Хөрш маань байцааныхаа голыг олсоор ороогоод өлгөж байхыг нь би харсан юм. Ийм байдлаар байцаагаа хавар болтол муутгахгүй хадгалж чаддаг ажээ

0

Бөөрөнхий байцайг яаж зөв хадгалах вэ? Байцайны нимгэн шүүслэг навч өвлийн турш сайхнаараа хадгалагдана гээд бод доо? Муугүй хувилбар байгаа биз? Байцай хадгалах аргуудаас аль нь хамгийн үр дүнтэй вэ? Бидэнтэй цуг учрыг нь олцгооё.

© Depositphotos

 

Бөөрөнхий байцайг яаж хадгалах вэ?

Даршилсан байцай бидний идэх дуртай хүнс болоод удаж байна. Үүгээр зогсохгүй өвлийн турш шинэхэн байцаа идмээр л санагдана. Ногоог хайрцагт хийгээд удаан нь хадгалж болохгүй юу? Зоорь эсвэл подвалд сэрүүхэн байдаг тул хэсэг хугацаанд хадгалах боломжтой. Гэхдээ энэ зарчмаар тийм ч урт хугацаанд хадгалах боломжгүй. Байцааны навчинд чийгшил нөлөөлж ногоо ялзрахад хүргэж мэднэ.

Үүнээс гадна, байцайг удаан хугацаагаар хадгалах гэж байгаа бол хожуу ургацынхыг сонгоорой. Энэ ургацын байцай нь хатуу, шүүс багатай байдаг тул хадгалалт сайн даадаг.

© Pexels

 

Бяцхан заль

Нөхцөл байдлыг яаж аврах вэ? Хайрцагт хийсэн байцай ялзраад эхэлсэн бол тэгээд л дуусаа юу? Агаарт жингүйдүүлж чадахгүйгээс хойш ямар ч арга алга. Та яаран дүгнэлт хийх хэрэггүй ээ. Мэдээж, нэг бяцхан заль бий. Танд бөхөөхөн шиг олс хэрэгтэй – байцаагаа өлгөх. Байцайгаа олсоор боогоод ямар нэгэн дэгээнээс өлгөж тогтооно.

Анхаарах зүйл: байцаа өлгөөтэй байх үедээ ямар нэгэн зүйлд хүрэх, шүргэлцэх ёсгүй. Шүргэсэн л байвал байцаа ялзарч эхэлнэ. Мөн байцааны навчийг цоолж өлгөж болохгүй. Бас л муудна гэсэн үг. Байцайны голоос олсоо сайтар бэхлээд хэнд ч саад болохооргүй газар л өлгөх хэрэгтэй.

© Pixabay

 

Ногооны элс

Байцайг аль болох удаан хадгалахад элс ашиглаж болно. Хайрцаг зэргийг хуурай элсээр дүүргээд байцайгаа “гол”-оор нь доош харуулж хийнэ. “Гол”-ийн урт 8 см-ээс багагүй байх ёстойг анхаар. Байцай бүхлээрээ хуурай элсэнд орохоор зохицуулаарай.

Байцайнд өчүүхэн ч гэсэн гэмтэл байгаа эсэхийг сайтар шалгана. Хэрвээ байвал аль болох удаан хадгалахгүйгээр хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөе. Эс бөгөөс бусад байцайг хурдан муудахад нөлөөлж болзошгүй юм. Хайрцагт хийсэн байцаа өөр хоорондоо хүрэлцэх ёсгүй. Хоорондын зайг зайлшгүй баримталбал зохино.

© Pexels

 

Бөөрөнхий байцайг удаан хугацаагаар хэрхэн хадгалах вэ?

Байцайг шаварт хийж хадгалах бас нэгэн арга байдаг. Эртнээс уламжлагдаж ирсэн арга бөгөөд нэлээдгүй төвөгтэй. Гэхдээ үр дүнгийн хувьд ямар ч ногоочныг баярлуулна. Орцыг шавар, усны харьцаа 2:1 гэж тооцож бэлдэнэ. Зуурмагийг бэлдээд байцаандаа түрхэнэ, өөрөөр хэлбэл өөрийн нүүрэндээ маск тавьж байгаа юм шиг.

Байцайг зооринд хийхээс өмнө шавар бүрэн хатсан эсэхийг сайтар шалгаарай. Бүрэн хатсан шавартай байцайг тавиур дээр эсвэл тусдаа хайрцагт хийж болно. Байцай хадгалагдаж байгаа тасалгааны хэм, чийгшлийг тогтмол шалгаж байхад огт буруудахгүй. Хэм, чийгшлийн хэмжээ тогтвортой байх ёстой юм.

© Pexels

 

Хөргөгч тус болно

Айл болгон зоорь, подвалтай байж чадахгүй нь харамсалтай. Байцааг ердийн хөргөгчид хадгалж болдгийг та мэдэх үү? Үүний тулд байцааг хүнсний скочоор хэд хэд давхарлаж орооно. Үе үе байцаанд өөрчлөлт явагдаж байгаа эсэхийг шалгах ёстой.

© Pexels

Мөн байцайг пергамент эсвэл сонины цаасанд ороож хадгалах арга ч байдаг. Хөргөгчид сул зай байхгүй эсвэл ногоогоо хадгалах зоорь, подвал байхгүй бол тагтан дээр хадгалах боломжтой. Хөөсөнцөр хайрцагт пергамент цаасаар ороосон байцайгаа хийнэ.

Байцайг удаан хугацаанд хадгалах арга танд байдаг бол бидэнтэй заавал хуваалцаарай. Дээр дурдсан аргуудаас та алийг нь түлхүү ашиглахаар шийдэв?

4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *