2015 оны хамгийн гайхалтай 12 арт төсөл

0

Магтаал ч багадмаар гоо сайхан – энэ жилийн хамгийн зах хязгааргүй дэлхийн олон улсын фантазыг танд танилцуулж байна. Вашингтон хотын музейд болсон үйл явдлын төвд байсан бол та хэмжээлшгүй их соёлын гайхамшгийг тэр дундаа Япон, Британи, Голландын уран бүтээлчдийн бүтээлийг үзэн сэтгэлийн таашаал жинхэнэ утгаар нь авах байсан биз. Энэ бол амьдралд цөөхөн тохиолдох гэгээн зүйлүүдийн нэг шүү.

Хуванцар бөмбөлгөөр хийсэн далай

Вашингтон хотод байрлах Үндэсний барилгын музей жил болгон олны сонирхолыг татах урлагийн гайхамшигтай бүтээлүүдийг дэлгэдэг байна. Энэ жил хэдэн сая хуванцар бөмбөлгөөр далай хийж, үйлчлүүлэгч нарт зориулсан наран шарлагын газар хүртэл хийжээ. Хүссэн хүн болгон онцгой бассейнд дуртайяа сэлж болно. Далай, шарлагын газрыг илүү том харагдуулахын тулд толиор хана босгожээ.

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 1

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 2

Төмөр утсан баримал

Кендра Хэйст – Их Британийн алдарт зураач бүсгүй баримлаа этгээд зүйлээр буюу төмөр утсаар тор нэхэж урлана. Лондон Тауэрийн куратор түүнээс хатан хааны амьтны хүрээлэнгийн амьтныг дүрсэлсэн 13 баримал хийж өгөхийг хүсжээ. Өгсөн үүрэг даалгаврыг хийхдээ тэрээр сэтгэл зүрхээ шингээж амьтдын дүр төрхийг гайхалтай гаргаж чаджээ.

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 3

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 4

Агаарт хөөрөх цэцэгт хүрээлэн

Токиод зохиогдсон томоохон үзэсгэлэнгийн үеэр нэгэн зураач “хөөрөх” цэцэгт хүрээлэн урлаж үзүүлэнгээ чимжээ. 2300 гаруй амьд цэцэг ашигласан бөгөөд агаарт ургасаар л байсан юм. Хамгийн сонирхолтой хэсэг бол цэцэгт хүн ойртож ирэхэд цэцэг дээш сөхөгдөж байлаа.

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 5

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 6

Модон баримал

Британийн барималч Жеймс Доран-Уэббийн уран бүтээлдээ ашигладаг материалыг сонсоод та итгэхгүй байх. Байдаг л үгжирсэн мод, мөчрийг олон цагийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд урлагийн гайхалтай бүтээл болгон хувиргана. Бодит мэт баримлууд нь үнэхээр хүний сонирхол татна.

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 7

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 8

Шахдаг савнаас урсах цэцэгс

Гэрэл зурагчин Стив Хью Францын Булонь-сюр-Мер хотоор зугаалж яваад ийм нэгэн сонирхолтой бүтээлтэй таарчээ. Будгийн шахдаг савнаас цэцэгс гарч байгаа дүрслэл.

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 9

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 23

Дэлхийн 2-р дайны үед амьд үрэгдсэн далайчдад зориулсан хөшөө

Уэльсийн нийслэл Кардиффе хотод худалдааны флотын далайчдад зориулсан хөшөө бий. Хөшөөг 1994 онд босгожээ – Брайан Феллийн уран бүтээл юм. Хөшөөний нэг талд очиж харвал хуваагдсан худалдааны усан онгоц, нөгөө талаасаа – хүний царай харагдана. Хөшөөний модель нь зохиогчийн гэргий байжээ.

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 10

Гэрлэн зураг

Лож-Анжелийн гэрэл зурагчин, зураач Даррен Пирсоны нууц нэр нь Darius Twin, неон гэрэл болон фото аппаратын тусламжтайгаар гайхалтай бүтээлүүд туурвидаг байна.

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 11

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 12

Аварга луун-бут мод

Норфолкийн нэгэн фермийн ойролцоо аварга том ногоон лууг харж болно. Лууны урт нь 45,7 метр. Луу бүтээгч Жон Брукер өөрийн уран бүтээлд байнгын халамж тавьж ургасан мөчир, навчийг тайрдаг байна.

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 13

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 14

“Хайр” хөшөө

Украйны барималчид Александр Милов Burning Man фестиваль дээр шинэ төслөө танилцуулжээ. Эмэгтэй, эрэгтэй хүний хоорондын үл ойлголцол, дотор нь жижигхэн хүүхдүүд амьдарна. Богино хугацаанд маш олон хүний хайр, анхаарлыг татаад байгаа баримал юм.

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 15

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 16

Дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан 50,000 түлхүүр

“Гар дахь түлхүүр” нэртэй сэтгэмжийг Японы зураач Чихару Шиото Венецийн Биеннале-2015-д зориулан бүтээжээ. Тэрээр уг уран бүтээлээрээ хүн болгонд дурсамж бий, өөр өөрийн хувь тавилантай, дурсамж болгон тэр хүний хувьд чухал бөгөөд зүрхэндээ тээж явдаг гэдгийг харуулахыг зорьжээ.

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 17

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 18

Хуягтай пандагийн хөшөө

Шэньянд байрлах сонирхолтой хөшөөг Би Хэн гэх Хятадын урлагийн академийн төгсөх ангийн оюутан урлажээ. Панда 9 метр өндөр, 7 м өргөн. Би Хэн өөрийнхөө бүтээлээр дэлхий ертөнцийн аливаа зүйл уялдаа холбоотой, бид шинжлэх ухааны хөгжлийн төлөө байгаль эхээ сүйтгэх ёсгүй гэсэн санааг илэрхийлэхийг хүсжээ.

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 19

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 20

Голландын цэцгийн парад

Энэ жилийн цэцгийн парадад сайн дурын 19 баг оролцжээ. Тэдний ихэнх нь агуу Винсент Ван Гогийн бүтээлийг амилуулсан байна. Тэд бүтээлдээ өөрийн авьяас, ур чадвараа шингээсэн тул өнгөлөг, сэтгэл сэргээм бүтээлүүд болж чаджээ.

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 21

2015 оны хамгийн гайхалтай 12 арт-төсөл 22

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *