Вазелиныг гоо сайханд хэрэглэх 17 төрлийн арга

4

Сүүлийн үед айл бүрт вазелин байдаг болжээ. Угаалгын өрөөнд аль эсвэл эмэгтэй хүн бүрийн гоо сайхны цүнхэнд ядаж л нэг вазелин байдаг шүү дээ. Та үүнийг зөвхөн уруул өнгөлөгч болгож ашигладаг юм биш биз? Тэгвэл та доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Вазелиныг олон аргаар ашиглаж болдог. Гоо сайханд, ахуйн хэрэглээнд, тэр ч бүү хэл эмчилгээнд хүртэл хэрэглэгддэг байна.

1. Уруул гуужуулагч

Дан ганц уруул өнгөлөгч болгож ашиглах төдийгүй уруул гуужуулагч болгож ашиглаж болдог. Вазелинаа бага зэрэг элсэн чихэртэй холин урууландаа түрхэж, хэдэн минут байлгасны дараа зөөлөн иллэг хийнэ. Ингэснээр уруулны халцарсан арьс гуужиж, зөөлрөн эрүүл харагддаг.

2. Хагарсан өсгий

Хөлний хатуурч хагарсан өсгийнд вазелинаа зөөлөн түрхэж, оймс өмсөж хонуулна.

3. Хумсны толио

Таны хумс амархан хугарч унадаг бол вазелин түрхээд хонуулахад энэ асуудал шийдэгдэн, бат бөх эрүүл болох болно.

4. Маажихаас сэргийлэх

Загатнаж буй хэсэгтээ вазелин түрхвэл маажихаас сэргийлнэ.

5. Гэрэлтүүлэгч

Өдөр тутмын нүүр будалтандаа багахан хэмжээний вазелин нэмбэл таны арьс гэрэлтсэн мэт харагдах болно.

6. Тохой

Таны гарын тохой хагарч холцруутаад байвал вазелин бага зэрэг түрхэж, иллэг хийж зөөлрүүлэх хэрэгтэй.

7. Ээмэг

Зарим үед ээмэг зүүхэд их хүндрэлтэй байдаг. Ийм үед ээмэгнийхээ ард талд вазелин түрхвэл ээмэг зүүхэд илүү хялбар болдог.

8. Үс

Гэмтэл ихтэй үсэнд вазелин түрхвэл намирсан зөөлөн болгодог. Гэвч хэтэрхий их түрхэх шаардлагагүй.

9. Шүүгээ

Шүүгээг онгойлгох болгонд гацдаг бол вазелин түрхэхэд энэ асуудал шийдэгдэнэ.

10. Хиймэл сормуус

Хиймэл сормуусыг хялбар салгаж авахын тулд бага зэрэг вазелин түрхэхэд хангалттай.

11. Гэрэлтсэн уруул өнгөлөгч

Зарим үед таны уруул өнгөлөгч шүдэнд чинь хүрч, наалддаг уу? Тэгвэл шүдэндээ бага зэрэг вазелин түрхээд энэ асуудлыг хялбархан шийдэх боломжтой.

12. Хөмсөг

Хөмсгөө будахаас өмнө вазелин түрхвэл, хөмсөгний үсийг дэвтээж, зөөлрүүлэх ач тустай.

13. Гацсан цахилгаан

Хувцасны цахилгаан гацсан бол бага зэрэг вазелин түрхээрэй.

14. Гал

Чүдэнзийг хурдан асаахын тулд чүдэнз зурах хэсэг дээр вазелин түрхэх хэрэгтэй.

15. Хумсны будаг онгойлгох

Заримдаа хатаж үлдсэн будагнаас болж, хумсны будгийг онгойлгох төвөгтэй байдаг. Үүнийг та хумсны будагны эргэн тойронд вазелин түрхэж, арчиж шийдвэрлээрэй.

16. Урт, удаан үнэртүүлэх

Өөрийн дуртай үнэртэй усаа цацахаас өмнө тэр хэсэгтээ бага зэрэг вазелин түрхээрэй. Үр дүнд нь бүх л өдрийн турш таниас тансаг үнэр гарах болно.

17. Нүүр будалтыг цэвэрлэх

Хэрэв танд вазелин байдаг бол үнэтэй нүүр будалт цэвэрлэх зориулалттай бүтээгдэхүүн худалдаж авсны хэрэггүй. Ердөө вазелиныг нүүрэндээ түрхэж, дараа нь сайтар угаахад л болно.

63
ГайхмаарГайхмаар
49
ГоёГоё
18
ХөөрхөнХөөрхөн
14
БахархмаарБахархмаар
11
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *