Кофены шаараар нүүрээ арчих нь ямар ач тустай вэ?

3

Та өнөөдөр өглөө кофе уусан бол үлдсэн шаарыг нь өчигдрийн сонинтой адил хаясан гэдэг нь бараг л тодорхой зүйл. Та кофены шаараар гэрийн эргэн тойронд байх цэцэг навчийг бордож болно гэдгийг мэддэг байх. Гэтэл энэ нь бас таны гоо сайханд маш чухал нөлөөтэй зүйл гэдгийг та мэдэх үү?

Кофены шаар гэдэг бол үнэтэй биш, нилээд хэдэн төгрөг хэмнэж болох зүйл бөгөөд үр дүн нь үнэтэй хэрэгслээс огт дутахгүй билээ.

1. Царай зүсэнд өнгө оруулна

Гэмтсэн арьсанд кофе маш сайн үйлчилгээтэй байна. Гэмтсэн болон үхэжсэн арьс дээр кофены шаар тавьж болох ба ингэснээр үхэжсэн арьсыг зайлуулж, арьсны нүх сүв цэвэршиж, үрчлээ зөөлөрнө.

2. Целлюлит багасна

Танд уур хүрмээр целлюлит бий юу? Магадгүй та болохгүй байгаа хэсэгтээ янз бүрийн кофены скраб тавих тухай бодож байгаа юм биш биз? Organic Authority-ийн үзэж байгаагаар бол кофе нь цусны эргэлтийг эрчимжүүлж, арьснаас илүүдэл усыг гадагшлуулж, илүү уян хатан болгодог байна. Ийм скраб хийхийн тулд тал аяга (120 мл) кофены шаар, 1 х.х дарс (15 мл), 1 х.х ханд (15 мл) болон цагаан гааны экстрактын хэдэн дусал, далайн замгийн экстрактын хэдэн дусал зэргийг холино. Арьсандаа түрхээд үзээрэй.

3. Үсний өнгө сайжрана

Цагаан үстэй эмэгтэйчүүд үсний өнгөө хадгалах олон янзын арга хэрэглэдэг боловч хүрэн бор, хар үстэй эмэгтэйчүүдийг бас мартаж болохгүй. Хар үсний өнгийг кофены шаар сэргээдэг болохыг туршилтаар баталсан байдаг. Ус, кофены шаарыг холиод нэгэн төрлийн зутан болгоод үсэндээ түрхэнэ.

4. Нүдний хаванг үгүй болгох

Орчин цагийн амьдралын хурдан хэмтэй энэ үед заримдаа хангалттай амарч чаддаггүй. Хэрвээ та өглөө босоход нүдний эргэн тойрон харласан, нүд хавдсан байвал танд таарах нэг эмчилгээ бий. Кофе таныг сэрээхээс гадна таны нүдний орчмын цусны эргэлтийг сайжруулж таны ядарсан дүр байдлыг үгүй болгодог.

5. Гэрийн саван хийх

Танд нэмэлт кофейн хэрэгтэй байгаа юм биш биз? Хүний арьс кофег сайн шингээн авч танд дараа өдөр хэрэг болох шинэ эрч хүч өгдөг билээ. Тэгвэл та кофены шаараар саван хийгээд хэрэглээд үз.

6. Цусны эргэлт сайжруулах

Таны арьсыг сэргээх бас нэг арга бол кофены шаарыг устай хольж мөс хийх арга юм. Та үүгээр нүүрний арьсаа арчсанаар таны цусны эргэлт сайжран биеийн ерөнхий байдалд сайнаар нөлөөлж, арьс сайхан болно.

7. Толгойн арьс эрүүл байх

Хүний үс эрүүл байх ёстойтой адил толгойн арьс бас эрүүл байх ёстой. Толгойн арьсыг залуужуулахын тулд кофены шаар ашиглан үхэжсэн арьсыг зайлуулна. Ингэснээр таны толгойн арьс эрүүл байж үс ургах нөхцөл сайжирдаг байна.

8. Хөлийн арьс эрүүл байх

Олон хүн хөлийн арьс нь хатуурах зовлонтой тулгардаг. Тэгвэл үүний эсрэг арга бий: кокосын тос, кофены скраб юм. Хийх арга: 1 аяга (240 мл) кокосын тос, хагас аяга (120 мл ) нунтаг кофе, 1 х.х (5 мл) ванилийн эксракт хольж халуун устай ваннд хийнэ. Хөлөө дүрээд 10 минут болгоорой.

16
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Zuzka Bayanzul

    Zuzka Bayanzul

    2018/06/19 at 19:22

    Ch Oyun-Erdene ene munuu?

  2. Zuzka Bayanzul

    Zuzka Bayanzul

    2018/06/19 at 19:22

    Ch Oyun-Erdene ene munuu?

  3. Pujee Tsempel

    Pujee Tsempel

    2018/06/20 at 15:29

    Koweni shaaraa koweni mashinaasaa gargaad avchihna bj bna yaj mask tavih ym be

  4. Pujee Tsempel

    Pujee Tsempel

    2018/06/20 at 15:29

    Koweni shaaraa koweni mashinaasaa gargaad avchihna bj bna yaj mask tavih ym be

  5. Jak Sambuu

    Jak Sambuu

    2018/06/22 at 06:59

    НОХОЙН БАС ИХ САЙНШДЭЭ МЭДХҮҮ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *