Хятадад аварга том шинэ агуйн систем олджээ

0

Хятадад аварга том шинэ агуйн систем олджээНэгэн судалгааны багийнхан санамсаргүйгээр Хятадад асар том агуйн систем нээсэн байна. Энэхүү агуй нь маш том хэмжээтэй учир доторх хэсэг нь өөрийн гэсэн цаг уурын хэв шинжтэй, тэр ч бүү хэл дотор нь үүл манан хөшилдөж байх аж. Хятадын баруун урд хэсэгт орших Чонгкинг хотын нутаг дэвсгэрт орших уг агуй нь 51,000 м.кв талбайтай ба өөрийн гэсэн усны эх ундарга, ургамалтай аж. Дотор нь ширүүн урсгалт гол хүртэл урсах газар доорх энэ агуйн талаар ойролцоох тосгоныхон ч мэддэггүй байжээ. Нэг сарын хугацаатай урт аялал хийж байсан судалгааны 15 гишүүнтэй багийнхны санамсаргүй олж нээсэн уг агуйн системийг Эр Ванг Донг /Er Wang Dong/ хэмээн нэрлэжээ. Агуйн системийн цөөн тооны агуйг азотын хүчлийн давс олборлогч уурхайчид ашиглаж байсан ч гол хаалга руу хүрэх хэсэг нь нээгдээгүй хэвээр өнөөг хүрсэн байна. Газрын гүн дэх бүх гол гарцууд нь урьд өмнө нь хэзээ ч гэрэл үзэж байгаагүй аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *