Археологийн аймшигтай бөгөөд гайхамшигтай олдворуудаас

2

Археологи бол маш сонирхолтой шинжлэх ухааны жагсаалтанд ордог – үүнд Индиан Жонс ч багагүй үүрэг гүйцэтгэсэн биз. Эрдэмтдийн шинийг нээж олох хүсэл нь тэднийг мухардалд оруулах нь ч бий.

Аймшигтай бас гайхалтай олдворуудын утга учрыг хэдэн зуун жилийн турш олж чадаагүй хачирхалтай олдворуудаас та бүхэнд түүвэрлэн хүргэхээр бэлдлээ.

Клерксдорпын бөмбөлөг

Нутгийн уурхайчид пирофиллит буюу гантигжсан шохойн чулууны ордоос энэхүү сонин хачин зүйлийг олдог байв: гараар янзалсан төмрөн бөмбөлгийн насыг археологичид 2 тэрбум жилээр тооцоолжээ. Эрдэмтдийн хувьд эдгээр бөмбөлөг нь шинжлэх ухааны бүтээл үү аль эсвэл байгалийн бүтээл үү гэдгийг одоо болтол нотлох баталгаа олж чадаагүй л байна.

Археологийн аймшигтай бөгөөд гайхамшигтай олдворуудаас 1

Венецийн цус сорогч

Европ бүхлээрээ л цус сорогчтой тэмцэхдээ дээд тэнгэрийн заасан замаар явсан – цээжин тус газар нь загалмай шааж хөнөөх. Харин Венецийн залуучууд тэднийг устгах шинэ арга олсон бололтой: цус сорогчдын аманд цемент цутгадаг байжээ. Тоглоом тоотой нь дээр, гэхдээ л зарим нэг олдворууд нь урт соёотой, тэгээд бас амандаа цемент цутгуулсан байдалтай араг яснууд олджээ.

Археологийн аймшигтай бөгөөд гайхамшигтай олдворуудаас 2

Хүн-гүрвэл

МЭӨ 5000 жилийн тэртээ – гүрвэл төрхтэй хүн байжээ гэвэл та итгэх үү? Ийм төрхтэй омог байсан эсэхийг эрдэмтэд нотолж чадахгүй байгаагаас гадна гүрвэлэн толгойтой эдгээр дүрсний учрыг ч тайлбарлаж чадахгүй байна.

Археологийн аймшигтай бөгөөд гайхамшигтай олдворуудаас 3

Пири-Рейсийн газрын зураг

Уг газрын зургийг 14-р зуунд хамруулж байгаа аж. Тухайн үед далайчдын хүрч чаддаггүй байсан далай тэнгисийн өнцөг буланг яг таг тодорхой заажээ. Хойд болон Өмнөд Америк, Африк, тэр ч бүү хэл Арктик хүртэл орсон байна – гэхдээ өтгөн ойгоор бүрхэгдсэн. Газрын зургийг алдарт жуулчин Пири Рейст хамруулах бөгөөд түүний уран бүтээл түүхэн үнэнээс зөрөхгүй байгаа нь хачирхалтай.

Археологийн аймшигтай бөгөөд гайхамшигтай олдворуудаас 4

Антикитерийн механизм

Энэхүү механизмыг далай тэнгисийн ёроолоос гаргаж авсан юм. Эрдэмтэд үүнийг МЭ-ийн 100 жилд хамруулж байгаа бөгөөд үүний тусламжтайгаар эллинчүүд Нарны аймгийн бүх гаригуудын хөдөлгөөнийг зохицуулдаг байсан гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлээд байгаа юм байна.

Археологийн аймшигтай бөгөөд гайхамшигтай олдворуудаас 5

49
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *