“Бөгжний эзэн” киноны жүжигчид 15 жилийн дараа

4

“Бөгжний эзэн” гурван ангит кино 2001-2003 онуудад дэлхий ертөнцийг донсолгож байсан билээ. Тэр үед эрэгтэй хүүхэд бүр Дундад газарт очихыг хүсэж, харин охид Леголас, Арагорн хоёрын хэн нь дур булаам бэ? гэж маргалдаж байсан нь дамжиггүй.

Бидний үзэх дуртай киноны жүжигчид 15 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа харцгаая.

Фродо Баггинс (Элижа Вүүд)

Кинонд тоглохоос гадна хүүхэлдэйн кинонд дуу оруулдаг. Тэрээр Simian Records дуу бичлэгийн компанийг үүсгэн байгуулж амжилттай ажиллаж байгаа. Бөгжний эзэн киноноос хойш “Тунгалаг оюуны мөнхийн гэгээ” кинонд Патрикийн дүрд тоглосон.

 

Леголас (Орландо Блүүм)

Леголасын дүрд тоглосон нь хэний ч танихгүй жүжигчин залууг нэр алдрын оргилд хүргэсэн юм. Бөгжний эзэн киноны дараа “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд тоглосныг кино сонирхогчид сайн мэдэх биз ээ.

 

Гэндольф (Иан Маккеллен)

Маккеллен 1970 оноос хойш кинонд тоглож байгаа бөгөөд 1990 онд алдар нэр нь түгэж эхэлсэн юм. Түүний бүтээсэн томоохон дүрүүд бол “Распутин” кинонд 2-р Николайн дүрд, “Икс хүмүүс” киноны Магнетогийн дүр юм. 1989 онд 2-р Элизабет түүнийг үнэнч жүжигчин гэж тодорхойлсон байна.

 

Арагорн (Вигго Мортенсен)

Жүжигчин, гэрэл зурагчин, дуучин, хөгжимчин гэдгээрээ алдартай. Вигго хараахан амжилтанд хүрээгүй зохиолчдын бүтээлийг хэвлэдэг хэвлэлийн компани байгуулан ажиллаж байгаа.

 

Арвен (Лив Тайлер)

Түүний томоохон дүрүүдийн нэг. Өмнө нь Лив “Хулгайлагдсан гоо үзэсгэлэн”, “Армагеддон” зэрэг кинонуудад тоглож байсан. Харин одоо тэрээр 3 хүүхдээ өсгөж байгаа бөгөөд 2016 онд кино найруулагч болох анхны гараагаа хийжээ.

 

Сэм Гэмжи (Шон Астин)

Кинонд тоглож байгаа хэдий ч эр зоригтой хоббит залуу Сэмийн дүрийг давж гарч чадаагүй л байна. “Бөгжний эзэн” кинонд тоглосныхоо дараа Жо Лэйдений зохиолоор хийсэн “Тэнд болон энд: Жүжигчний түүх” кинонд тоглосон.

 

Мэрри (Доминик Монаган)

“Бөгжний эзэн” кинонд Билли Бойдтой хамтарч тоглосон бөгөөд “Амьд үлдэгсэд” олон ангит киноны Чарлигийн дүрээр нь та бүхэн мэдэх буй за.

 

Пиппин (Билли Бойд)

Билли дуучин, басс гитар, бөмбөр тоглодог. “Бөгжний эзэн: Хаан эргэж ирсэн нь” киноны «The Edge of Night» дууны хөгжмийг зохиож дууг нь дуулсан. Beecake хамтлагийн ахлагч тэрээр Шотландын театрын ивээн тэтгэгч Доминик Монагантой дотны найзууд.

 

Боромир (Шон Бин)

“Бөгжний эзэн” кинонд тоглохоос өмнө тэрээр ихээхэн алдартай байсан. Харин энэхүү кинонд тоглосныхоо дараагаар түүний нэр алдар өсч “Трой”, “Чимээгүй толгод”, “Хаан ширээний тоглоом” цувралд тоглосон юм. Шон бин Шеффилдийн их сургуулийн английн уран зохиол, хэл бичгийн доктор хүн юм.

 

Эовин (Миранда Отто)

Кинонд тоглож байсан хэдий ч жижиг дүрүүд оногддог байсан тул төдийлөн амжилт олоогүй бөгөөд 2014 онд “Би Франкенштейн” кинонд тоглосон.

 

Бильбо Баггинс (Иэн Холм)

Холм хамгийн анх 1958 онд кинонд тоглож байжээ. Тэрээр 110 дүр бүтээснээс хамгийн алдартай нь “Харийнхан” киноны Эш, “Дээрэмчний цаг үе” киноны Наполеон, “Тав дахь элемент” киноны эцэг Вит Когнелиусын дүр, мөн “Бөгжний эзэн” киноны Бильбо Баггинсын дүрүүд юм.

 

Галадриель (Кейт Бланшет)

Жүжигчин маань 40 гаруй кино, 20 гаруй театрын уран бүтээлд тоглосон ба Холливудын хамгийн нэр алдартай, өөрийн нэр бүхий одтой жүжигчдийн нэг юм. 2009 онд Оскар авсан бөгөөд хамгийн алдартай Австралийн дөрвөн шагналтны нэгт зүй ёсоор тооцогдох болсон билээ. Тэрхүү дөрван шагналтан нь Николь Кидман, Жеффри Раш, Рассель Кроу, Кейт Бланшет нар юм.

 

Теоден (Бернард Хилл)

Өөрийнхөө 30 жилийн жүжигчний замналын туршид олон кинонд тоглосон бөгөөд хамгийн алдартай нь “Титаник” киноны ахмадын дүр, “Бөгжний эзэн” киноны Теодин хааны дүр юм. Энэхүү хоёр кино нь түүнийг дэлхийд алдартай жүжигчин болгосон төдийгүй “Оскар”-аас 11 шагнал авсан байна.

 

Элронд (Хьюго Уивинг)

Анаахайн хаан Элрондын дүрийг бүтээхийн хажуугаар “Матрикс” кинонд мөрдөгч Смитийн дүрийг бүтээсэн. Мөн “V-цусан өшөө”, “Өшөө авагч” кинонд тоглосон.

 

Гимли (Жон Рис Дэвис)

Кинонд тоглохоос гадна “Хөвсгөр Боб” хүүхэлдэйн кинонд дуу оруулсан. “Индиан Жонс” кинонд эрдэмтний дүр, “Орхигдсон ертөнц” кинонд дүр бүтээсэн ба мөн “Бөгжний эзэн” кинонд одойн дүр бүтээсэн юм.

 

Голлум (Энди Серкис)

Голлумын дүрд тоглосон шигээ “Кинг Конг” кинонд Кинг Конгийн дүрийг бүтээсэн байна. “Хоббит: Гэнэтийн аялал”, “Хоббит: Таван цэргийн тулаан” кинонд Голлумын дүрийг бүтээснээс гадна хоёрдугаар найруулагчаар ажилласан.

301
БахархмаарБахархмаар
58
Ха ХаХа Ха
51
ГайхмаарГайхмаар
33
ТэнэглэлТэнэглэл
29
ХарамсалтайХарамсалтай
24
ХөөрхөнХөөрхөн
19
ГоёГоё
14
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/03 at 17:33

    Сонирхолтой юмаа. Баярлалаа.

  2. Fan

    2017/02/03 at 17:43

    legolas aragorn 2t bol urt us ni zohih ym bnaa

  3. Tulga Tulgaa

    Tulga Tulgaa

    2017/02/03 at 17:47

    Emegtei jvjigchij ni barag hewere bnashd

  4. Б. Мөнхтогтох

    Б. Мөнхтогтох

    2017/02/04 at 09:06

    Gantsetseg Jadambaa

  5. Nyamkabb Nyamka

    Nyamkabb Nyamka

    2017/02/06 at 01:11

    Gray IceMake nziin durtai kino bnda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *