Алдартай киноны баатрууд болон муу санаатнуудын батлагдаагүй 13 дүр. Хэрэв анхны хувилбар нь батлагдсан бол бид тэднийг ийм байдлаар дэлгэцээр харах байжээ

1

Уран сайхны болон олон ангит киноны дүрийн гадаад төрхийг бүтээж байх явцад эцсийн хувилбар шууд хэзээ ч бэлэн болдоггүй. Олон янзын хувилбараар турших урт замыг туулна. Жүжигчид, найруулагчид, зураач, хувцас болон нүүр хувиргалт хариуцсан мэргэжилтнүүдийн ур чадвар, тэвчээрийг барах ажил юм. Тэд бүгд нэг зүйл дээр санал нэгдэх ёстой, энэ нь мэдээж тийм ч амар ажил огт биш.

Алдартай дүрүүдийн гадаад төрх бидэнд танил болсон, тиймээс кадрын цаана үлдсэн хувилбарыг сонирхоцгооё. Өөрөөр хэлбэл зураг авалт эхлэхээс өмнө кино бүтээх баг ямар хувилбараас татгалзав?

Алдартай киноны дүр болон муу санаатнуудын концепт-арт, ашиглагдаагүй хувцас, батлагдаагүй дизайнуудыг толилуулж байна. Тэдний хувь тавилан өөрөөр шийдэгдсэн бол тэд ямар өөр байж болох байсныг бүгдээрээ сонирхон үзэцгээе.

1. Жокер, “The Dark Knight”, 2008

reddit

Ноланы “The Dark Knight” киноны гол дүрийн муу санаатны концепт-арт Хит Лежер уг дүрийг бүтээх эсэхийг шийдэхээс өмнө батлагдсан байсан юм. Жокерын царайг аймшигтай сорви чимнэ, яг л “The Texas Chainsaw Massacre” киноны Арьсан нүүртийг санагдуулам.

 

2. “Doctor Strange”, 2016

mcu_direct

Эхний хувилбар нь уран зөгнөлт киноны байдаг л нэг шидтэн шиг харагдана. Бенедикт Камбербетчийн бүтээсэн дүрийг Супермений хувцасны өнгөөр будаж өөрчилснөөр комиксийн дүрийг илүү тодосгож чаджээ.

 

3. Кайло Рен, “”Star Wars”, 2017 – 2019

StarWarsCantina

Тийм ээ, Кайло Рен мөн түүнтэй цуг Адам Драйвер нар гоёмсог үснээсээ хагацаж болох байлаа.

 

4. Харли Квинн, “Suicide Squad”, 2016

imgur

Уг нь хуримын даашинзтай Харли байсан юм, бүр зураг авалт ч хийсэн. Эцсийн мөчид тэр хэсгийг хасч орхижээ.

 

5. Лютик, “The Witcher”, 2019

Valibomba

HBO–гийн олон ангит киног бүтээж байсан хүмүүс Лютикийг хачин чамин толгойн гоёлоор чимэх санаатай байж, харин дараа нь тэр санаанаасаа татгалзжээ.

 

6. Ногоон гоблин, “Spider-Man”, 2002

ryankpeterson

Хүн-Аалзын дайсан уг нь комиксийн дүрийг санагдуулам баг өмсөж байлаа (эх комикс дээрээ ч нэг иймэрхүү дүр төрхтэй байдаг), гэхдээ дараа нь түүнийг мотоциклын дуулга малгайтай төстэй багаар сольжээ.

 

7. Жокер, хоёр дахь хувилбар, “The Dark Knight”, 2008

kinopoisk

Сошиал сүлжээгээр нэг цуу яриа яваад байгаа: Хоакин Фениксийн бүтээсэн Жокерын дүрд урьд нь батлагдаагүй орхигдсон Жокерын багийг ашигласан гэнэ. Лежерийн бүтээсэн Жокер ийм байсан бол яг л аймшгийн киноны гаж донтон шиг л харагдах байсан биз ээ.

 

8. Один, “Thor”, 2011

filmsketchr

Бидний мэдэх Одины хувцас сүртэй, анхны хувилбар нь бүр ч их эд ангиас бүрдэж байсан юм.

 

9. Хүн-Аалз, “Spider-Man”, 2012

Ed Natividad

Эндрю Гарфилд хоёрдугаар ангийн Хүн-Аалзын дүрийг бүтээсэн. Энэ удаагийн Хүн-Аалзын хувцасны анхын хувилбарт улаан өнгө илүү давамгайлж байв.

 

10. Бэйн, “The Dark Knight Rises”, 2012

screencrush

Муу талын дүрийг бүтээсэн Том Хардигийн царайг улам их нуун далдлах санаа явж байсан юм.

 

11. Аймшиг, “Batman Begins”, 2005

BreakingGarrick

Урагдаж сэмэрсэн малгай, фермерийн цамцтай юу? Бэтменийн тухай Ноланы бүтээлүүдэд ийм инээдтэй муу дүр огт байж болохгүй ээ.

 

12. Маск, 1994

comicbookmovie

Кино дэлгэцнээ гарах сурталчилгааны зурагт хуудас дээр хачин царай төрхтэй Жим Керри үзэгдэж байсан удаатай.

 

13. Саурон, “The Lord of the Rings: The Return of the King”, 2003

ImmemorialIntro

Гуравдугаар ангийн хамгийн төгсгөл хэсэгт Сауроныг хүн төрхөөр харуулахыг төлөвлөж байжээ! Гэхдээ бодлоо өөрчилцгөөсөн байна. Киноны найруулагч Питер Жексон хэлэхдээ: “Арагорн болон бусад баатрууд Сауронтой тулалдах ёстой гэж зураг авалтын багийнхан үзэж байлаа. Угтаа бол эх зохиолдоо ийм үйл явдал байхгүй, гэхдээ Жексон кинонд байлгахаар шийдсэн” гэжээ.

Сахиусан тэнгэрийн царайтай Сауроны дүрийг уг нь авсан юм, даанч кинондоо оруулалгүй тасдаж хасжээ. Бидний мэдэх Саурон бол сүрдмээр том аймшигтай дүр бий. Ийм л байна.

 

Бонус: Люк Скайуокер, “Star Wars”

stuieweb

“Star Wars” киноны үнэнч шүтэн бишрэгчид Люк Скайуокерийн энэ хачин хувцсыг үнэхээр нэг хувилбар нь гэдэгт итгээд байсан юм. Гэхдээ Люкийн дүрийг бүтээсэн жүжигчин Марк Хэмилл бүгдийг няцааж байсан удаатай. Энэ бол германы телевизэд зориулж хийгдсэн бичлэг-ээс авсан зураг байна гэжээ.

Үүнийг германы үзэгчдээс өөр хэн ч үзэхгүй гэж бодоод л би энэ хувцсыг өмсчихсөн юм. Үүпс…

102
Ха ХаХа Ха
39
ТэнэглэлТэнэглэл
22
ГоёГоё
22
БурууБуруу
19
ХарамсалтайХарамсалтай
10
ГайхмаарГайхмаар
10
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. С. Амартогтох

    С. Амартогтох

    2020/09/22 at 10:35

    Odin гоё бх бжэ

  2. Зочин

    2020/09/23 at 02:30

    tim bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *