Дэлхийн хамгийн аймшигтай хоолнууд

1

Амттай, амтгүй, үзэмжтэй, үзэмжгүй, аймшигтай гэх мэт олон төрлийн хоол бий. Эдгээр хоолыг харах төдийд л хамаг биеийн шар үс босно. Танд дараах дэлхийн хамгийн аймшигтай хоолнуудыг нэгтгэн хүргэж байна.

Шарсан кобра. Вьетнам

Ханоягаас 7 км-ийн зайд орших Ле Мат тосгон могой үржүүлж тэднээр хоол хийдгээрээ алдартай билээ. Шарсан кобраг үйлчлүүлэгчийн нүдэн дээр шууд бэлтгэнэ: эхлээд могойг торноос гаргаад амыг нь ангайлгахын тулд түүнийг уурлуулж оролдоно. Дараа нь тэр дор нь түүнийг алаад шүднээс нь хорыг гаргаж толгойг нь огтлоод цусыг нь юүлж (юүлсэн цусыг спирттэй хольж уудаг), зүрхийг нь гаргана. Хамгийн зоригтой хүмүүс түүний зүрхийг иддэг, учир нь могойн зүрх хүнд хүч чадал, зүрх зориг өгдөг гэж үздэг юм байна. Мэдрэмтгий хүмүүс зөвхөн шарсан кобраг амсдаг ажээ.

Дэлхийн хамгийн аймшигтай хоолнууд 14

Шарсан шавьж. Тайланд

Эдгээрийг Зүүн Өмнөд Азийн бүх хэсгээр амсаж үзэх боломжтой, гэвч хамгийн их сонголттой нь Тайланд юм. 300 батаарын үнэтэй, салатны навчинд ороосон холимог шоргоолж, хилэнцэт хорхой, мэлхийний хөл, цагаан эрвээхийн авгалдай зэргийг худалдан авч болно. Ингэхэд тэндэхийн шоргоолж маш хурц амттай гэсэн шүү! Мэлхийний хөл болон хилэнцэт хорхой нь шаржигнуур тахианы махтай адил амттай байдаг байна. Тиймээс идэж болохуйц гэсэн үг юм.

Дэлхийн хамгийн аймшигтай хоолнууд 1

Кокореч. Турк

Энэ хоол нь Стамбулын гудамжны хоолны хаан гэгддэг. Гэвч үүнийг тийм ч сайхан зүйлсээр хийдэггүй: хошногонд хонины дотор эрхтнүүдийг хийж ороодог аж. Яг л аварга авгалдай шиг харагдана. Бэлэн болсон кокоречийг перецээр амтлаад шаржигнасан талханд хавчуулаад иднэ. Хэдий аймар ч гэлээ оролдоод үзвэл амттай шүү.

Дэлхийн хамгийн аймшигтай хоолнууд 2

Шарсан болжмор. Шанхай

Хятадад болжморыг зориулалтын дагуу үржүүлдэггүй, тэднийг зүгээр л гудамжнаас барьж авдаг. Энэхүү хоол нь 60-аад онд болжморын нүүдлээс хойш алдартай болжээ. Тэднийг олон тоогоор нь алахад үхсэн шувуудыг зүгээр нэг хаяхын оронд Хятадын байгууллагууд болжморын махыг идэвхтэйгээр борлуулах болжээ. Энэ хоол Европчуудад таалагдана гэж бодохгүй л байна. Шарсан болжмор халаасан тахианы арьстай төстэй амттай, харин мах нь маш хатуу.

Дэлхийн хамгийн аймшигтай хоолнууд 3

Далайн зараа. Сицили

Далайн зарааны зууш нь биед тустай боловч хэр баргийн хүн оролдож үзэхгүй байх. Учир нь юундаа байна вэ гэвэл зарааны бүх өвөрмөц шим тэжээлийг авахын тулд амьдаар нь идэх шаардлагатай байдаг. Мөн далайн зарааны түрс маш алдартай. Гаднаас нь харахад саарал могой эсвэл аварга хануур хорхойг санагдуулна. Үүнийг мөн шаазан аяганд бяслагтай иддэг.

Дэлхийн хамгийн аймшигтай хоолнууд 4

Дуриан. Тайланд

Дэлхий дээрх хамгийн өвөрмөц, шимтэй бөгөөд аюултай жимсний нэг юм. Дурианы үнэр муудсан түүхий өндөг шиг, харин амт нь чихэрлэг байдаг. Тайланд хүмүүс дурианыг чихэрлэг, өндөг сүүний крем шиг амтагддаг гэдэг. Дашрамд хэлэхэд дуриан архитай тохирдоггүй учир хамт хэрэглэхийг хориглодог. Гэвч жуулчдын ихэнх нь яагаад ч юм энэ зөвлөгөөг хүлээн авалгүй хэрэглэж ходоодоо цочроодог аж.

Дурианы үнэрээс болж ихэнх олон нийтийн газраар явуулдаггүй. Үүнийг онгоцонд авч явахыг хориглодог ажээ. Тиймээс хэрэв та дотны хүмүүсээ дайлахыг хүсвэл хатаасан эсвэл лаазалсан дуриан, дурианы чихрийг худалдаж авахыг зөвлөе.

Дэлхийн хамгийн аймшигтай хоолнууд 5

Хаукарль. Исланд

Шинэхэн цагаан акулыг хэрэглэж болдоггүй. Учир нь энэ загасанд шээсний хүчил ихээр агуулагдана. Харин илжрүүлж хатааж байж идвэл хамгийн тохиромжтой байдаг юм байна. Гренланд акулын гулууз махыг жижиглээд хорыг нь гаргахын тулд даралттай нүхтэй хайрцганд хийдэг. Ийм байдлаар акулыг 6-8 долоо хоног бэлтгэнэ. Үүний дараа акулын хэрчмүүдийг цэвэр агаарт 2-4 сар өлгөнө. Бэлтгэх хугацаанд бий болсон царцдасыг зүсэж авдаг. Ингээд гайхалтай амтыг мэдэрнэ шүү дээ. Харин үнэр нь таны сэтгэлийг гонсойлгох байх даа…

Дэлхийн хамгийн аймшигтай хоолнууд 6

Касу марцу. Итали

Энэхүү ямааны бяслагийг Сардинид үйлдвэрлэдэг. Түүнд ялааны амьд авгалдай амьдардгаараа л алдартай болсон юм. Харин нэр нь “муудсан бяслаг” гэж орчуулагдана. Касу марцу хийхдээ пекорино бяслагийг гадаа ил гарган тавихад бяслагны ялаа ирж авгалдайгаа дотор нь гаргана. Хэрэв ойроос харвал бяслаган дотор хөдөлж буй өтнүүдийг харах боломжтой. Үүнийг идэж үзэх зоригтнуудад нүдээ хамгаалаарай гэж зөвлөж байна, учир нь авгалдайнууд өндөр үсрэх чадвартай байдаг.

Дэлхийн хамгийн аймшигтай хоолнууд 7

Шувууны үүр. Малайз

Бүх шувууны үүрийг идэж болохгүй ч Зүүн-Өмнөд Азид амьдардаг ураацайн үүрийг идэж болдог аж. Тэдний үүрээ барьдаг шүлс маш шим тэжэлтэй. Шувууны үүрийг Вьетнам, Индонези, Хятад, Сингапурт иддэг бөгөөд маш үнэтэй амттанд тооцогддог. Шувууны үүрнээс шөл гаргадаг ба яг л наалдамхай шүлс шиг харагдана. Ази хоолонд дурлагсад энэхүү өвөрмөц хоолыг туршиж үзэхийг зөвлөж байна.

Дэлхийн хамгийн аймшигтай хоолнууд 8

Оготны дарс, Хятад

Солонгос болон Хятадад үүнийг эмчилгээний зориулалтаар уудаг юм байна. Гэртээ оготны дарс хийхийг хүсч байгаа хүмүүст хэлэхэд жор нь үнэхээр амархан: цагаан будааны дарсан дээр 2-3 хоногтой оготно хийгээд 1 жил дараарай.

Дэлхийн хамгийн аймшигтай хоолнууд 9

“Хархны хяхтнах чимээ”, Хятад

Жагсаалтанд өнөөх мэрэгчид дахиад л гараад ирлээ. Энэ хоолны нэрийг “Хархны хяхтнах чимээ” гэдэг. Үүнийг мэдээж зүсэн зүйлийн юм хамж шимж иддэгээрээ алдартай Хятадууд л иддэг аж.

Жирэмсэн хархыг аваад соусаар амтлахад эхний зулзага гарна. Эхний хяхтнах дуу зулзагануудыг савхаар байрьхад гаргана, хоёр дах хяхтнах дуунд тэднийг соусанд дүрнэ, гурав дахь хяхтнах дуунд тэд хаана байхыг хэлүүлэлтгүй гадарлаж байгаа байх…

Дэлхийн хамгийн аймшигтай хоолнууд 10

Сармагчны тархи, Хятад

Хятадын өмнөд хэсгийн дэлгүүрүүдээс сармагчны тархи худалдаж аваад хайртай хүмүүстээ шөл хийж өгч болно. Эмэгтэй хүний худалдаж авах хүнсний зүйлсийн жагсаалтанд “сармагчны тархи авах” гэж бичсэн байвал тэд үүнийг хэвийн л үзэгдэл гэж үздэг.

Өмнө нь Хятадад амьд сармагчны тархийг иддэг байжээ, азаар үүнийг зэрлэг балмад үзэгдэл гэж үзсэн учир хориглох болжээ. Харамсалтай нь зарим ресторанууд одоо болтол амьд сармагчны тархиар үйлчлүүлэгчдээ дайлсаар байгаа юм.

Дэлхийн хамгийн аймшигтай хоолнууд 11

Наймаалж. Солонгос

Солонгост энэ амттанг саннакчи гэдэг. Энэхүү хоол нь гүнжидийн үр, гүнжидийн тосоор амталсан амьд наймаалж юм. Тогооч үйлчлэхийн өмнө наймаалжийг жижиглэн зүсэх бөгөөд үйлчлүүлэгч тэдний хөдөлж буй тэмтрүүлийг иддэг гэнэ.

Бэлэн болсон наймаалжны булчин хэсэг хугацаанд хөдөлсөөр л байдаг. Наймаалж амь тэмцэх үхлийн мөчдөө өөрийн сорогчоор таны хэл эсвэл уруулаас барьж амьсгалын замыг хаадаг учир болгоомжтой идэх хэрэгтэй. Амьд наймаалж болгоомжгүй идсэнээс амиа алдаж байсан удаа гарч байжээ.

Дэлхийн хамгийн аймшигтай хоолнууд 12

Мэлхий. Япон

Амьд наймаалж идэх нь ази гал тогооны цорын ганц аймшигтай зүйл биш юм. Хятад, Япон, Вьетнамд амьд мэлхий маш алдартай билээ. Япон тогооч хэрхэн мэргэжлийн аргаар хоол бэлтгэж байгааг харах боломжтой, гэвч хоолны дуршлаа алдахгүйн тулд хараад хэрэггүй гэж зөвлөх байна.

Энэхүү “амттан”-ыг тусгайлан үржүүлсэн мэлхийгээр бэлтгэнэ. Хоол бэлтгэх арга маш хялбар: мэлхийний арьсыг хуулаад, дотрыг нь цэвэрлээд, жижиглэж зүсээд таваглана. Хамгийн гол зүйл нь чимэглэл юм. Чимэглэхдээ мэлхийний өөрийн амьд толгойгоор нь чимэглэдэг ажээ. Заримдаа нэмэлтээр цохилж буй зүрхтэй хамт үйлчлэх нь ч бий.

Дэлхийн хамгийн аймшигтай хоолнууд 13

24
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/11/12 at 17:49

    Сэтгэгдэл *pee burhan mini amid harhnii zulzaga yaj iddeg bnaa ene hujaa nar yu ch bsan idhiimaa. vnen sejgiin

  2. Зочин

    2015/11/12 at 17:52

    Сэтгэгдэл *zavaan ym aa

  3. Uranchimeg Sanjjav

    Uranchimeg Sanjjav

    2015/11/12 at 19:04

    Ii yooy

  4. Зочинz

    2015/11/12 at 19:23

    Сэтгэгдэл *xamgiin zavaan oi gutmaar xool n xulgan bnda xytad bol arai

  5. ssssss

    2015/11/12 at 20:37

    sonirholtoi l yum

  6. Зочин

    2015/11/12 at 21:17

    Сэтгэгдэл *arai gjl uzej duusagalaa yaae arai bishee

  7. Giilaa Saraa

    Giilaa Saraa

    2015/11/12 at 21:26

    Eej mini yaj iddeg bn aa

  8. zochin

    2015/11/12 at 21:34

    Сэтгэгдэл eee ih ezen jesus etseg min. Yu be? Unshaad shuud bie arzaganachlaaaaa

  9. Зочин

    2015/11/12 at 23:59

    хятадууд эрт дээр үеээсээ хүн ам нь ихсээд идэх хоол нь багсаад зүгээр жиргэх болжморыг хүртэл идэх юмаа үхэж байхдаа таарсан хүүрнүүд

  10. Oyuntsetseg Tsedensodnom

    Oyuntsetseg Tsedensodnom

    2015/11/13 at 01:57

    Ko

  11. GggЗочин

    2015/11/13 at 13:56

    Ene bur arai2 hytaduud uu nohoinoos dor bhiimda

  12. Зочин

    2015/11/13 at 15:50

    FUCK aimshigtai

  13. MGL

    2015/11/13 at 17:46

    Монголчууд түүхэндээ өлсөж үзээгүй ард түмэн.
    Бусад улс орнууд өлсхийн эрхээр заваан юм идсээр байгаад энэ нь уламжлал болждээ.

  14. ари

    2017/01/15 at 17:07

    Aimar ym aa

  15. Munkhjargal Dulamjav

    2017/07/12 at 19:52

    Амьтныг 《ХЭЭЛТЭЙ》гэж ярьж бичдэг юм .Хүүхэд тээж яваа эмэгтэйг 《ЖИРЭМСЭН》гэдэг.Арай дэндүү алдаа юм биш үү.Буруу ярьж зөв ойлгодог гэж хэлдэг ч ингэж алдаа гаргаж болохгүй

  16. Зочин

    2020/08/18 at 07:45

    Хятдууд ийм харгис заваан идэштэй болоод төрөл бүрийн вирус гарч байгаа юм. Хүн төрөлхтний өмнө пэлхийн дайнуудаас ч илүү хор хохирол учруулж байна шүү дээ. Одоо 800000 хүн нас бараад байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *