Аюултай үзүүлбэрээ өөрсдөө бие даан хийсэн 15 кино од

2

Сүүлийн жилүүдэд Холливуд ацан шалаанд ороод байгаа гэж хэлж болно – кинотеатрын агуу том дэлгэцээр “хуурамч” кадр нь мэдэгдэх гээд, нөгөө талаас олон саяын хөлсөөр тоглож байгаа жүжигчнийг эрсдэлд оруулахыг хүсэх хэн байх билээ. Энэ тохиолдолд жинхэнэ “супер баатар” гарч ирэх буюу амь дүйсэн хэсгийг гүйцэтгэх орлон жүжигчин тоглох боломжтой. Харамсалтай нь “супер баатар”-ууд олноор тоологдохгүй тул бид танд өөр нэгэн жагсаалтыг хүргэх гэж байна.

Харрисон Форд

Аюултай үзүүлбэрээ өөрсдөө бие даан хийсэн 15 кино од 2

Хар бор мужааны ажлаас сугарч чадсан Харрисон Форд кино зураг авалтын хүнд хүчир ажлаас айна гэж байхгүй. Мэдээж амь дүйсэн хэсэг болгоныг гүйцэтгэж чадаагүй ч Индиан Жонсын аюултай үзэгдлүүдийг өөрөө амжилттай бүтээж чадсан юм. Цусан дахь адреналины илүүдэл нь бас өөр зүйлээр илэрнэ, тэрээр чөлөөт цагаараа хувийн онгоцоо өөрөө жолоодно (саяхан осолдож амиа алдах шахсан). Өнөөдөр Харрисон 70 насыг зооглосон тул хуучин шигээ үсэрч харайж чадахгүй нь мэдээж. Гэхдээ л түүнийг “Оддын дайн”-ы шинэ ангид Хана Сологийн дүрийг бүтээнэ гэж үзэгчид хүлээцгээж байна.

Сильвестер Сталлоне

Аюултай үзүүлбэрээ өөрсдөө бие даан хийсэн 15 кино од 3

Ганц сараар биш хэдэн сараар Рокки Бальбоагийн дүрд хувирснаас гадна, Жон Рэмбогийн дүрийг бүтээж хэдэн сараар цөл, ширэнгээр ойгоор тэнэсэн түүнийг одоо л нэг тайван, амгалан өвгөний дүр бүтээх цаг боллоо гэж бодсон боловч үгүй байжээ. Одоо болтол түүний бүтээсэн дүрийг үзэгчид тэсэн ядан хүлээсээр байна. “The Expendables” киногоороо 90-ээд оны киноны эрин үеийг сэргээж чаджээ. Тэрээр өнөөдөр ч хүч чадалтай, дайчин хэвээр. Гэхдээ хааяа нэг үүнийхээ шанг хүртээд авна – Стив Остинтой зодолддог хэсгийг авч байхдаа нурууны яс нь цуурч байжээ.

Жеки Чан

Аюултай үзүүлбэрээ өөрсдөө бие даан хийсэн 15 кино од 4

Хонг Конгийн зодооны мастер Жеки Чан киноны аюултай хэсэгт өөрөө тоглодог учраас түүний нэр олноо хурдан танигдаж од болоход нөлөөлсөн юм. Түүний үзүүлбэрүүд нь олон янз байхаас гадна амь насанд аюултай байдаг. Түүний авсан олон тооны гэмтэл бэртлээр мэс заслын анхлан сурагчдад зориулсан анатомын гарын авлага ч бичиж болохоор юм. Аймшигтайгаар унаж бэртэж байгаа видеог нь нэгтгэвэл 2 цагийн кино болж ямар ч аймшгийн киноноос дутахааргүй айлгана. Нас ахиж байгаа тул одоо арай зөөлөн үсэрч харайж байгаа ч залуу насныхаа ур чадвар, инээмсэглэсэн дүр төрхийг гэгээгүй л байна.

Вигго Мортенсен

THE LORD OF THE RINGS: THE RETURN OF THE KING, Viggo Mortensen, 2003, (c) New Line

Вигго Мортенсен өөрийнхөө тоглосон хамгийн тод дүрийг хэзээ ч мартахгүй. Түүний “The Lord of the Rings” кинонд бүтээсэн дүр нь олон арван шагналын хур авчирч, дэлхий дахины алдрын тавцанд авчирсан ч одоо болтол өвдөж зовоосоор байгаа гэмтэл бэртэлтэй болон хоцорчээ. Киноны зураг авалтын үеэр орлон тоглогчоор өөрийн дүрийг бүтээлгэхийг хүссэнгүй, хүнд сэлэм барин өөрөө дүрээ бүтээжээ. Үр дүн: хугархай хэдэн шүд болон хэдэн хөнгөн бэртэл. Жүжигчид модон сэлэм эргүүлээд байна гэж бид боддог болохоос үнэн хэрэгтээ үгүй юм байна.

Том Круз

Аюултай үзүүлбэрээ өөрсдөө бие даан хийсэн 15 кино од 6

Одоо болтол ажиллах чадвараа алдалгүй, эр зоригоо гарган олныг баясгасаар явна. Хэдэн жилийн өмнө “Mission Impossible — Ghost Protocol” кинон дээр дэлхийн хамгийн өндөр байшингаас унахгүйн тулд нарийхан торосоор дүүжлэгдэн үзэгчдийг сандраагаад авсан. Харин энэ зун “Mission Impossible — Rogue Nation” кинон дээр нисээд авсан, харин онгоцон дотор биш онгоцон дээр ниссэн шүү. Мэдээж, тэрээр бүх үзүүлбэрээ өөрөө хийж гүйцэтгээгүй, гэхдээ жүжигчний эрч хүчид атаархахаас өөр аргагүй.

Жейсон Стэтем

TRANSPORTER 3, Jason Statham, 2008. ©Lions Gate

Жейсон Стэтем – хамгийн аюултай үзүүлбэрээ өөрөө хийдгээрээ нэрд гарсан жүжигчин. Өөрөө спортлог тул түүний хувьд үсэрч харайх, гүйх нь тийм ч хүндрэлтэй биш. Үүнээс гадна чадварлаг жолооч тул “Transporter” кинонд толгой эргэм үзүүлбэрүүдийн ихэнхийг өөрөө гүйцэтгэжээ. Ийм төрлийн “төмөр хүн”-ийг техник л хүчийг нь шалгаж чадна, жишээ нь “The Expendables 3” киноны үеэр түүний жолоодож байсан ачааны тэрэгний тормоз эвдэрсэн учир Стэтем Хар далайгаар машинаа жолоодох хэрэг гарчээ.

Дэниел Крейг

Аюултай үзүүлбэрээ өөрсдөө бие даан хийсэн 15 кино од 8

Бондын эхний ангиудад аминд аюултай үзүүлбэрүүдийг мэргэжлийн каскадерууд гүйцэтгэдэг заншил тогтжээ. Харин Дэниел Крейгийн хувьд өөрөө гүйцэтгэх үүрэг оногджээ. Нэгдүгээрт, үзүүлбэрт тавигдах шаардлага өөрчлөгдсөн, хоёрдугаарт, шинэ Бонд кинонд өөр найруулгаар хандахыг шаарджээ. Тийм учраас Крэйг үсрэх, гүйх, шумбах хэрэг гарсан юм, өмнө нь хийж байгаагүй үзүүлбэрээ чадварлаг гүйцэтгэж чадсан юм. Энэ их хэцүү үзүүлбэрийг ганц хүн удаан хийж чадахгүй тул тун удалгүй Агент 007-г солих яриа гарч ирсэн нь дамжиггүй.

Мэтт Дэймон

Аюултай үзүүлбэрээ өөрсдөө бие даан хийсэн 15 кино од 9

Мэтт Дэймон гэдэг нэрийг сонсонгуут та “The Bourne Identity” киног дурсах нь зүйн хэрэг. Энэ кино жүжигчний шүүсийг шахах шиг болсон, Европоор гүйж, үсэрч харайн Атлантикийн усанд шидэгдэж, Москвагийн цасанд даруулж, автомашин, мотоцикл жолоодож байлаа. Түүнийг “Saving Private Rayan ”кинонд исгэрэх сумны эсрэг эр зориг гарган алхаж байсныг та санаж байгаа болов уу. Тун удахгүй дэлгэцнээ гарах “The Martian” кинонд тоглохдоо ч мөн зүгээр суугаагүй байх гэж бодож байна.

Камэрон Диаз

KNIGHT AND DAY, from left: Cameron Diaz, Tom Cruise, 2010. ph: David James/TM and ©Copyright Twentieth Century Fox Film Corporation. All rights reserved

Гоо үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бусдын хайрыг халуун дулаан уур амьсгал, инээмсэглэлээрээ татдаг. Тэрээр зодоон цохионтой кинонд тоглохоос илүү инээдмийн кинонд тоглохыг хүсдэг ажээ. Өндөр өсгийтэй туфль өмсөж эрчүүдийн харцыг булаахаас гадна гүйж, харайж, машин жолоодох ажээ, энэ бол “Knight & Day” кино юм. Киноны аюултай үзүүлбэрээ гүйцэтгэхэд түүнд амаргүй байсан ч тэрээр чаджээ.

Кристиан Бэйл

Аюултай үзүүлбэрээ өөрсдөө бие даан хийсэн 15 кино од 10

Кристиан Бэйлийн бүх киноны аюултай үзүүлбэрийг каскадёрууд бүтээж байсан ч гэсэн бид түүнд хайртай л байх байсан. Учир нь тэрээр дүрдээ маш их бэлдэж, хөдөлмөрлөдөг нэгэн. Бэйл булчинлаг эрүүл залуугаас, турж эцэж өвчинд баригдсан мэт харагдах хүртэл биеэ өөрчилж чаддаг – дүрийг бодитой харагдуулах тулд бүхнийг хийнэ. Тэрээр Бэтмэн кинонд тоглохдоо Чикагогийн хамгийн өндөр барилга дээр гарах хэсэгт өөрөө зураг авахуулжээ. Байшингийн ирмэгээр ямар нэгэн хамгаалах хэрэгсэлгүйгээр алхсан байна.

Анжелина Жоли

Angelina Jolie in "Wanted"

Тэрээр зураг авалтын үеэр хэд хэдэн удаа аюултай үзүүлбэрийг өөрөө гүйцэтгэж байв: Лара Крофтын дүрийг бүтээж байхдаа нарийхан трос дээр дүүжлэгдэх, “Gone in 60 seconds” кинонд ирээдүйн нөхөр болох Брэд Питтэй нэгийгээ үзэлцэж зодолдсон. Гэхдээ хамгийн аюултай үзүүлбэр нь “Most wanted” болон “Salt“ кинонууд юм: жишээ нь, эхний кинонд жолоо барьж байхдаа гаргүй үлдэх шахсан, хоёр дахь кинон дээр толгойдоо сорвитой үлдсэн. Зураг авалтын талбайгаас гардуулсан “дурсгалын зүйл”-ийг өөр хэн ч аваагүй болов уу.

Зои Белл

Аюултай үзүүлбэрээ өөрсдөө бие даан хийсэн 15 кино од 12

Өдрийн од шиг тоологдох орлон тоглогч нар өөрсдийн орлон тоглож байгаа оддын сүүдрээс гарч өөрийн гэсэн амжилтыг тогтооход бэрх. Зои Белл – тэрээр бусдын оронд орлон тоглохоо больж өөрөө дүр бүтээх болсон юм. Тэрээр “Kill Bill” кинонд Ума Турманы бүтээх ёстой байсан аюултай үзүүлбэрийг гүйцэтгэж орлон тоглосон нэгэн. Дараа нь өөрөө Квентин Тарантиногийн “Death Proof” кинонд хамгийн аймшигтай хэсгийг бүтээжээ, бүсгүйг машины хамар дээр уяж маш хурдтайгаар давхих хэсэгт тогложээ. Ийм дүрд өөрөө тоглоно гэдгээ төсөөлж байсан болов уу?

Жина Карано

Аюултай үзүүлбэрээ өөрсдөө бие даан хийсэн 15 кино од 13

Алдарт тамирчин, холимог зодооны од Жина Караног олон найруулагч хараандаа аваад байсан ч Стивен Содерберг бүсгүйг ринг дээр тоглуулж дүрийг нь мөнхөлж чадсан юм. “Нокаут” хэмээх тагнуулчтай киноны дүрийг бүсгүй бүтээхдээ бүх үзүүлбэрийг өөрөө үзүүлсэн нь олны анхаарлыг татаад авсан. Мэдээж жүжиглэх авьяас багахан дутмаг байсан хэдий ч хэн л мэргэжлийн зодоонч шиг хөлөө дээш гарган бусдыг нам нам унагаж чадах вэ дээ.

Кристен Стюарт

Аюултай үзүүлбэрээ өөрсдөө бие даан хийсэн 15 кино од 14

Амьтантай ажиллаж зураг авахуулах хэцүү, аюултай гэдгийг тэр болгон ойлгодоггүй, ялангуяа морьтой. Морь унасан зураг авалт бол найруулагчийн хувьд там л гэсэн үг. “Snow White & the Huntsman” кино бол яг л энэ бэрхшээлийг даван туулсан. Жүжигчин бүсгүй айдсаа давж морь унаж сурсан, бас хэдэн удаа чанга унаад авсныг нь мартаж болохгүй.

Хлоя Грэйс Морец

Аюултай үзүүлбэрээ өөрсдөө бие даан хийсэн 15 кино од 15

Залуухан жүжигчин охин “Kick-Ass” киноны аюултай хэсгүүдийг бүгдийг нь өөрөө гүйцэтгэсэн гэхэд та итгэх үү? 12 настай жүжигчний орлон тоглогчийн олох гээд оролдоорой – амаргүй гэдгийг нь ойлгох биз. Найруулагч кино найруулахаар нэгэнт шийдсэн, кино зохиолыг дахин бичих арга байхгүй. Ингээд л Хлоя орлон тоглогчийн курст явж эрдэм сурах болж, бүр Жеки Чаны хичээлд явсан азтай нэгэн. Сургалтын үеэр сурагчид бэртэл гэмтэл байнга авч байгаа нь охиныг айлгасангүй, түүний хичээл хамгийн хөнгөн нь байлаа. Ямар ч хүн том буу сугавчлаад гүйж, харайхдаа сэтгэл ханамж авах байлгүй. 12 настай охин байсан ч авах биз.

 

1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *