Бөөрний чулуу хөөх ундаа

1

Бөөрний чулуу – шээсэн дэх эрдэс бодисоос үүссэн хатуу кальци. Маш таагүй мэдрэмж төрүүлдэг.

Бөөрний чулууны хэмжээ нь элсэн ширхэгээс эхлээд сувдны хэмжээтэй хүртэл байна. Ихэнх хүмүүс бөөрний чулуугаа анагаах ухааны тусламжгүйгээр бие даан хөөж гаргадаг. Хэрвээ бөөрний чулуу том хэмжээтэй бол шээсний сувгийг бөглөх аюултай, үүний үр дагаварт шээс хаагдаж сүрхий өвчин мэдрүүлнэ. Тиймээс уг аргыг хэрэглэхээсээ өмнө заавал эмчтэй зөвлөнө үү!

Бөөрний чулуу нь ямар ч шинж тэмдэггүйгээр хэдэн сараар, магадгүй хэдэн жилээр ч үргэлжилж болно. Бөөрөн дэх чулуу хөдлөхөд нуруугаар хүчтэй өвдөх, цустай шээс гарах эсвэл шээхэд хорсож өвдөх шинж тэмдэг илэрдэг байна.

Тэнцвэртэй хоолны дэглэм баримталж бөөрний чулууг өөрөөр нь гаргах нь эрүүл мэндэд хоргүй. Гэхдээ бие даасан эмчилгээ эхлүүлэхээс өмнө эмчтэй заавал зөвлөлдөх хэрэгтэй гэдгийг анхаарна уу.

Бөөрний чулууг хэрхэн хөөх вэ?

Бөөрний чулуутай хүмүүс өвчин намдаах эм ихээр хэрэглэдэг. Мөн чулуугаа хөөхийн тулд их хэмжээний ус уудаг. Бөөрний чулуу хэмжээгээрээ үнэхээр том бол мэс заслын аргаар авахаас өөр аргагүй.

Бас нэгэн боломжит хувилбар – чулууг өөрөөр нь хөөж гаргах байгалийн гаралтай сироп бэлдэж ууж болно.

Бөөрний чулуу хөөх хүчтэй сироп

Орц:

  • 250 г цэвэр зөгийн бал (цэвэр байгалийн гаралтай)
  • 250 г яншуй
  • 1 аяга агч модны сироп (цэвэр байгалийн гаралтай)
  • 250 мл нимбэгийн шүүс
  • 250 мл оливийн тос

Бэлдэх арга:

  1. Нимбэгээ цэвэрлээд дөрвөн хэсэг хуваана (хальстай нь), блендерт хийж сайтар жижиглэнэ.
  2. Яншуйгаа угаагаад хэрчиж блендерт хийнэ.
  3. Дараа нь агч модны сироп, оливийн тос, зөгийн балаа хийнэ.
  4. Сайтар хутгана.
  5. Бүгд бэлэн болонгуут тагтай шилэн саванд хийж хөргөгчинд хадгална.

Хэрэглээ:

Өглөө болгон нэг халбагыг ууна. Мөн цэвэр ус их хэмжээгээр уухыг зөвлөж байна.

Энэ сироп үнэхээр үр дүнтэй, яагаад гэвэл:

  • Яншуй – шээс хөөх байгалийн ургамал, биеэс гадагшлах шээстэй цуг бөөрний чулуу гадагшилна.
  • Нимбэг – шээсний хүчлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа юм, бөөрний чулуу өөрийн жамаар хайлахад хүргэнэ.
  • Зөгийн бал – бөөрний чулуунаас үүдэлтэй өвчин намдаах үйлчилгээтэй. Байгалийн гаралтай өвчин дарагч.
  • Тос – сиропыг гулгамтгай болгоно.

Уг сироп нь эрүүл мэндэд гаж нөлөө үзүүлэхгүй яагаад гэвэл ямар ч химийн орцгүй. Гэхдээ эмчээс зөвлөгөө авахад илүүдэхгүй.

Ямар нэгэн эмийн эмчилгээгүйгээр бөөрний чулууг хөөх бүрэн боломжтой сироп юм.

11
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Zul Tsetseglen

    Zul Tsetseglen

    2017/11/18 at 21:12

    Naraa Ni

  2. Zul Tsetseglen

    Zul Tsetseglen

    2017/11/18 at 21:12

    Naraa Ni

  3. Цэцэгмаа Өвгөнхүү

    Цэцэгмаа Өвгөнхүү

    2017/11/19 at 11:41

    Ariun Gurbazar

  4. Цэцэгмаа Өвгөнхүү

    Цэцэгмаа Өвгөнхүү

    2017/11/19 at 11:41

    Ariun Gurbazar

  5. Gantumur Liidev

    Gantumur Liidev

    2017/11/19 at 14:07

    Agch modnii sirop haaguur bnaa

  6. Gantumur Liidev

    Gantumur Liidev

    2017/11/19 at 14:07

    Agch modnii sirop haaguur bnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *