Хьюндай Элантра машины 2014 оны шинэ загвар

0

Хьюндай Элантра машины 2014 оны шинэ загварӨмнөд Солонгосын Хьюндай /Hyundai/ группын Америк дахь салбар Элантра /Elantra/ маркын автомашины шинэчлэгдэн сайжирсан гэр бүлийг танилцуулсан. Суудлын, хетчбэк /hatchback/, хоёр хаалгатай гэсэн гурван төрлөөс бүрдэх энэхүү гэр бүлийн суудлын буюу седан загвар нь дотроо Эс И /SE/, Лимитед /Limited/, Спорт /Sport/ гэсэн гурван хувилбартай. Шинэчлэгдэн сайжирсан буфер, өөрчлөгдсөн сараалж, ЛЕД өргөлт бүхий их гэрэл, Эл /L/ хэлбэрийн манангийн гэрэл зэргийг суурилуулсан Хьюндай Элантра /Hyundai Elantra/ 2014 загварын спорт болон лимитед хувилбарын гадна талын чимэглэл, 17 инчийн хайлшин обуданд хром ашиглажээ. Мөн бүхээгийн дуу чимээг тусгаарлах илүү үр ашигтай материалуудыг ашигласан байна. Лимитед хувилбарын дөрвөн цилиндртэй 1.8 хөдөлгүүр нь 145 морины хүчтэй бөгөөд хотын замд 100 км-т 8,4 литр, хурдны зам дээр 6,2 литр шатахуун зарцуулах аж. Залуурын систем нь тав тух, хэвийн, спорт гэсэн төлөвүүдтэй нь нэгдүгээрт, хот доторх тайван жолоодлого болон зогсоолд байрлуулахад, хоёрдугаарт, жолоодлогын холимог нөхцөлд, гуравдугаарт, хурдны зам болон нугачаа ихтэй замд жолоодоход зориулагджээ. Ердийн суудлын машин нь 6 аюулгүйн дэр, тогтворжуулагч систем, электрон тогтворжуулагч тохируулга, тоормозны электрон хүч хуваарилагч, дугуйны даралт мэдрэгч, үл үзэгдэгч газрын ажиглалтын систем зэргээр тоноглогдсон байна. Лимитед болон спорт хувилбар нь камерын ухраах боломжтой дүрсийг харуулах 4,3 инчийн өнгөт дэлгэцтэйн дээр лимитед хувилбар нь 7 инчийн мэдрэгч дэлгэц бүхий мэдээллийн системтэй.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/12/10 at 09:41

    zail sda hutsvaa

  2. Зочин

    2013/12/10 at 09:45

    sda fuck янхан ass

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *