл зургийг сонирхуулахаар бэлдлээ. Танд үнэхээр сүрдмээр санагдах байх.
НАСА-гийн гинжит тээврийн машин

2400 тонны хүнд тээврийн хэрэгсэл гинжит дөрвөн дугуйн дээр суурилсан тээврийн хэрэгсэл юм. Энэ үлэмж биет нэг их хурдлахгүй – ердөө цагт 3-хан км (ачаагүй тохиолдолд). Ачаатай үедээ 1,6 км/цаг хүртэл хурдлах ажээ.
Уг тээврийн хэрэгсэл нь цэнэглэгдээгүй, гэхдээ бүрэн угсарсан сансрын хөлгийг нисэх цэгт тээвэрлэх зориулалттай

Дэлхий дээрх хамгийн том карьерын самосвалуудын нэг – Caterpillar 797

Уулын баяжуулах салбарт өргөн ашигладаг хүнд машин механизм юм. Нүүрс зэрэг ашигт малтмал тээвэрлэх зориулалттай. Энэ бяцхан амьтны жин 623 тонн.
БелАЗ-75710 – 450 тонны ачааг өлхөн тээвэрлэх мангас

Дэлхийн эдийн засгийн хямрал Белоруссийн зохион бүтээгчдийг ашигт малтмалын олборлолтыг сайжруулах машин механизм боловсруулахад хүргэжээ. Тээврийн зардлыг хэмнэхийн тулд өндөр чадвартай машинтай болох шаардлага гарсан байна. Ингээд л дэлхий дээр БелАЗ төржээ.
Ачаатай самосвал ердийн ачааны машины дэргэд ингэж харагдана

Хүнд машин механизмыг конвейрээс тээвэрлэдэггүй, харин бараг гараар угсарч босгодог. Үүнд бараг л 2-3 сар зарцуулна. Машиныг зохион бүтээхэд маш богино хугацаа зарцуулсан гэдэг. Эскизийн төслөөс цехийн хаалгаар харахад ердөө 1 жилийн хугацаа л зарцуулжээ. Энэ машин 840 тонн жинтэй.
Хамгийн том гидравлик экскаватор TEREX RH-400

Уг хүнд машин механизмыг Америкийн автомашины үйлдвэрт бүтээжээ. Жин нь 1000 тонн. Цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах боломжтой. Нэг удаагийн хутгалтаар 100 тонн ачаа хутгах чадалтай юм.
Карьерын самосвал Liebherr T-282B

Машины бүхээгт уламжлалт удирдах самбарын оронд дэлгэц суурилуулжээ. Энэ үзэсгэлэнтэй машины жин 252 тонн.
Terex 33-19 Titan – дэлхий дээрх хамгийн том бөгөөд хүнд даацын машин хэмээгдэж байлаа

Энэ бяцхан амьтан 235 тонн жинтэй бөгөөд 350 тонны ачаа даах хүчин чадалтай.
Энэ машины ачаанд хэдэн арван хөнгөн тэрэг ачиж болно

LeTourneau L-2350 – хамгийн том дугуйтай машинуудын нэг

Машин өөрөө 262 тонны жинтэй. Гиннессийн номд өөрийн гэсэн хуудсыг эзэлдэг – мэдээж хэмжээ, даацын хүч чадлаараа.
D575A-3 Super Dozer – дэлхий дээрх хамгийн том бөгөөд хүнд даацын гинжит трактор, 131 тонн жинтэй

LR 13000 – дэлхий дээрх хамгийн хүч чадалтай өргөгч цамхаг, 3000 тонн хүртэл ачаа өргөнө

Энэ краныг хараад толгой эргэх шиг болно. Хэмжээгээрээ таныг ч гэсэн эвгүйрүүлж байгаа биз дээ? Баяр хүргэе, та ч гэсэн мегафобитой юм. Энэ нь хүн үлэмж том хэмжээтэй машин, ан амьтан хараад айх айдас юм.
Биг Маски – дэлхий дээрх хамгийн том алхдаг экскаватор

Биг Маскын жин ойролцоогоор 13 мянган тонн.
Энэ ковшийн хэмжээ үнэхээр том, 12 ширхэг хөнгөн тэрэг өлхөн багтана

Экскаватор Bucyrus-Erie 1850-B нь Том Брут гэдэг хочтой. Чулуун нүүрс олборлоход ашигладаг

Ганцхан ширхэг л байдаг хүнд машин механизм юм. 5500 тонн жинтэй. Өнөөдөр Канзасын Вест-Минерал хотын музейн үзвэрээр тавигдаад байна.
Харин энэ бол Том Брут өөрийн бүрэн хэмжээгээрээ

Bagger 288 – дэлхий дээрх хамгийн том машин хэмээгдэж байгаа

Энэ мангасыг Германы компани аль эртний 1978 онд угсарчээ

Өнөөдөр ч гэсэн дэлхийн хамгийн том экскаватор хэвээр төдийгүй Германы олборлох салбарт хүчин зүтгэсээр байгаа юм

Уг машины жин нь 13,5 мянган тонн, урт – 240 метр, өндөр – 96 метр, харин өргөн нь – 46 метр. Машины гол онцлог – түүний ротор. Машин өндрөөрөө найман давхар байшинтай дүйнэ. Ротор нь тус бүр нь 6,6 кубметр бүхий 18 ковшоос бүрдэнэ. Дугуй нь минутад 48 удаа эргэлддэг ажээ.







