“Карачигийн Тарзан” хочит Пакистан залуу 8 жил модон дээр амьдарч байна

0

Пакистаны 28 настай Фарман Али нутагтаа “Карачигийн Тарзан” гэдэг хочоороо алдартай – тэр модон дээр өөрийн барьсан байшиндаа 8 жил амьдарч байгаа юм. Амьдралын энэ замыг өөрийн хүслээс гадуур сонгоход хүрчээ.

28 настай пакистан залуу Фарман Али саяхан сошиал сүлжээнд байрлуулсан бичлэгийн ачаар алдартай болоод байна. Хүмүүс түүнийг модон дээр барьсан байшинд яаж найман жил амьдарсныг гайхацгаана – үнэндээ тэрээр энэ амьдралыг өөрийн хүслээр сонгоогүй юм. Эцэг, эхээ ойрхон алдсан хүү орон байртай болж чадахааргүй ядуу байсан тул нэг хэсэг гудамжинд амьдарчээ. Төд удалгүй модон дээр байшин барихаар шийдсэн гэдэг.

youtu.be

Тэрээр хулс, мод, хуучин хаалга зэргээр байшингаа барьж даавуугаар бүтээжээ. Ор гэж хэлж болохоор зүйл ч өөртөө бэлдэж, тосгуур, мөн хоол хийх жижиг зуух, батерейгаар ажиллах гэрэлтэй. Байшин руугаа цахилгааны утас хүртэл татаж оруулсан байна.  Залуу одоо нутгийн хүмүүсийн дэмжлэгтэйгээр амьдралаа залгуулах ажээ – машин угаана, гэр орныг нь цэвэрлэж өгнө, дэлгүүрээс хүнс цуглуулж хүргэлт хийнэ. Түүний ажлын хөлсөнд хүмүүс цэвэр ус, хүнс өгөх нь элбэг. Маш цөөн тооны хүмүүс хөлсөнд нь мөнгө төлдөг – олсон мөнгө нь өдөр тутмын амьдралдаа тэр болгон хүрэлцдэггүй ажээ.

odditycentral.com

Фарманы хэлж байгаагаар бол тэр төрөл төрөгсөд, танилуудаасаа тусламж хүсэж байсан үе бий гэжээ. “Хаалганаас хаалга тогшиж” явахад түүнтэй ярилцахаас татгалзаж байсан гэдэг. Фарман эхнэр авч үзсэн – эхнэр нь ажил хийж мөнгө олдог байв. Залууд өөрт нь ажил олдохгүй байсан тул эхнэр нь удалгүй салжээ. Фарман орон нутгийн захиргаанд туслахыг олон удаа хүссэн ч тэд үл тоодог. Тиймээс залуу одоо “Дээд тэнгэр”-тээ л найдахаас өөр арга үлдсэнгүй.

youtu.be
youtu.be

2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *