Эдгээр зүйлсийг түрийвчиндээ хэзээ ч бүү хий! Яагаад гэвэл…

2

Гадуур гарах үед биедээ зайлшгүй авч явдаг зүйл бол хэтэвч. Гэвч хэтэвчиндээ хувийн мэдээлэл бүхий эд зүйл хэтэрхий олныг хийх нь аюултай.

Дараах зүйлс нь болж өгвөл хэтэвчиндээ хийхгүй байх ёстой эд зүйлс юм.

Бичиг баримт, банкны карт зэрэг нь хулгайд алдагдвал танд төсөөлж ч байгаагүй их хэмжээний хохирлыг авчирч болно.

Учир нь банкны карт болон бичиг баримт дээрх таны нэр, гар утасны дугаар, ажлын газар болон гэрийн хаягийг ашиглан гэмт этгээдүүд хууль бус зүйл хийж болзошгүй.

1. Нууц үг бүхий карт

Таны хаяг бүртгэл, банкны картны нууц дугаар бүхий бичиг баримтыг хэтэвчиндээ хийж, авч явж болохгүй. Учир нь энэ нь бусад хүмүүст өөрийн мэдээллээ алдах боломжийг олгож буй хэрэг юм.

2. Нөөц түлхүүр

Хэрэв та хэтэвчээ алга болгох эсвэл хулгайд алдвал, бусад хүн таны хаана амьдардгийг төвөггүй мэдэх боломжтой. Түүнчлэн нөөц түлхүүрээ хэтэвчиндээ байлгах нь өөрийгөө болоод гэр бүлийнхнээ аюулд оруулах эрсдэлтэй.

Та гэрээ хулгайчид тонуулж, асар их хэмжээний хохирол амсахыг хүсэхгүй байгаа биз дээ?

Түүнчлэн нөөц түлхүүрээ машин дотроо үлдээх хэрэггүй. Зайлшгүй авч явах шаардлагатай бол өөрийн биедээ авч явах хэрэгтэй.

3. Бэлэн мөнгөний чек

Бэлэн мөнгөний чекээр банкнаас хурдан шуурхай мөнгө авах, гүйлгээ хийх боломжтой байдаг. Иймд бэлэн мөнгөний чекийг хэтэвчинд хийж огт болохгүй. Та хулгайчид хэтэвчээ алдвал таны данснаас асар их хэмжээний мөнгө хулгайд алдагдах боломжтой гэсэн үг. Бэлэн мөнгөний чек ашиглах үедээ л хэтэвчиндээ авч явах хэрэгтэй бөгөөд бусад үед гэртээ байлгахад гэмгүй.

4. Иргэний үнэмлэх, гадаад пасспорт

Улсын бүртгэлийн газраас олгодог иргэний үнэмлэхийг тань ашиглан, хэн нэгэн этгээд банкны бүртгэл рүү тань нэвтэрч болно.

Тиймээс зөвхөн жолооны үнэмлэх болон бусад картуудыг хэтэвчиндээ хийх нь тохиромжтой. Эсвэл иргэний үнэмлэхээ гэртээ үлдээж, лавлагаа ашиглах боломж байгаа гэдгийг мартаж болохгүй.

5. Банкны картууд

Онцын шаардлагагүй бол банкны картуудаа хэтэвчиндээ хийж авч явах хэрэггүй. Илүү их банкны карт авч явах нь төдий чинээ санхүү мөнгөний асуудалд орох эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Иймд болж өгвөл цөөхөн банкны картыг хэтэвчиндээ хийж, шатахуун авах эсвэл дэлгүүр хэсэх үедээ ашиглавал тохиромжтой. Нэг бол тусгай аппликэйшн гар утсандаа суулгаж түүгээрээ тооцоогоо хийсэн ч болно.

6. Төрсний гэрчилгээ

Болж өгвөл төрсний гэрчилгээгээ хэтэвчиндээ авч явах гэсний хэрэггүй. Учир нь уг бичиг баримт дээр таны талаар нилээдгүй их мэдээлэл бичигдсэн байдаг. Хэрэв та хэтэвчээ хулгайд алдвал дээрх мэдээллийг ашиглан гэмт этгээд олон зүйлийг хийж болно.

7. Баримт, падаан

Хэдэн жилийн өмнөөс мөнгөний гүйлгээг баримт дээр гаргах болсон. Түүнчлэн ихэнх газрууд үйлчүүлэгчид падаан өгдөг болсныг та сайн мэдэж байгаа байх.

Эдгээрийг хэтэвчиндээ хийх нь өөрийн мэдээллээ алдах эсвэл эд хөрөнгийн баталгаагаа бусдад ил болгох эрсдэлтэй.

8. Бэлгийн карт

Бэлгийн картаа ашиглан олон төрлийн үйлчилгээний газруудад хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжтой байдаг. Хэтэвчиндээ бэлгийн картаа хийж явах нь танд хэрэгтэй байж болох ч хэтэвчээ алдах эсвэл хулгайчийн гарт оруулбал таны урамшуулал, хөнгөлөлтийг өөр этгээд ашиглах боломжтой гэж ойлгож болно. Тиймээс бэлгийн картыг хэрэгцээгүй үедээ гэртээ үлдээж байгаарай.

9. Гар утас

Зарим хэтэвчнүүд гар утсаа хийх боломжтой тусгай хэсэгтэй байдаг. Гэвч хэтэвчээ алдвал зөвхөн бичиг баримт, банкны картуудаас гадна гар утсаа алдах эрсдэлтэй гэдгийг анхаараарай.

21
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
8
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
7
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Zul Tsetseglen

    Zul Tsetseglen

    2018/06/19 at 15:38

    Tseemaa Naagii

  2. Улаанаа М.

    Улаанаа М.

    2018/06/20 at 03:37

    Ч. Чнхслн

  3. Sandagdorj Dashtseren

    Sandagdorj Dashtseren

    2018/06/20 at 05:45

    Tegeed yu xiij avch yavax yum bol

  4. Lkhagvasuren Batchuluun

    Lkhagvasuren Batchuluun

    2018/06/20 at 18:39

    Turiivchgui yavhiin bn l da, turiivchnii heregguin bishu, kkk

  5. Зочин

    2019/10/05 at 12:29

    Түрүүвчиндээ бас мөнгө хийж авч явж болохгүй. Хулгайд мөнгөө алдана. Тэгэхээр түрүүвчээ хоосон авч явахыг зөвлөе.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *