Шаварт орж угаалга үйлдэх нь коронавирусээс хамгаалдаг хэмээн бичлэг хийж байсан Энэтхэгийн нэгэн улс төрчийн коронавирусын шинжилгээний хариу эерэг гарчээ

0

Шавар шалбааг дотор дунгийн ясан бүрхүүл барьж орох нь коронавирусын эсрэг дархлааг сайжруулна хэмээн дүрс бичлэгээ цахим сүлжээнд нийтлээд байсан Энэтхэгийн улс төрч Sukhbir Singh Jaunapuria энэ сарын 14-ний өдөр коронавирусын халдвар авсан нь тогтоогджээ.

Sukhbir Singh Jaunapuria/Facebook

Ahmedabad Mirror агентлагын мэдээлснээр парламентын гишүүн маань өнгөрөгч даваа гарагт коронавирусын шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ.

Sukhbir Singh Jaunapuria/Facebook

Дөнгөж сар орчмын өмнө тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа нэгэн бичлэг нийтэлж байжээ.

https://www.facebook.com/watch/?v=1197887490604358

Уг бичлэгт тэрээр шавар дунд дунгийн бүрхүүл барьж суугаа нь харагдах бөгөөд дунг үлээж, шаварт орох нь уушгины багтаамжийг нэмэгдүүлж, байгальтай ийн ойр байх нь тахалт өвчнөөс ангид байхад тусална хэмээж байжээ.

Тэрээр “Гэрээсээ гараад бороонд нор. Шороон дээр суу. Ферм дээр ажиллаж, дун үлээ. Дэси төрлийн зүйлсийг ч сайн ид. Хэрэв ингэж чадвал таны дархлаа сайжирна” хэмээн хэлж байсан байна. Дэси гэдэг нь цэвэр ариун гэсэн утгатай үг аж.

Sukhbir Singh Jaunapuria/Facebook

Энэхүү бичлэг дээрх үйлдэл нь парламентын гишүүний гаргаж буй анхны этгээд үйлдэл биш ажээ. Тэрээр Олон Улсын Йогийн өдрийг тохиолдуулан биедээ шавар түрхэж йог хийх нь бүх төрлийн өвчнийг анагаана хэмээн хэлж байсан удаатай гэнэ.

Sukhbir Singh Jaunapuria/Facebook
20
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Suren Suren

    Suren Suren

    2020/09/20 at 08:10

    Hudalaa chvv iiim..chawar ysand olon toonii nvdend haragdahgvi bicel biet ot horhoi baidag gesen hudalaa chvv!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  2. Otgoo Sandag

    Otgoo Sandag

    2020/09/20 at 09:17

    Энэтхэгчүүд гэж мухар сүжигийн боол болсон сонин улсууд.

  3. Aamii Baterdene

    Aamii Baterdene

    2020/09/20 at 10:36

    Яана даа яана ийм байхаар чинь яаж өвчин зовлонгоос салхав дээ…….. гунигаар л төгсөх байх даа.

  4. DNyamka Dvnm

    DNyamka Dvnm

    2020/09/20 at 11:20

    Баларсын… одоо шавраасаа гар гар, царай зүсээ бод

  5. Bata Bata

    Bata Bata

    2020/09/20 at 12:35

    Улс төрч шүү дээ

  6. Зочин

    2020/09/21 at 15:57

    muuhai tom mengeneesee bas us noos hyalgasnaasaa salval taarna ene debil gar.sejigiin hunentser bn.teneg ch goedohoor

  7. Byambaa Delger

    Byambaa Delger

    2020/09/22 at 03:01

    Шавараа арай багадуулчиж гэж бодож байгаа байхдаа😂🤣

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *