Хурхирахаас салах 7 арга

0

Нойрондоо хурхирах асуудал хэдэн сая хүний асуудал болоод байна. Та өөрөө хурхирдаггүй ч гэсэн хажууд тань таныг унтуулахгүй зовоож буй хүн байгаа л болов уу.

Нас ахих, жин нэмэхэд хурхиралт нэмэгдэж нойргүйдэлд хүргэх, ядаргаанд орох эрсдэлтэй. Хурхирдаг хүмүүсийн тал хувийнх нь амьсгал унтаж байхдаа түр зогсдог, зүгээр л хэсэгхэн хугацаанд амьсгалахгүй.

Амьдралынхаа хэв маягийг багахан өөрчлөхөд асуудлыг шийдвэрлэх буюу эрүүл мэнддээ сайнаар нөлөөлж болдог. Таныг эсвэл таны ойр дотны хүн хурхирдаг бол дараах аргууд тус болж мэднэ.

1. Зөв байрлал

Таны хийх зүйл бол дээшээ харахгүй хоёр хажуугаараа унтахад болно. Хүн дээшээ харж унтахад хэл хойшоо сул унжиж агаар чөлөөтэй оруулах нөхцлийг хаадаг тул хүн хурхирдаг. Унтаж байхдаа өөрийн мэдэлгүй дээш хараад байвал та энэ аргыг хэрэглээрэй: оймсонд теннисний бөмбөг хийгээд унтлагын хувцасныхаа дотуур хийгээрэй. Та дээшээ харахгүй, хурхирахгүй тайван унтах болно.

Хурхирахаас салах 7 арга 1

2. Амьдралын хэв маяг

Өдрийн амьдралынхаа хэв маягийг багахан өөрчлөхөд хурхирахгүй байж болно. Унтахаасаа өмнө согтууруулах төрлийн ундаа хэрэглэхгүй, жин нэмэгдүүлэх хүнснээс татгалзах хэрэгтэй. Ганц хундага дарс уухад гэмгүй гэж хүмүүс андуурдаг. Согтууруулах төрлийн ундаа булчин сулладаг тул ам, хоолойн зөөлөн эдүүд суларч хэл унжихад хүргэдэг. Илүүдэл жин хоолойн зөөлөн эдийг дардаг тул унтаж байхад амьсгалах эрхтнийг боодог байна.

Хурхирахаас салах 7 арга 2

3. Харшил үүсгэгчээс ангижрах

Заримдаа харшлаас болж хурхирах явдал байдаг. Орны цагаан хэрэглэлээ ойрхон сольж, матрассаа байнга цэвэрлэж байхаа мартаж болохгүй. Өрөөндөө агаар цэвэршүүлэгч ажиллуулж болно.

Хурхирахаас салах 7 арга 3

4. Халгайн хандтай цай

Улирлын шинж чанартай харшлаас болж хурхирч байгаа бол халгайн хандтай цай унтахаасаа өмнө уугаарай. Эрт дээр үеэс анагаах чанараараа танигдсан гайхалтай ургамал өнөөдөр өмхий ногоо мэт ад үзэгдэж байгаа нь харамсалтай. Халгайн хандтай цай уухад тайвшрахаас гадна амьсгалын замын үрэвслийг анагаана.

Хурхирахаас салах 7 арга 4

5. Өрөөний чийгшлийг нэмэгдүүлэх

Ялангуяа өвлийн улиралд цаг агаар маш их хуурайшдаг тул илүү их хурхирдаг. Амаараа хуурай агаар амьсгалахад хоолой хуурайшиж өөрийн чийгшлээ алддаг байна. Асуудлыг шийдэх хамгийн энгийн арга бол агаар чийгшүүлэгч.

Хурхирахаас салах 7 арга 6

6. Тимьян/ганга өвсний тос

Ядарсан үед илүү их хурхирдаг. Зарим хүмүүс ядаргаагаа тайлах зорилгоор унтахаасаа өмнө тайвшруулах зорилгоор эфирийн тос түрхдэг. Ганга өвсний тос маш сайн үр дүнтэй, унтахаасаа өмнө хөлийн уландаа хэдэн дуслаар дусааж зөөлөн иллэг хийнэ. Гэхдээ өндөр даралттай, жирэмсэн эхчүүд болон хүүхдэд хийхгүй болохыг анхаарна уу.

Хурхирахаас салах 7 арга 5

7. Зүү тавих

Хамрын салст, амьсгалах замын эрхтэн удаан хугацаагаар үрэвсэхэд шингэн ихээр ялгарч амьсгалахад хүндрэл учруулж хурхирахад хүргэдэг. Энэ тохиолдолд зүү тавиулахад цусны эргэлт сайжирч, илүүдэл шингэнээс сална.

Хурхирахаас салах 7 арга 7

4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bolormaa Orosoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *