Том Круз тоглосон кино болгон дээрээ гүйдэг бөгөөд сошиал хэрэглэгчид түүний туулсан замын урт нь тухайн киноныхоо амжилтад нөлөөлдөг гэсэн сонирхолтой онол дэвшүүлжээ

0

Том Круз нь Холливудын экшн киноны урдаа барьдаг жүжигчдийн нэг, түүний бүтээсэн дүрүүд дэлхий дахинаа эрүүл амьдралын хэв маягийг сурталчилдаг. Том Крузийг яах гэж кинонд дүр бүтээдэг тухай наргианууд ч явдаг. Тэр авч болох бүхий л зугаа цэнгэлийг мэдрэхийг хүсдэг хүн гэнэ.

Та өөрөө кинонуудыг нь үз л дээ, Том Круз кинонд тэнгэр баганадсан өндөр барилгын ханаар авирна, нэг өндөр барилгаас нөгөө рүү нь үсэрнэ, өндөр хадан уулнаас зүүгдэнэ, тэр бүү хэл нисэж байгаа онгоцноос ч зүүгддэг, мотоцикл/машинаар жирийн хүнд зөвшөөрөхгүй хурдаар салхи татуулан давхина, тэр болгоны байж чадахгүй гүнд шумбана. За тэгээд жижигхэн зүйлс ч бас их бий, шүхрээр үсрэх ч юм уу. (Крузын хувьд ёстой л хүүхдийн тоглоом).

Гэхдээ Крузийн бүх дүр дандаа экшн, бүтээхэд хэцүү гэж хэлж болохгүй ээ. Тэгэхээр жүжигчний тэр их дуусашгүй эрч хүчийг хаана “газардуулах” уу гэдэг асуулт гарч ирнэ. Адал явдал руу байнга тэмүүлж байдаг Томын дотоод эрч хүчийг зохицуулахын тулд түүний дүрийг байнга гүйлгэж байхаас өөр аргагүй.

Том Крузийн гүйлт түүний нэрийн хуудас болсон, энэ тухай сонирхолтой хэд хэдэн онолууд ч яваад эхэлжээ. Та бүхэндээ эдгээр онолуудыг танилцуулахаар бэлдлээ.

Онол No1: Том Крузийн кинонд гүйх зай хэдий хэр урт байна кино төдий чинээ тухайн кино амжилтад хүрнэ

Rotten Tomatoes сайтын явуулсан судалгаанаас харахад, Том Круз өөрийнхөө гүйлтээр ид шидийн юм шиг киноны чанарыг эрс сайжруулдаг ажээ. Жүжигчин гүйгээгүй киноны орлого төдийлөн сайн биш, бас түүний нэр хүнд ч нэг их өсөхгүй. Цаашлаад дараах тоон баримтуудыг үзүүлжээ:

Том Круз метр гүйсэн кино: дундаж үнэлгээ 63,5%, орлого дунджаар 153 сая доллар.

Жишээ нь: “Valkyrie” болон “Lions for Lambs”

 

Том Круз 1-150 метр гүйсэн кино: дундаж үнэлгээ 61,05%, орлого дунджаар 295 сая доллар

Жишээ нь: “The Last Samurai”, “Jerry Maguire”

 

Том Круз 151-300 метр гүйсэн кино: дундаж үнэлгээ 61.625%, орлого дунджаар 411 сая доллар.

Жишээ нь: “Collateral”, Vanilla Sky”, “Mission: Impossible”

 

Том Круз 300-аас илүү метр гүйсэн кино: дундаж үнэлгээ 71%, орлого дунджаар 538 сая доллар.

Жишээ нь: “Mission: Impossible III”, “Edge of Tomorrow”,  “Minority Report”

 

Онол No2: Том Круз хажуудаа хэнийг ч гүйлгэдэггүй

Энэ бол  The Guardian-ы редактор Стюарт Хэритэжийн хийсэн хамгийн сүүлийн үеийн ажиглалт.

“Vanilla Sky”, “Minority Report”, “War of the Worlds” кинонуудад (Крузтай зэрэгцэж гүйж байсан хүмүүсийг харь гаригийнхан тэр дор нь алчихдаг) мөн “Mission: Impossible” киноны ангиудад жүжигчин орь ганцаар гүйдгийг редактор ажиглажээ. Та түүнийг хэн нэгэнтэй цуг гүйж байсныг нь санаж байна уу?

Үнэндээ хүнтэй цуг гүйдэг, одоогоор бидний олж мэдсэнээр тийм хоёр тохиолдол байна.

 

Онол No3: Том Круз кинонд зөвхөн бүсгүйчүүдтэй гүйдэг

Херитэжийн бяцхан судалгаа нь жүжигчин Аннабель Уоллисийн нэгэн ярилцлага дээр суурилж хийгджээ. Жүжигчин бүсгүй тэр үед Крузтэй нэг киноны төсөл дээр ажиллаж байсан юм (“The Mummy”, 2017).

Том түүнд шуудхан хэлж байсан үгийг жүжигчин бүсгүй эргэн дурсжээ: “Кинонд надтай хэн ч гүйж байгаагүй”. Энэ үгээрээ Том од гэдэг утгаараа томрох гэсэнгүй, зүгээр л гүйхдээ сайн гэж гайхуулж хэлсэн нь тэр. Хажууд нь гүйх жүжигчин муухан харагдана гэдэг утгаар хэлсэн байна. Харин Уоллис өөрийгөө муугүй гэдэг гэж итгүүлж чадсан учраас кинонд зэрэгцээд цуг гүйжээ.

Энэ тохиолдлоос өмнө Крузийн хувьд “ганцаараа гүйдэг” гэдэг дүрмийг эвдсэн нэг л кино байсан юм. “Jack Reacher: Never Go Back” (2016) кинонд Томтой цуг Коби Смолдрес гүйжээ.

Энэ бүгдээс дүгнэж үзэхэд Том Круз хажуудаа зөвхөн бүсгүйчүүдийг гүйхийг зөвшөөрдөг байх нь. Магадгүй та өөр жишээг ч гаргаад ирж болох юм шүү.

 

Том Крузийн тоглосон кинонуудаас түүний гүйдэг хэсгүүдийг тусгайлан тасдаж авлаа.

Крузийн хамгийн их урт зам гүйж гардаг бүтээлүүд:

1. “Mission: Impossible III” (2006) – 979 метр

2. “Mission: Impossible — Ghost Protocol” (2011)  – 934 метр

3. “War of the Worlds” (2005) – 534 метр

4. “Minority Report” (2002) – 476 метр

5. “The Firm” (1993) – 378 метр

6. “Edge of Tomorrow” (2014) – 324 метр

7. “Jack Reacher: Never Go Back” (2016) – 320 метр

Том Круз кинонд гүйдгээрээ алдартай юм байж, харин Брэд Питт кинон дээр байнга… Интернетэд ч адил төстэй судалгаа хийгээд амжиж, Питт кинонд хэдий хэр хоол иднэ, тухайн кино төдий чинээ амжилт олно гэнэ. Яаж ийм зүйл байж болдог юм бол?

38
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *