2017 оны үс засуулах хуанли. Амжилтын үндэс үүнд оршино

0

Бүсгүй болгон гоо сайхан харагдахыг хүснэ. Эрүүл, гоёмсог үс бүсгүй хүний гоо сайхны үндэс. Байнга үсчинд орж үсэндээ анхаарал тавьдаг ч гэсэн арчилж байгаа нь төдий л ил харагдахгүй тийм хүмүүс байдаг.

Арчилгааны сайн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа ч үс нь эмзэг, амьгүй. Зурхайч, үсчингүүд үсний өнгө төрхөд үс засуулсан өдөр нөлөөлдөг болохыг баталж байна. Ингээд үлдсэн хагас жилийн ямар өдөр үсээ засуулбал зохимжтойг танилцуулахаар бэлдлээ. Уг хаунлийг ашиглан та гоёмсог үстэй яваарай.

Үс засуулахад таатай өдрүүд – 2017 он

8-р сар

Таатай өдрүүд

1,5,10,30 – үснийхээ уртаас бага зэрэг авбал биеийн байдал сайжирч, сэтгэл санаа төлөвшинө,

3,23 – энэ өдөр үсээ засуулбал сөрөг энергиэ багасгана,

4 – үсчин орвол материаллаг эд баялаг нэмэгдэнэ,

9,22 – амьдралд эрс өөрчлөлт гарахад нөлөөлнө,

20 – жирийн үсний засалт сэтгэл санаа сэргээх болно

Таагүй өдрүүд

2,7,11,31 – үсээ засуулахыг хориглохгүй ч гэлээ, эрүүл мэндэд халтайг мартаж болохгүй,

14,15 – гоёмсог үсний засалт гарах хэдий ч гэр бүл, ажил дээр хэрүүл дуудна,

18 – үсний засалт таагүй болох тул сэтгэл санаа үймэрнэ.

9-р сар

Таагүй өдрүүд

1,27 – стилист дээр очвол мэдрэмж дээшилнэ,

2 – материаллаг эд баялгаа нэмэгдүүлэхийг хүсэж буй хүмүүс энэ өдөр үсчин ороорой,

3,11,12 – үсчин орсноор ид шидийн дохиуртай мэт л болно, эрүүл мэндийн ихэнх асуудлууд шийдэгдэнэ,

7,22 – хөнгөхөн засалтаар жирийн амьдралыг өөрчилж чадна,

14,15,19 – биеийн хөдөлгөөн идэвхжихэд нөлөөлнө.

Таагүй өдрүүд

4- үсээ багахан тайруулсан ч гэсэн депресст орох, сэтгэл санаа таагүй болно,

5,6,20,21 – үсчин орох өдрөө өөрчлөөрэй эс бөгөөс архаг өвчин сэдэрч магадгүй,

13,26 – энэ өдрүүдэд үсчин бүү зүглэ, хувийн амьдралд тань хэдэн долоон хоног таагүй зурвас үргэлжлэх болно.

10-р сар

Таатай өдрүүд

1,9,18,26 – шинэ засалтаар өөрийгөө эерэг энергиэр цэнэглэж болно,

2 – энэ өдөр үсээ багахан тайруулахад түрийвч зузаарахад нөлөөлнө,

3,10 – үсээ өөрийн хүссэнээр засуулахад бие сэтгэл сэргэнэ,

7,12 – шинэ засалт дур булаам харагдуулна,

20 – энгийн засалт хийлгэж хувийн амьдралдаа эрс шинэчлэлт хийгээрэй.

Таагүй өдрүүд

4,15,17 – ургасан үсийг бүү оролд, магадгүй депресст орно,

5,6,29 – үсэндээ огтоос хүрэх хэрэггүй, сэтгэл санаа үймэрч орхино,

13,14 – хэдий сайхан үстэй болох хэдий ч гэр бүлд хэрүүл уруул ирнэ.

11-р сар

Таатай өдрүүд

1,29 – үсний ямар ч засалт дотоод сэтгэлийг сэргээнэ,

5,18 – үс сэргээх арчилгаа нь амьдралд эрс өөрчлөлт авчирна,

6,20 – сайхан сэтгэл санаатай байх бөгөөд энэ өдөр засуулсан үс удаан ургана,

8,13 – өчүүхэн ч гэсэн үсний өөрчлөлт эерэг энергиэр сэлбэнэ,

9,26 – эрүүл мэндээ сайжруулахыг хүсэж байсан хүмүүс энэ өдөр үсээ засуулаарай.

Таагүй өдрүүд

2,11 – тайруулсан үс нь сэтгэл санаа муудахад нөлөөлнө,

3,4,7,19 – ямар үсний тайралт хийлгэх нь хамаагүй, бие сэтгэл таагүй болно,

11,12 – эдгээр өдрүүдийн цуг хэрүүл уруул цаашаа байг.

12-р сар

Таатай өдрүүд

1,15,21,30 – үсээ ямраар засуулахаар шийдсэн нь хамаагүй, танд санхүүгийн боломжийг нээж өгнө,

8,13,29 – энгийн ч гэсэн үсний засалт сэтгэл санааг эерэг энергиэр сэлбэнэ,

9,10,20 – салахгүй байгаа өвчнөөсөө ангижрахыг хүсэж байгаа бол эдгээр өдрүүдэд дараалан үсчин ороорой,

11 – ажил дээрх хуучин үл ойлголцол арилна,

16 – имижээ бүрэн өөрчилж материаллаг эд баялгаа нэмэгдүүлнэ,

25 – тавьсан зорилгодоо хүрэхийн тулд энэ өдөр үсээ засуулаарай.

Таагүй өдрүүд

2,3,4,14 – тайван байдал алдагдах тул үсээ оролдох хэрэггүй,

12 – хий хоосон ярианаас томоохон асуудал үүснэ,

18 – үсээ богиносгосноор санхүүгийн алдагдалд орж болно,

19,28 – шалан дээр унах үсний хамтаар аз жаргал, эрүүл мэнд унана,

22 – төсөөлсөн үсний засалт амжилтад хүрэхгүй.

Зөвлөгөө

Үс засуулах өдөр хүний амьдралд чухал гэж үздэг. Мөн сарны байрлалыг сайтар ажиглах хэрэгтэй. Арслангийн ордыг хамгийн тааламжтай сар гэж үздэг. Зурхайчид төрсөн өдрөөрөө үсээ засуулахгүй байхыг зөвлөж байна.

7
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bayarmaa Dashzeveg

    Bayarmaa Dashzeveg

    2017/08/01 at 23:13

    Huuh,iim nariin tailbartai hyanli bas bdg aa.

  2. Мөөгий Ө.

    Мөөгий Ө.

    2017/08/01 at 23:25

    X

  3. Jagaa Otgon

    Jagaa Otgon

    2017/08/02 at 02:42

    kkkkkkkkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *