Өглөөний цайгаа уухгүй гарвал таны бие махбодид ямар өөрчлөлт гарах вэ?

3

Бид үе үе өглөөний цайгаа уулгүй гарч алдаа хийцгээдэг. Эцсийн эцэст хүүхдээ сургуульд нь хүргэх, ажилдаа бэлдэх эсвэл замын түгжрэлээс түрүүлж гарах гэж л өлөн хоосон гэрээсээ өглөө эртлэн гарцгаадаг. Энгийн бөгөөд эрүүл өглөөний цай нь таны эрүүл мэндэд ямар их нөлөөтэй болохыг та мэдэх үү?

Та өглөөний цайгүй гарахад ямар өөрчлөлт гардаг вэ:

Хатан хааны нэрэмжит судалгааны институтээс өглөөний цай глюкозын тэнцвэрт байдалд хэрхэн нөлөөлж байгааг судалж үзжээ. Туршилтанд орсон хэсэг бүлэг хүмүүс нь өглөөний цай ууна, нөгөө нь өдрийн хоол болтол хоосон явна. Хоёр бүлгийн бүх хүмүүст хүссэнээ идэхийг зөвшөөрсөн байна. Хоёр бүлгийн хүмүүсийн цусан дахь сахарыг таван минут тутамд шинжилжээ. Ингээд өглөөний цай уусан хүмүүс инсулинд сайн мэдрэмжтэй байв. Өөрөөр хэлбэл өглөөний цайгаа уугаагүй хүмүүсийг бодвол цусан дахь сахарын хэмжээ нь тогтвортой байж чаджээ.

Өглөөний цай уугаагүй хүмүүсийн хувьд өдөр авах ёстой хэмжээний амин дэм, эрдэс бодисоо бүрэн авч чадахгүй байгаа нь судалгаагаар илэрсэн. Үүнээс үүдэн эрч хүч сулрах, ажилдаа төвлөрөх анхаарал суларч байв. Хоол хүнсний дутагдал нь мөн дархлааны системийг сулруулж халдварт өвчинд өртөмтгий болоход нөлөөлнө.

Өглөөний хоол таны бие махбодид ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ:

  • Өглөөний цай нь зүрх-судасны эрүүл байдлыг хангана

Өглөөний цай уудаггүй эрчүүдийг судалж үзэхэд зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 27 хувьтай байгааг саяханы судалгаагаар тогтоожээ. Өглөөгүүр өлөн явж байгаад орой тийшээ хэтрүүлэн идэх, энэ нь өөхлөлт, илүүдэл жинд хүргэж байгаатай холбон тайлбарлажээ.

 

  • Өглөөний цай нь чихрийн шижинтэй болох эрсдэлээс хамгаална

Өглөөний цай уудаггүй эрчүүд чихрийн шижин тусах магадлал 21 хувьтай байгааг судалгаагаар тогтооосон. Эмэгтэйчүүдийн хувьд уг эрсдэл 28 хувьтай гарчээ.

 

  • Өглөөний цай нь хэвийн жингээ барихад тусална

Эрүүл өглөөний цай нь илүүдэл жин, өөхлөлт бий болохоос урьдчилан сэргийлж байгааг олон удаагийн судалгаа баталсан. Өглөөний цай нь уураг болон нүүрс ус дээр тулгуурласан байх тул өлсгөлөнгийн мэдрэмжийг өдрийн турш дарж бодисын солилцоог идэвхжүүлэхэд нөлөөлдөг ажээ. Нэг ёсондоо өглөөний цай уусан хүн хоолны завсраар нэмэлт зууш идэх дур сонирхолд төрдөггүй байна.

 

Өдөр болгон өглөөний цай уух дадал зуршил сууцгаая:

  • Өглөөний цайндаа эрүүл хоол хүнс бэлдэнэ, жишээ нь, тараг, жимс, органик үрээр хийсэн гурилан бүтээгдэхүүн.
  • Жимс, ногоогоо урьдчилан бэлдсэн байна. Тарагтай жимсээ холиод смузи эсвэл ногоотой омлет хийж идэхэд илүү хялбар болно.
  • Өглөөний цай уух цагтай байхын тулд өглөө босдог цагаасаа хэдхэн минутын өмнө сэрүүлгээ тавьж заншаарай.
13
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *