Хэрвээ та хавагнаад байвал дараах 8 шалтгаантай холбоотой

2

Бөгж хуруундаа шигдээд, дуртай туфлиэ өмсөж чадахгүй байна уу, яагаад гэвэл бүгд хавагнажээ. Энэ хаван бол биед хуримтлагдсан шингэн юм.

Хаван үүсэх түгээмэл шалтгааныг танд танилцуулахаас гадна хэрхэн буулгах талаар танд багахан ч гэсэн ойлголт өгье.

Давс

Өдрийн давсны хэрэглээ – 5 г эсвэл овоолон биш 1 ц.х. Хүнсээр дамжуулан өдөрт авах давсны хэрэглээ ихэсвэл биед шингэн хуримтлагдаж эхэлнэ.

Яах вэ: давсны хэрэглээг багасгана. Хоол давсгүй санагдаад байвал амтлагч ногоо хэрэглээрэй.

 

Харшил

Хавагнахаас гадна загатнах, улайх зэрэг шинж тэмдэг байвал харшил гэж үзнэ.

Яах вэ: хаван эрчимтэй нэмэгдэх, мөн хүзүү, нүүр хэсгээр илүү их байвал яаралтай эмнэлгийн тусламж авна. Багахан хаван бол харшлын эсрэг эм уугаарай.

 

Гормон

Гормоны тэнцвэрт байдал алдагдах – биед шингэн хуримтлагдах бас нэгэн шалтгаан. Гэдэс дүүрэх, хөлөөр хавагнах, жин нэмэгдэж байгаа бол гормоны тэнцвэрт байдал алдагдсаны хавагналт гэж үзнэ.

Яах вэ: хоол хүнсэндээ анхаарах: уургийн агууламж ихтэй хоол түлхүү идэж амттан, давстай, хурц халуун ногооны хэрэглээг эрс багасгана. Мэргэжлийн эмчид үзүүлж зохих эмчилгээг эхлүүлнэ.

 

Бөөрний өвчлөл

Өглөөгүүр үүсэх хаван нь бөөрний асуудлыг илтгэнэ. Үүний зэрэгцээ бэлхүүсээр өвдөх, шээсний өнгө өөрчлөгдөнө.

Яах вэ: Хоолны дэглэм баримтална. Нуруугаараа унтах (доош харж унтахад шингэн хуримтлагдахад нөлөөлдөг). Мэдрэл, бөөрний эмчид үзүүлнэ.

 

Зүрхний өвчлөл

Хөл, гэдсээр хавагнах – зүрхний өвчлөл байж болно. Үүнээс гадна цээжээр өвдөх, ядрах, амьсгаадах шинж тэмдэг хавсарна.

Яах вэ: зүрхний хаванг өөрөө дур мэдэн буулгах эмчилгээ хийхгүй. Заавал мэргэжлийн эмчид хандаарай.

 

Эмийн үйлчилгээ

Зарим нэг эм уусны гаж нөлөө байж болно, жишээ нь халуун буулгах, өвчин намдаах.

Яах вэ: хэрвээ эмийн гаж нөлөө бол эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй. Эмч танд гаж нөлөө багатай өөр эмээр орлуулах санал болгоно.

 

Амьдралын хэв маяг

Босоо эсвэл суугаа ажил хийдэг бол хөлөөр хавагнах магадлал өндөртэй.

Яах вэ: Суугаа ажил хийдэг хүмүүс үе үе биеийнхээ чилээг гаргаж дасгал хийх хэрэгтэй. Мөн хөлөө ачиж суухгүй. Хэрвээ босоо ажил хийдэг бол сууж хөлөө амраана, хөлөндөө иллэг хийх зэрэг арга хэмжээ авна.

 

Шингэний дутагдалд орох

Шингэний дутагдалд орж эхлэхэд бие эрхтэн шингэнээ өөрөө нөөцөлж эхэлдэг. Ингээд бугуй, гэдэс, хөл орчмоор хавагнана.

Яах вэ: өдөрт 1,2 л-ээс багагүй шингэн хэрэглэнэ, кофе, согтууруулах төрлийн ундаа, хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзаарай.

Хавагнах нь заавал ямар нэгэн өвчний шалтгаан болно гэж шууд ойлгож болохгүй. Магадгүй халуун өдөр эрүүл хүнд ч үүсэх зүйл, өөрт таараагүй гутал өмссөн, давсархаг хоол идсэн эсвэл хэт их шингэн ууснаас ч хавагнах магадлалтай.

Эх сурвалж

104
ГоёГоё
28
БахархмаарБахархмаар
24
Ха ХаХа Ха
24
БурууБуруу
18
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
10
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. P. Dagiinaa

    2017/07/27 at 10:44

    Отгонцэцэг Огийноо уншаарай

  2. Ариунзаяа Б.

    2017/07/27 at 10:53

    Ссс

  3. Buya Buya

    2017/07/27 at 10:55

    Maya Mayka

  4. Ntj Taivani

    2017/07/27 at 11:14

    Энгийн Бөгөөд Эхэмсэг Н.А

  5. Altantsetseg Tomor

    2017/07/27 at 12:28

    Luwsandorj Horloo

  6. Shuumarjav Uurtsaikh

    2017/07/27 at 12:59

    Энэрэл Ээнэ

  7. Bilegt Bi

    2017/07/27 at 13:06

    Solongo Soko

  8. Uyanga Lkhagvadorj

    2017/07/27 at 15:13

    Oyu Ka

  9. Gandolgor Sharav

    2017/07/27 at 17:46

    Sharav Dulmaa

  10. Chinkhand Delgersaikhan

    2017/07/27 at 19:23

    Gantulga Ganbolor Gbr

  11. М. Ундрах

    2017/07/27 at 19:43

    Sh Togtohoo

  12. Saranchimeg EB

    2017/07/27 at 20:12

    Энхбаяр Сарангэрэл

  13. Oyuka Tserennym

    2017/07/27 at 22:43

    Jagaa Jagaa

  14. Bilguun Urtnasan

    2017/07/28 at 06:09

    Gungaanyam Ganbold

  15. Bilguun Urtnasan

    2017/07/28 at 06:10

    Yasan ert bosoo ve naiz?

  16. Gungaanyam Ganbold

    2017/07/28 at 06:11

    Noir hurdgui serchlee kkk.

  17. Bilguun Urtnasan

    2017/07/28 at 06:14

    balai yum. Kkk

  18. Yadamsuren Mungunshagai

    2017/07/28 at 10:53

    Г Г. Сүрэнхорлоо

  19. Будсүрэн Э.

    2017/07/28 at 18:01

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *