Эдгээр аймшгийн киноны дүрүүдийн цаана ийм сайхан жүжигчид нуугдаж байжээ. Киноны дүр болон жүжигчдийг хамт байгаагаар янзалсан 18 эвлүүлэг

0

Үзэгч олныг айлгаж, зүрхийг нь салгалуулах дүрд хувирахад амархан байдаг болов уу? Айсандаа болоод нүдээ тас аних эсвэл шөнөжингөө унтаж чадахгүй хөнжилдөө хөрвөөхөд хүргэх тэр л дүрийг хэн бүтээгээд байна? Үүнийг зөвхөн мэргэжлийн баг л хийж чадна, мэдээж зөвхөн жүжигчний авьяас чадвар дан ганцаар үүнийг бий болгож чадахгүй. Гэхдээ өнөөдрийн нийтлэл жүжигчдэд зориулагдсан. FxAttics Studios студид харьяалагдах Анжела Норрис жүжигчид болон тэдний бүтээсэн аймшгийн дүрүүдийг зэрэгцүүлэн байрлуулсан эвлүүлэг зургуудыг бүтээжээ. Түүний бүтээлүүдээс түүвэрлэн цөөн хэдийг нь танилцуулж байна.

“It” киноны Пеннивайзыг бараг хүн болгон мэднэ. Жүжигчин Билл Скарсгард

© fxattics_studios

 

“A Nightmare on Elm Street” киноны Фредди Крюгергүй хаа холдох вэ? Роберт Инглунд тэртээ 1984 онд энэ дүрийг бүтээж байжээ

© fxattics_studios

 

Алдартай хүүхэлдэй Чаки олон хүмүүсийг айдаст автуулсан. Үзээгүй хүмүүст зориулж хэлэхэд – “Child’s Play” гэдэг нэртэй кино, жүжигчин Брэд Дуриф

© fxattics_studios

 

“Halloween” киноны Майкл Майерсийн дүрийг Тон Моран чадварлаг гаргаж чадсан

© fxattics_studios

 

“Leprechaun” киноны Лепреконы дүрийг Уорвик Дэвис бүтээсэн юм

© fxattics_studios

 

Зурагт “Friday, The 13th” киноны Жейсон Вурхиз багтжээ. Дүрд Кейн Ходдер тоглосон

© fxattics_studios

 

Хүүхэд томчуудын ихэнх нь алиагчид дургүй байдаг. “Terrifier” киног үзсэний дараа яагаад гэж асуух шаардлагагүй болно. Дэвид Ховарт алиалагч Артын дүрд

© fxattics_studios

 

Нүүрний будагны цаана Жон Кэррол Линч байгааг та мэдэж байсан уу? “American Horror Story” киноны алиалагч Твистийн дүрийг тэр үнэхээр гайхалтай бүтээжээ

© fxattics_studios

 

Ийм сайхан эмэгтэйг чөтгөp Валак болгоод хувиргачихна гэж огт бодож байсангүй. “The Nun” киноны дүрийг бүтээсэн жүжигчин Бонни Ааронс

© fxattics_studios

 

“Hellraiser” гэдэг нэрнээсээ л шууд айдаст автуулна. Даг Брэдли киноны аймшгийн дүр болох Пинхедийг бүтээжээ

© fxattics_studios

 

Битлжүсээс та нар айдаг уу? Тэгвэл тэр дүрийг Майкл Китон бүтээсэн юм

© fxattics_studios

 

Кевин Питер Холлын нэр дээр бүхэл бүтэн хоёр аймшгийн дүр бий – Араатан болон Бигфут

© fxattics_studios

 

Тэртээ 2007 онд “Trick ‘r Treat” шуугиан тарьж байлаа. Дүрд Сэм Куинн Лорд тогложээ

© fxattics_studios

 

Тим Карри ч гэсэн хэд хэдэн дүрээрээ биднийг айлгаад авчээ: “Constantine”, доктор Фрэнк-эн-Фёртер болон Пеннивайз

© fxattics_studios

 

2001 оны “Jeepers Creepers” киноны аймшгийн амьтанд Жонатан Брек тогложээ

© fxattics_studios

 

Энэ аймшигтай aлуурчин бидэнд Арьсан нүүртээр үлджээ, харин жүжигчнийг Гуннар Хансен гэдэг юм

© fxattics_studios

 

Амьдрал дээр өхөөрдмөөр царайтай бүсгүй Дэйви Чейз “The Ring” киноны Самарагийн дүрийг яаж бүтээсэн юм бол?

© fxattics_studios

 

“House of 1000 Corpses” киног үзсэн үү? Тэнд Капитан Сполдинг гэж гардаг даа, дүрийг Сид Хэйг бүтээжээ

© fxattics_studios
24
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *