Тайландын зам засварын ажилтнууд борооны дараа үерлэсэн зам дээр цементээ цутгаж байгаа нь… Ийм зүйл амьдралдаа харж байсангүй

0

Тайландын Бангкок хотын замын ажилтнууд хүчтэй аадар орооны дараа үерлэсэн зам дээр цементээ цутгаж байгаа нь бичлэгт үлджээ.

Coconuts Bangkok хэвлэлийн мэдээллэж байгаагаар тухайн үед зам дээр үерлэсэн ус ажилтнуудын өвдөгт хүрч байсан гэжээ. Ийнхүү зам нь харагдахгүй болсон байсан ч тэд цементээ зам дээр цутгасаар байсан бөгөөд энэхүү бичлэгийг хийсэн хүний, “Хараач, үерлэсэн зам дээр цемент цутгаж байна! Яасан ухаантай улс вэ? Ийм зүйл амьдралдаа харж байсангүй” хэмээн ярьж байгаа нь бичлэгт сонсогдох ажээ.

Мөн тэрээр, үнэхээр ингэж хийгээд нэмэр болох уу? гэж ажилтнуудаас асууж байгаа нь бичлэгт үлдсэн байна. Энэхүү бичлэгээ тэрээр Facebook, Twitter сүлжээнүүдэд нийтэлсэн бөгөөд бичлэгийг үзсэн хүмүүс замын ажилтнуудын энэхүү арга үр дүнгээ өгөх эсэх талаар сэтгэгдлүүд ар араасаа хөвөрсөөр байгаа юм.

Тус бичлэгийг үзсэн нэгэн хүн үүнийг цаг болоод хөрөнгө мөнгөний гарз болж байна гэдгийг, “Нунтаг халуун чинжүүг голд урсгах гэсэн тай үндэстний хэлц үгийг үерлэсэн гол руу цемент асгаж урсгах” гэж солих цаг болжээ хэмээн ёжилсон сэтгэгдэл бичсэн бол өөр нэгэн хүн усны урсгалд цемент асгаж байгаа нь цементийг илүү гөлгөр бөгөөд бат бөх болгох магадлалтай гэдгийг, “Үер цементийн хатах явцыг удаашруулахгүй” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Тэгвэл өөр нэгэн үзэгч тэдний энэхүү ажлын тухайд, “Цемент үерлэж байгаа усан доор ч барьцалдаж чадна. Гэхдээ энгийн үеийг бодвол бага зэрэг удаан хатах байх. Хамгийн гол нь тэд цемент асгахдаа хүрээ татаж бэлдсэн газартаа зөв хийсэн болов уу гэдэг л асуулт байна” хэмээжээ.

6
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *