Хоормог ууж эхлэхээс өмнө юу мэдэж байх ёстой вэ?

1

Хоормог – сүүн дээр хоормогны “мөөгөнцөр” хийж хэдэн өдөр исгэсэн ундааг хэлнэ. Эрүүл мэндэд хэрэгтэй гэж үзэх хэдий ч бас хүн болгонд тохирохгүй.

1. Хоормог гэдэс дүүргэх үү?

Хоол боловсруулах эрхтний асуудалтай хүмүүст илрэх шинж тэмдэг, ялангуяа хэрвээ амьд бактеритай ундаа ууж байгаагүй бол. Үүнээс гадна, хоормог маш их хэмжээний нүүрсхүчлийн хий агуулдаг. Хэрвээ хийжүүлсэн ундаа уугаад гэдэс тань дүүрдэг бол мөн адил шинж тэмдэг илэрнэ. Тиймээс юуны түрүүнд бага хэмжээгээр уугаарай.

 

2. Хэр тогтмол уух вэ?

Хэрвээ дөнгөж ууж эхэлж байгаа бол долоо хоногтоо бага зэргийн аягаар хэдхэн удаа ууна. Дараа нь өдөр болгон ууж болно. Ямааны сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Chuckling Goat компанийн захирал өдөрт 170 мл хоормог уухыг зөвлөжээ.

Зохих хэмжээгээр хоормог ууж эхлэхэд гэдэс ходоодны ажиллагааг сайжирч байгаа та мэдэрнэ, ингээд таны өдөр тутмын хэрэглэх нэг хүнс болж чадах ажээ.

 

3. Лактозын харшилтай хүн ууж болох уу?

Хоормогт багахан хэмжээний лактоз агуулагддаг. Сүү исэж байхад нянгууд нь лактозыг шимэгдүүлдэг байна. Тиймээс сүүнд агуулагдах лактозоос эрс багассан гэж үзнэ.

Лактозгүй хоормог уухыг хүсэж байвал кокос эсвэл шар буурцагнаас гаргаж авна.

 

4. Хүүхдэд өгч болох уу?

Болно. Дэлхийн эрүүл мэндийг хамгаалах байгууллагын зөвлөмжөөр бол кальцийн эх үүсвэр гэж үзэж байгаа. Хүүхэд тань ислэг сүүн бүтээгдэхүүн ууж сураагүй бол бага хэмжээгээр өгч эхлээрэй.

 

5. Аль нь шим тэжээлтэй вэ: хоормог уу эсвэл эмэн прибиоток уу?

Энэ хоёр бол тэс өөр зүйл. Хоормогийг айдасгүйгээр хүнсэндээ байнга хэрэглэж болно. Хоол хүнсний зөвлөгч аль болох эрүүл хүнс хэрэглэхийг зөвлөжээ. Зайлшгүй тохиолдолд нэмэлт хүнс хэрэглэнэ.

23
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Batmunkh Maam

    Batmunkh Maam

    2017/11/18 at 14:24

    Нойл орохдоо бэлдээд л болно биздээ

  2. Зочин

    2017/11/20 at 19:39

    whaat??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *