Арслан олзоо барьж авч хоолтойгоо золгохын тулд бүтэн 7 цагийн турш шавар шавхайтай зууралджээ

0

Өдрийн хоолондоо зэрлэг гахай зооглох санаатай нэгэн арслан бүтэн 7 цагийн турш шавар ухаж суужээ. Зэрлэг гахай нь газар ухсан нүхэндээ ороод алга болсон тул хоолоо гаргаж ирэхийн тулд ингэхээс ч өөр аргагүй болсон юм.

Гэрэл зургийн дуранд Африкийн эрэгчин арслан буужээ. Тэрээр нүхэндээ нуугдсан 75 кг орчим жинтэй зэрлэг гахайг өдрийн хоолондоо зооглох гэсэн боловч нүхний аман дээр шавар ухаж 7 цагийг өнгөрөөсөн юм.

Том муур зорилгодоо яг хүрдгийн даваан дээр зэрлэг гахай нүхнээсээ гарч ирж зугтаахыг оролдсон боловч энэ их хүч хөдөлмөр зарцуулж байж олсон олзоо алдахыг хүсээгүй арслан гахайн хүзүүнд соёогоо түргэхэн шиг зоожээ.

Худалдааны менежер ажилтай 24 настай Сухаим Алви (Suhaib Alvi) Маасай Мара Үндэсний хүрээлэнд шавар ухаж байгаа арслантай таарч уг бичлэгийг хийсэн юм.

Сонирхуулж хэлэхэд, зэрлэг гахай өөр бусад жижиг биетэй амьтдын ухсан үүрийг дээpэмдэж авдаг байна. Тэд өөрсдөө үүрээ ухахын оронд өөр амьтдыг ийн “дээpэлхдэг” ажээ. Дээpэмдсэн үүрэндээ шөнийн турш аюулгүй нойрсоно, мөн үр төлөө араатнуудаас хамгаалах зорилгоор ашигладаг. Зэрлэг гахайн үр төл араатан дaйрахад үүрэндээ хамгийн түрүүнд ордог. Араатныг нүхэндээ оруулахгүйн тулд эх зэрлэг гахай нь үүрний аман дээр үлддэг байна.

35
ХарамсалтайХарамсалтай
10
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
7
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *