Стив Жобсын арван зарчим

0

Стив Жобсын арван зарчимӨдгөөгөөс хоёр жилийн өмнө буюу 2011 оны 10-р сарын 5-ны өдөр Эппл /Apple/ компанийг үндэслэгч Стив Жобс /Steve Jobs/ дөнгөж 56-хан насандаа тэнгэрт хальж одсон. Хүн төрөлхтний мэдээллийн технологийн түүх, хөгжил дэвшилд ихийг хийж гүйцэтгэх учиртай байсан энэ хүн дэлхийн мэдээллийн технологийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болон мөнхөрч үлдсэн билээ. Хахир муухай ааштай гэгддэг ч эгэл даруухан нэгэн байсан энэ хүний ажилдаа баримталдаг байсан 10 гол зарчмыг мэдэж, сурч авах нь хэн бүхэнд хэрэгтэй байж болох юм.

1. Төгс төгөлдөрийн төлөө тэмцэх
Стив Жобс нарийн деталь хэсгүүдэд анхаарал тавьдаг байсан. Анхны айПод /iPod/-ын танилцуулгын өмнөх өдөр Жобс чихэвчний залгуур дуутай даралттай байх ёстой гэж үзсэн учир Эпплийн ажилтнууд бүх л шөнөжин чихэвчний товчлуурыг сольж өнгөрүүлсэн.
2. Мэргэжилтнүүдтэй ажиллах

Жобс Мики Дрекслер /Mickey Drexler/-ийн Геп /Gap/ компаний багийг хөлслөн ажиллуулж байсан.
3. Хайр найргүй байх

Жобс бүтээгдэхүүнүүдээ оло нийтэд танилцуулахдаа үргэлж бардам, ихэмсэг байдаг байсан. Хувийн дижитал туслахын зах зээл дээр гар утас үнэгүйдэж байхад ч ПалмПилот /PalmPilot/-оо бүтээхээр шаргуу ажиллаж байсан ба айПод дээр ажиллаж байсан инженерүүдэд бүх боловсруулалтаа өгөхдөө огтхон ч харамсаагүй юм.
4. Үл итгэх

“Хүмүүс чамайг тэдэнд үүнийг харуулах хүртэл юу хүсэж байгаагаа мэддэггүй.” гэсэн Жобсын алдартай үг байдаг. Тэр бусдын хийсэн зүйлийг заавал гэртээ аваачин өөрийн биеэр шалгаж үздэг байсан.
5. Сурах, судлах төгсгөлгүй процесс

Эппл /Apple/-ийн эхэн үеийн төсөл дээр ажиллаж байхдаа Жобс Сони /Sony/ компаний бүтээгдэхүүнүүдийн харагдах байдал, эргономик, фонтуудын хэрэглээг маш анхааралтай судалж байв. Анхны Мак /Mac/-ын бие дээр ажиллаж байхдаа компанийхаа автомашины зогсоолоор хэрэн хэсүүчилж, Герман болон Итали машины их биеийг судалдаг байжээ.
6. Энгийн байдлыг хадгалах

Жобсын дизайны философи бол үргэлжийн хялбарчлал. айПодын хамгийн анхны загварууд дээр тэрээр дизайнеруудад төхөөрөмжийг унтрааж асаах товчноос эхлээд товчлууруудыг авч хая хэмээн хэлсэн. Дизайнерууд гомдоллосоор гомдоллосоор хожим нь шүтээн болсон сонгодог эргүүлгэн дугуй залуурыг бий болгосон.
7. Нууц хадгалах

Эпплийнхний хэн нь ч олон юм ярьдаггүй. Жобсын нууцлаг байдал өөрийн бүтээгдэхүүнийг галзуу юм шиг шүтэхэд тусалдаг байсан ба шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах үед тэр нь үнэхээр байнга шинэлэг мэдээ байж чаддаг.
8. Жижиг багаар ажиллах

Макинтош /Macintosh/-ын анхны баг илүү ч үгүй дутуу ч үгүй зуун хүнтэй байсан. Хэрвээ 101 дэх хүнийг хөлсөлсөн бол өөр хэн нэгний зайг чөлөөлөх хэрэгтэй байв. Жобс яг л зуун хүний нэр тогтоохоор шийдсэн байна.
9. Луувангаас богиногүй, гишүүнээс уртгүй

Жобс маш хатуу чанга хүн байсан. Гэхдээ Эпплийн ажилтнуудын хувьд түүний хүнийг татах чанар нь хүчтэй хөдөлгөгч болдог байв. Анхны Мак дээр гэхэд л энэхүү гайхамшигт бүтээгдэхүүнийг бий болгохын тулд долоо хоногт 90 цагийн турш гурван жил хөдөлмөрлөсөн Жобсын асар их тэмүүлэл гол шалтгаан байсан юм.
10. Анхны загваруудыг ашиглах

Технологи, программ хангамж тэр ч бүү хэл Эпплийн дэлгүүрүүдэд хүртэл Жобс нэг л загварыг ашиглаж ирсэн. Архитектурууд болон дизайнерууд компаний төв оффисын ойролцоох агуулахад олон жилийн турш нэг л загварыг хөгжүүлсэн ба түүнийг нь Жобс нягтлаад дахин эхэлдэг байв.
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/31 at 07:40

    steve wozniak pepsigiiin eronhiii zahirl john sculley 85aad on

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *