Сошиал сүлжээнд есөн шидийн л зүйл харагдах юм: тайлбарлах хэцүү, ойлгоход ч хэцүү бас толгойноосоо зүгээр гаргаад хаячиж чадамгүй. Жишээ нь, зарим нэг хэрэглэгчид хоол хүнсийг нүцгэн гараараа базах юм. Үүнд зориулаад Твиттерт хүртэл тусдаа аккаунт нээсэн бөгөөд хүмүүс нүцгэн гараараа хоолоо базаад тэрнийхээ зургийг тавина. Тэдний энэ үйлдлээс тодорхойлж хэлж чадахгүй мэдрэмж төрж байна. Уурлаж уцаарламаар ч юм шиг, эсвэл гажиг таашаал ч юм болов уу? Та яаж хүлээж авах вэ? Өөрийгөө шалгаарай.
Хэрэглэгчид хоол хүнсээ нүцгэн гараараа базаж зургийг нь хуваалцаж байна
Тийм ээ, яг л сонсогдож байгаа шигээ утгагүй зүйл. GrippingFoodWithForce (хоолоо хүч гарган баз) гэдэг аккаунтын эзэнд сошиал хэрэглэгчид жимс, ногоо, зайрмаг, гоймон, тэр бүү хэл стейк базахын өмнө болон дараах гэрэл зургийг илгээж байна. Яах гэж ингээд байгаа юм бэ гэдгийг хэн ч ойлгож тайлбарлаж чадахгүй. Энэ явдал нь аймшигтай юу эсвэл байх л зүйл үү гэдгийг хэлж чадахгүй байгаатай л адил.
Уг аккаунт 7 дугаар сарын 4-нөөс бүртгэгдсэн ба энэ хугацаанд 361 мянга гаруй дагагчтай болоод байна. Уг хуудсыг үүсгэн байгуулагч Кори Макиттрик Vice-д өгсөн ярилцлагадаа, хоол хүнс базах явдал ингэж алдаршсан нь 2020 оны үйл явдалтай холбоотой байж болно гэжээ. Гэмгүй энэ бяцхан галзуурал хүмүүст стресттэйгээ тэмцэхэд нь тусалж байна, нэг жижигхэн талх, жимс базахад юу нь болохгүй гэж? хэмээжээ.
Жишээ нь гэхэд л бялууг бяц базжээ
Макфлурри десерт
Шоколадтай пончик
Тэр ч бүү хэл стейкийг хүртэл
Зайрмаг
Бяслаг
Алимны нухаш
Бэлэн гоймон
Жимс
Түүхий өндөг
Бас чанасан өндөг
Спонж Бобын дүрстэй зайрмаг
Грейпфрут
Хоол хүнс базаж байгааг харсан нохой хүртэл шоконд оржээ
Хэрэглэгчид хэрхэн хүлээж авахаа сайн хэлж мэдэхгүй байна, байх л зүйл үү эсвэл аймшигтай юу?
Та аль талд нь байна вэ? Хоолоороо тоглож болохгүй гэж хүмүүжсэн хүмүүсийн хувьд ямар санагдаж байна?
Tuurai Olonbayr
2020/09/21 at 11:45
ТЭНЭГ ЮМУУ ХАЙШАЙ ЮМ
Sumya Sumya
2020/09/22 at 17:12
Hairan hool olsoj uhehjihad