Эрдэнэсийн хайгуулчид 17-р зуунд далайд живсэн Испанийн дарвуулт усан онгоцны алт эрдэнэсийг өнөөдрийг хүртэл бүгдийг нь олж чадаагүй л байна

0

Испанийг байлдан дагуулагчид Шинэ тивийг эзлээд буцах замдаа маш их хэмжээний мөнгө, үнэт чулуу, алт зэргийг ачиж явдаг байв. Усан онгоцны ачаа нь ихэнх тохиолдолд хэтэрч байсан тул далайн шуурганы үед живэх нь элбэг. Халуун орны ширүүн далайн шуурга давтамж ихтэй, замд гарсан усан онгоцыг шуурга далайн ёроолд л хүргэнэ. 17 дугаар зууны эхэнд энэ л замналаар “Нуэстра Сеньора де Аточа” дарвуулт усан онгоц далайн гүнд живсэн юм, уг онгоц маш их хэмжээний алт эрдэнэс тээвэрлэж явжээ. Эрдэнэсийн нэгээхэн хэсгийг олж чадсан, харин далайн гүнд үлдсэн хэсэг нь эрдэнэсийн хайгуулчдыг амар тайван суулгахгүй байна.

Харуул хамгаалалт сайтай испанийн хөлөг онгоцууд алт эрдэнэсийг Хуучин тив рүү тээвэрлэж байжээ. Далайд гарсан усан онгоцны ихэнх нь далайн дээрэмчдийн гарт орж байсан юм, зарим нэг нь зэвсэглэсэн дайн тулаанд өртөнө. Тэр үед Карибийн тэнгис Европ руу хүрэх хамгийн аюултай зам байлаа, тийм ч учраас усан онгоцнууд хэдэн арваараа осолдож сүйднэ. Дээрэм тонуул хийж амьдралаа залгуулах далайн дээрэмчид алхам тутамд нь таарна, тэдний ихэнх нь Британийн дэмжлэг авдаг байсан гэлцдэг. Мөн халуун орны далайн шуурга ч нөлөөлж байв. Одоо ч Куба, Ямайк зэрэг халуун орнуудын ард иргэдийн тайван, амар амгалан байдлыг эвдсээр л байгаа юм.

Ингээд 1622 онд “Нуэстра Сеньора де Аточа” гэх нэр дор 28 дарвуулт усан онгоцноос бүрдсэн аялал аян замдаа гарчээ, тэд Гаванагаас Европыг зорьж буй нь тэр. Далайн шуурганаас 20 усан онгоц үлдэж Флоридагийн арал дээр ирэв. Ихэнх усан онгоцны даац хэтэрсэн, тэд алт эрдэнэсээс гадна боол ачиж явсан байдаг. Замд гарсны хоёр дахь өдрөө далайд живсэн усан онгоцны багийн гишүүдээс 5 хүн л амьд үлдэж чаджээ.

Флорида-Кис архипелагийн ойролцоо шуурганд өртсөн. Газар нутаг нь жижигхэн байсан тул онгоц сүйрсэн газраа тогтоож авахад амар байжээ. Эргэж ирээд эд баялгаа авна гэж бодсон байна. Тухайн үед цаг хугацаа давчуу, мэргэжлийн шумбагч нар дутмаг байсан тул боломж гаралгүй түр орхижээ. Харамсалтай нь дараа нь эргэж ирээд усан онгоцны яг живсэн газрыг олж тогтоох боломжгүй болсон байв. Салхи, далайн давалгаа усан онгоцны үлдэгдлийг аль хэдийн ул мөргүй аван оджээ.

 

 

Испаничууд Шинэ тивд алдсан алт эрдэнэсээ хайсаар байсан боловч амжилт гаргаж чадсангүй. Тэд өөр усан онгоцны ачаа олжээ. Испанийн эзэн хаан “Нуэстра Сеньора де Аточа” усан онгоцныхоо ачиж явсан алт эрдэнэсийг харж баясаж чадаагүй гэдэг.

Олон жилийн дараа буюу 1970-аад онд АНУ-ын иргэн, эрдэнэсийн хайгуулч Мел Фишер замд гарсан юм. Тэр үедээ хамгийн шилдэг гэгдсэн л тоног төхөөрөмжүүдийг ашиглажээ: акваланг, хэмжигч багажууд зэрэг эрэл хайгуул хийхэд шаардлагатай гэсэн бүгд байв. Түүний багийг аз ивээсэн юм, тэд онгоц осолдсон газрыг тогтоож чадсан. Хэдхэн жилийн дотор тэдний баг далайн ёроолоос зоос, эртний сав суулга, их буу, мөн 3 гулдмай алт гарган авчээ. 1985 онд эрдэнэсийн хайгуулчид 3000 гаруй колумбын дээд зэргийн эрдэнийн чулуу, 40 тонн гаруй мөнгө дээш гаргасан байна.

Испанийн флотын тэмдэглэл болон түүхэн баримт бичгүүдийг харж байхад үүнээс ч илүү алт, эрдэнэс ачиж явсан нь тодорхой. Тиймээс далайн ёроолд Хуучин Тивийн өчнөөн их эд баялаг эзэнгүй хэвтсээр л байгаа бололтой.

4
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *