Интоор жимсний анагаах увдис: судасны хатуурал, идээт үрэвcэл, үе шоxойжих, бронхит өвчинд “ҮГҮЙ” гэж хэлцгээе!

3

Судасны хатуурал, тулай, үе шохойжих болон бусад өвчний үед интоор танд тусална.

Интоорын шүүс болон сироп нь эрүүл хоолны төрөлд орох бөгөөд зарим тохиолдолд эмийг орлодог. Шүүсийг өөрсдөө бэлдэж болох тул хэрэглэхэд дөхөм.

Интоорын шүүс нь бактерийн эсрэг үйлчилгээтэй, идээт үрэвсэл, стaфилококк болон стрeптококк-ын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Интоорын шүүс нь шинэ жимсгэнийн адил бие махбодийн бодисын солилцоог дэмжинэ.

Энэ бол хоолны дуршлыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх гайхалтай жимс юм.

Интоорын шүүсийг бронхит болон амьсгалын замын өвчнийг эдгээхэд өргөн хэрэглэдэг.

Судас хатуурал, тулай, үе шохойжих зэрэг бусад өвчнүүдийн үед буюу бодисын солилцооны хэвийн үйл ажиллагаа доголдсон үед, ургацын улирлын үед өдөрт 2 удаа шинэхэн бэлдсэн шүүс уух заалттай байдаг.

Интоорын шүүс хэрэглэх – зүрхний өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ, мөн гүйлт, хүчний спортоор хичээллэсний дараа хүч чадал сэргээх үйлчилгээтэй.

Сүүтэй интоорын шүүс

Сүүтэй интоорын шүүсийг үе мөчний үрэвcэл, xэрэх өвчний үед хэрэглэдэг;

Мөн халуун бууруулах үйлчилгээгээрээ алдартай тул халуурч байгаа үед уувал сайнаар нөлөөлнө.

Амьсгалын замын багтраа өвчний үед таагүй мэдрэмжийг багасгана.

Бронхитийн үед цэр гадагшлуулах үйлчилгээ үзүүлэхээс гадна амьсгалын замын багтраа өвчнийг анагаана.

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул амны хөндий болон шүдний үрэвслийг анагаана.

Интоорын шүүс, сүүг адил хэмжээгээр холиод амьсгалын замын багтраа өвчтэй хүмүүс уухыг зөвлөдөг.

Жимсгэнийн зөөлөн эдийг усанд хандлаад ханиад, томууны үед халуун бууруулах зорилгоор уудаг. Мөн хоолны дуршил нэмэгдүүлдэг ажээ. Гэдэс ходоод дүүрэх үед уухад таагүй мэдрэмжийг дарна.

 

Хатаасан интоор

Хатаасан жимсгэнээр халуун бууруулах бэлдмэл бэлдэж бага насны хүүхдэд уулгадаг. Эмчилгээний зориулалтаар бэлдмэлийг бэлдэхдээ 100 г интоорыг хагас литр усанд хийгээд халуун усны ууранд тавина эсвэл гал дээр шингэний хэмжээ 1/3 хүртэл шингэтэл зөөлөн гал дээр буцалгана. Шингэн бэлдмэлийг зөгийн балаар амтлаад бага насны хүүхдэд өгнө. Эмчилгээний үед хэвтрийн дэглэм сахих шаардлагатай.

Хатаасан интоорын үйлчилгээ нойтон, шинэ жимсгэнээс илүү байдаг, жишээ нь гэдэс гүйлгэж байгаа үед.

Эмчилгээний зориулалтаар зөвхөн интоорын зөөлөн жимсийг хэрэглээд зогсохгүй мөн навч, мөчир, яс, үндэс зэргийг ч ханд зэрэг бэлдэн хэрэглэдэг байна.

3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *