
Хайр яг амьдрал шиг агуу зүйл. Хосын зүрх сэтгэл нэгдсэн л бол аз жаргалтай төгсгөл ирнэ гэсэн үг биш юм. Таны сэтгэл санаа цаг үргэлж хувирч тантай хамт томоожих болно…
… хэрэв та ухаалаг, тэвчээртэй байж, сэтгэл зүрхээ бие биедээ нээж чадвал таны хайр үүрдийнх болох боломжтой. Энэ чинь л жинхэнэ жаргал шүү дээ!
1. Хүн гэрлэхийнхээ өмнө дунджаар 100 болзоонд явж амждаг гэнэ.
2. Ихэнх тохиолдолд эхний 3-5 сард хосууд ихээр зөрчилддөг юм байна.
3. Хэрэв анхны болзоон дээр сэтгэл догдлуулам адал явдалтай учирвал хосууд бие биедээ үүрд дурлах магадлал өндөр байдаг.
4. Анхны болзооны дараа 2-4 хоногийн дараа залгахад хамгийн тохиромжтой байдаг (4-5 хоногоос хэтрэхгүйг анхаараарай).
5. Пенсильваний их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар хүн гуравхан секундийн дотор хүнийг хараад дур булаам уу үгүй юу гэдгийг шийдэж чаддаг гэнэ.
6. Дунджаар 6-8 болзооны дараа л хосууд харилцаагаа нухацтайгаар хүлээж авдаг болдог байна.
7. Гэвч өөрсдийн харилцааг ямар түвшинд явж байгааг мэдэхийн тулд болзоогоо тоолох шаардлагагүй.
8. Судалгаагаар эмэгтэйчүүд эрчүүдийг цэнхэр өнгийн хувцастай байхад илүү татагддаг гэж тогтоогджээ. Энэ өнгө нь хайр халамж, нөхөрлөл, итгэлтэй холбоотой байдаг гэнэ.
9. Баарны ширээ хүмүүсийг бие биеэ харахад тухтай байлгахад зориулагдсан байдаг.
10. Ажил дээрх хайр дурлалын 10-аас 4 нь гэрлэлтээр төгсдөг.
11. Үнэ төлбөргүй танилцах сайтын хэрэглэгчдийн багадаа 10% нь залилагчид байдаг.
12. Судалгаагаар эмэгтэйчүүд эрэгтэй хүнд таалагддаг эсэхээ мэдэхийн тулд дунджаар 14 болзоонд явахад хангалттай байдаг бол, эрэгтэй хүнд 3 болзоо хангалттай байдаг гэж үзэж байна.
13. Сүүлийн үеийн судалгаагаар хосоо олохдоо баар, клубээс илүү гэр бүл, найз нөхдөөрөө дамжуулж танилцах боломж хоёр дахин их байдаг гэж тогтоогджээ.
14. Ганцаардмал хүмүүсийн 50-иас дээш хувь нь хоёр жил гаруй хугацаанд болзоонд яваагүй байдаг.
15. Эрүүл мэндийн түвшин өндөр орнуудад амьдардаг эмэгтэйчүүд “эмэгтэйлэг” царайтай эрчүүдэд илүү татагддаг, харин эсрэгээрээ өвчин эмгэг гардаг, амьдралын аюултай нөхцөлд амьдардаг эмэгтэйчүүдэд эршүүд царайтай эрчүүд илүү таалагддаг юм байна.








Otgonbyamba Lkhagvadorj
2015/11/12 at 15:59