
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хүний хөгжлийн мэдээллийн төвөөс жил бүр хүний хөгжлийн илтгэлийг гаргадаг. Энэ жилийн хувьд энэхүү илтгэлийг энэ сарын 24-ний өдөр Японы Токио хотод танилцуулсан бөгөөд энэхүү илтгэлээс 2014 оны хүний хөгжлийн индексээр Монгол улсын хүний хөгжил ямар түвшинд явж байгааг харах боломжтой аж. Өртөмтгий байдлыг бууруулж, уян хатан чанарыг бий болгох хүний үйл ажиллагааг дэмнэх гэсэн сэдвийн хүрээнд танилцуулагдсан уг илтгэлтэй холбоотой бас нэгэн мэдээ нь өдрийн 1,25 доллараас бага орлоготой 1,2 тэрбум хүн ядуурлын байдалтай амьдарч байгаа нь гэсэн мэдээ аж. Энэхүү тоог орлогод суурилсан хэмжээсээр гаргаж ирсэн юм байна.
Харин НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн ядуурлын олон талт индексээр бол 91 хөгжиж буй орнуудад бараг 1,5 сая хүн эрүүл мэнд, боловсрол, амьдралын стандартын давхацсан ядууралтай нөхцөлд амьдарч байгаа гэж мэдэгдэж байгаа юм. Мөн 800 орчим сая хүн бүтэлгүйтэл тохиолдвол ядуурлын ирмэг дээр унахад бэлэн байгааг ч дурджээ.
Хүний хөгжлийн илтгэлд харуулснаар манай улс хүний хөгжлийн дундаж үзүүлэлттэй орнуудын нэгд бичигдэж байгаа юм байна.








uba n
2014/07/25 at 15:53
zugeer l 130d geech eswel жлийн дундаж үзүүлэлттэй орнуудын нэгт бичигдэж байна гэдэг ч юм уу bicgiheesee umnu sain haraach
Зочин
2014/07/26 at 21:19
harin th