Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг эд зүйлсийн анхны хувилбар нь ямар байсан бэ? Хөгжлийнхөө явцад эрс өөрчлөгдсөн 20 зүйлийг сонирхоцгооё

0

Бид өдөр тутамдаа хоолны хэрэгслээс авахуулаад орчин үеийн техник гэх мэт хэдэн арван төрлийн хэрэгсэл хэрэглэж байна. Бидний өдөр тутмын амьдралд гүн шингэж, бидэнд дасал болсон эдгээр зүйлс хөгжлийнхөө эхний үед ямар байсан бол гэж танд бодогддог уу? Жишээ нь, анхны үдээсний машин эсвэл компьютерийн хулгана ямар байсан юм бэ?

Энэхүү асуултын хариултыг олохоор бид жирийн хэрэглээ болохоосоо өмнө хөгжлийн урт замыг туулсан эд зүйлсийн хэлбэр дүрсийг судалж үзлээ. Нийтлэлийн төгсгөлд эмэгтэй теннисийн бэлтгэлийн хувцас хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхуулах болно.

Компьютерийн хулгана

© SRI International – SRI International / Wikipedia, © Elnur_ / Depositphotos

Компьютерийн хулганыг анх 1968 онд Калифорнид зохион байгуулагдсан интерактив төхөөрөмжийн үзэсгэлэнгийн үер олон нийтэд танилцуулжээ. Уг төхөөрөмжийг америкийн инженер Дуглас Энгельбарт зохион бүтээсэн гэж үздэг.

 

Тоос сорогч

© Royalbroil / Wikipedia, © monticello / Depositphotos

Гар ажиллагаатай анхны тоос сорогч (гэрэл зураг дээрх) 19 дүгээр зууны 60-аад онд зохион бүтээгдсэн. Харин бидний сайн мэдэх загварын тоос сорогч буюу цахилгаан мотортой нь өнгөрсөн зууны эхээр олон нийтэд танилцуулагдаж байжээ.

 

Хуримын бөгж

© Wikipedia, © emaria / Depositphotos

Хуримын бөгж зүүх соёл хэдэн мянган жилийн түүхтэй бөгөөд Эртний Египетэд хэрэглэж байсан энэ төрлийн бөгжийг археологчид олж байсан юм. Зүүн талын гэрэл зураг дээр байгаа хуримын бөгж нь 6 дугаар зуунд хамаарна.

 

Бэлэн мөнгөний машин

© Fox Photos / Stringer / Hulton Archive / Gettyimages, © SOPA Images / Sipa USA / East News

Бэлэн мөнгөний машиныг 1939 онд Лютер Симжян зохион бүтээсэн байдаг. Зарим нэг доголдлоос болоод 20 гаруй жил хэрэглэгдэхгүй тоосонд даруулж бараг мартагдах шахжээ. 60-аад оны үед л бэлэн мөнгөний машиныг хэрэглэж эхэлсэн юм. Дээд талын гэрэл зураг дээр жүжигчин Рег Варни (кепик малгайтай эр) Лондонгийн хойд хэсэгт байршуулсан дэлхийн анхны бэлэн мөнгөний машин ашиглаж байна.

 

Үсний сэнс

© Phrontis / Wikipedia, © kornienkoalex / Depositphotos

Үсний сэнсийг 1890 онд францын стилист Александр Годфруа зохион бүтээсэн гэж үздэг. Гэхдээ 1911 онд Америкт өөр зохион бүтээгч уг төхөөрөмжийн патентийг авчээ, тэр нь Габриэль Казанжян аж. Анхны зөөврийн үсний сэнс (гэрэл зураг дээр) 1920 онд худалдаанд гарч байв.

 

Агааржуулагч

© Ebyabe / Wikipedia, © shtoormann / Depositphotos

Агаар сэрүүцүүлэх оролдлогыг хүн төрөлхтөн түүхэн хөгжлийнхөө туршид хийж байлаа. 1842 онд америкийн эмч Жон Горри орчин үеийн агааржуулагчтай төстэй төхөөрөмж зохион бүтээжээ. Тэрээр өвчтөнүүдийнхээ хэвтэж байгаа өрөөнүүдийн агаарыг сэрүүцүүлэх компрессор ашиглаж эхэлсэн юм. Горри энэ төхөөрөмжийнхөө үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэх хүсэлтэй байсан ч санхүү дутагдсанаас болж дампуурал хүлээжээ. Жоны санааг өөр бусад зохион бүтээгчид тэр дор нь авч 1902 он гэхэд анхны цахилгаан агааржуулагч худалдаанд гарч эхэлсэн байна.

 

Зоос

© Wikipedia, © ARKADIUSZ ZIOLEK / East News

МЭӨ 7 дугаар зуунд зоосыг валют болгон ашигладаг байжээ. Мөнгө, алтны хольцоор тэр үед зоосыг бэлддэг байсныг судлаачид нотолсон. Гэрэл зураг дээр эртний зоосыг харуулав.

 

Цахилгаан кофе чанагч

© www.acosta.eu / Wikipedia, © lokes / Depositphotos

Дэлхийн анхны цахилгаан кофе чанагч Wigomat (зүүн гар талын гэрэл зураг)-ыг Германд 1954 онд танилцуулж байжээ. Германы зохион бүтээгч Готтлоб Видман зохион бүтээсэн байна.

 

Ухаалаг цаг

© Dr.K. / Wikipedia, © Dnkography / Wikipedia

Анхны ухаалаг цаг Apple Watch гэж олон хүмүүс боддог нь эндүүрэл юм. Энэ төрлийн гажет хийхийг аль эртнээс оролдож иржээ. Хамгийн анхны ухаалаг цаг бол зүй ёсоор Timex Datalink – Microsoft болон Timex компанийн хамтын бүтээл юм.

 

Эмнэлгийн тариур

© Wikipedia, © beerkoff1 / Depositphotos

Бид нэг удаагийн хуванцар тариур хэрэглээд бүр суржээ. Угтаа бол 1949 он хүртэл тариурыг шил, төмрөөр хийдэг байсан бөгөөд ариутгалд оруулан олон удаа ашигладаг байв.

 

Хөргөгч

© arogant / Depositphotos, © aleksanderdnp / Depositphotos

Анхны ахуйн хэрэглээний цахилгаан хөргөгч нь 1913 онд худалдаанд гарч эхэлжээ. Уг хөргөгчийг хийхэд хортой бодис ашиглаж байснаас гадна цахилгаан хөдөлгүүр болон компрессор нь хэмжээний хувьд аварга том тул зоориндоо л тавьдаг байв.

Гэхдээ 1926 онд энэ байдал эрс сайжирсан юм, Данийн инженер Кристиан Стинструп харьцангуй дуу чимээ багатай бас хоргүй хөргөгч зохион бүтээж чаджээ. Шинэ загварын хөргөгч дээрээ колпактай. Эндээ цахилгаан хөдөлгүүр болон компрессор нь суурилуулагдсан (чухам энэ л загварыг гэрэл зургаар харуулав).

 

Сахлын хутга

© Sailko / Wikipedia, © Ian_2010 / Depositphotos

Анхны сахлын хутга хүрэл зэвсгийн үеийн соёл иргэншилд хамаардаг. Нимгэн нарийн төмөр хавтан нь хавирган сарыг санагдуулам хэлбэртэй. Зарим нэг нь бүр бариултай ч хийгдсэн байдаг. Гэрэл зураг дээр бариултай хувилбарыг үзүүлэв.

 

Үдээсний машин

© Mikebartnz / Wikipedia, © alehdats / Depositphotos

1866 онд америкийн иргэн Жорж Макгилл цаас үдэх төхөөрөмжөөрөө анхны патентыг авч байжээ (дээрх гэрэл зураг). Тэр цагаас хойш үдээсний машины түүх эхэлсэн гэдэг.

 

Вафельны төмөр хэв

© Philip Bosma / Wikipedia, © alexlmx / Depositphotos

Вафель хийдэг хэв 14 дүгээр зууны үед анх Нидерландад үүссэн гэж үздэг. 2 төмөр хавтанг нугасаар холбоно. Зуурмагаа хийж хавчуулаад гал дээр тавьж вафель болдог. Вафель хийдэг орчин үеийн цахилгаан машины анхны хувилбарыг 1911 онд General Electric компани зохион бүтээж байжээ.

 

Nike пүүз

© Courtesy of Sotheby’s / MEGA / Mega Agency / East News, © xMarshallfilms / Depositphotos

Nike Waffle Racer пүүз домог болоод удаж байна, гэхдээ энэ пүүзний улыг хийхэд уг брэндийн эрхийг хамтран эзэмшигч Билл Бауэрмэн вафель хийдэг жирийн машин ашигласан гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй биз ээ. Дээд талын гэрэл зураг тус загварын анхны 12 пүүзний нэг. Хэн ч, хэзээ ч өмсөөгүй цорын ганц хувь гэж үздэг.

 

Автомат худалдааны машин

© Momotarou2012 / Wikipedia, © Philippe Clement / UIG Diverse / East News

Автомат худалдааны төхөөрөмж-ийн тухай анх удаа эртний грекийн физикч Геронийн “Пневматик” зохиолд дурдагдсан байдаг юм – “төхөөрөмж” нь ариун ус зарах үйлчилгээ үзүүлнэ. Орчин үеийн хувилбар нь 1880-аад онд гарсан юм. Тэр үед автомат худалдааны машинаар ил захидал, марк, дугтуй зэргийг зардаг байжээ. Бидний үзүүлж байгаа гэрэл зураг дээр 1904 оны загвар байна.

 

Цахилгаан сахлын машин

© Holger.Ellgaard / Wikipedia, © ozaiachin / easyfotostock / East News

Тэртээ 1898 онд Жоном Ф. О’Рурк анхны цахилгаан сахлын машиныг бүтээжээ, гэхдээ дөнгөж 1937 оноос хойш л олноор нь үйлдвэрлэж хэрэглэгчдийн гар дээр очсон юм. Зүүн гар талын гэрэл зураг дээр Braun компанийн 1963 оны Sixtant SM2 загварын сахлын машиныг харуулав.

 

Уралдааны машин

© National Motor Museum / Image State / East News, © POOL EPA / Associated Press / East News

Өнгөрсөн зуунаас эхэлж машины уралдаан зохион байгуулж иржээ. Тэр цагаас хойш энэ төрлийн спорт танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдсөн байна. Уралдааны машины хувьд яриад ч хэрэггүй.

 

Нэг удаагийн ариун цэврийн хэрэглэл

© Science & Society Picture Library / Contributor / SSPL / Gettyimages, © yanishevska.photo / Depositphotos

Анхны нэг удаагийн ариун цэврийн хэрэглэл худалдаанд 1888 онд гарч байжээ. Марлийн тусламжтайгаар тусгай бүсэнд бэхлэгдэнэ. Бидний одоо сайн мэдэх цавуутай ариун цэврийн хэрэглэл өнгөрсөн зууны 70-аад оноос худалдаанд гарсан юм.

 

Алсын зайны удирдлага

© Keith Schengili-Roberts / Wikipedia, © ifeelstock / Depositphotos

Ахуйн цахилгаан хэрэгсэл удирдах анхны алсын зайны удирдлагыг Philco брэнд Mystery Control (гэрэл зураг дээрх) нэрээр гаргаж байжээ. Уг удирдлага нь зайгаар тэжээл авна, тус компанийн гаргаж байсан радио хүлээн авагчийг удирдах зориулалттай байв.

 

Бонус: эмэгтэйчүүдийн теннисийн өмсгөл

© Wikipedia, © Yomiuri Shimbun / Associated Press / East News

Өнөөдрийн теннисчин бүсгүйчүүд үзэгч олон, хөгжөөн дэмжигчдээ богино банзал, даашинзаар нүд баясгаж байна. Түүхэн хөгжлийн эхэнд өөр байсан юм шүү. Өнгөрсөн зууны 20-иод он хүртэл эмэгтэйчүүд макси банзал “эмээгийн” кардигантай талбайд гарч ирдэг байлаа. Ийм хувцастай хүн бөмбөгөө яаж гүйцэх нь ойлгомжтой. Их л амаргүй байсан биз дээ, хөөрхий.

Ямар эд зүйл таны сонирхлыг хамгийн их татав?

14
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *