Египет зурхай: Таныг ямар төрлийн хүн болохыг чинь яг үнэнээр нь хэлж өгнө!

1

Олон олон үндэстнүүд од эрхэсийг ажиглаж, ямар нууцлаг утга санааг агуулж байгааг нь олж мэдэхийг хичээдэг байв. Дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс байгаль ба хүн, гариг ертөнцийн хоорондын холбоог харилцан адилгүй байдлаар ойлгох болсон байна. Танд Египет зурхайг уншиж, өөрийнхөө талаар илүү сайн мэдэж авах боломжийг олгоё!

matrioshka / Shutterstock.com

Ниль

  • 11/18 – 11/26
  • 01/01 – 01/07
  • 06/19 – 06/28
  • 09/01 – 09/07

Эдгээр хүмүүс хурц ухаантай, туршлагатай бас үзэл бодолдоо үнэнч. Тэд хийсэн үйлдлийнхээ үр дагаврыг төдийлөн тооцоолдоггүй. Ажил мэргэжилдээ бүх бие сэтгэлээ зориулдгаас гадна эхэлсэн зүйлээ заавал дуусгадаг.

 

Тот

  • 11/08 – 11/17
  • 04/01 – 04/19

Энэ хугацаанд төрсөн хүмүүс үүрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг, төрөлхийн асуудлыг хянаж, зохицуулах чадвартай. Тэд бат итгэлтэйгээс гадна ер бусын сэтгэл татам. Өглөгч зан чанар нь бусдад үнэлэгддэг.

tan_tan / Shutterstock.com

 

Амун-Ра

  • 01/08 – 01/21
  • 02/01 – 02/11

Эдгээр хүмүүсийн зөн совин гайхалтай бөгөөд тэднээс гарах энерги эргэн тойрон дахь хүмүүст нь амар тайван байдлыг авчирдаг. Тэд заль мэх ихтэй шигээ торгон мэдрэмжтэй. Тэд чадваруудаа ажил дээрээ ашиглавал амжилтад хүрэхэд тус нэмэр үзүүлнэ.

 

Хорус

  • 05/01 – 05/07
  • 08/12 – 08/19
  • 04/20 – 04/30

Эдгээр хүмүүст шавхагдашгүй өөдрөг үзэл бий. Тэд бол бүтээлч бас мөрөөдөмтгий. Бага зэрэг түргэн зантай ч, хожим нь гаргасан үйлдэлдээ харамсдаг. Мөн тэд гайхалтай хошин шогийн мэдрэмжтэй.

tan_tan / Shutterstock.com

 

Мут

  • 01/22 – 01/31
  • 09/08 – 09/22

Тэдний бусдаас их зүйл шаардах, ааш зан нь байнга өөрчлөгдөх зэргээс болж, эргэн тойрных нь хүмүүст хүндрэлтэй санагддаг. Тэд үг биш, үйлдлийг чухалчилдаг хүмүүс. Мөн хайрласан хүнээ бүхий л цаг үед дэмжинэ.

 

 

Анубис

  • 06/29 – 07/13
  • 05/08 – 05/27

Тэд бол төгс төгөлдөр рүү тэмүүлэгчид. Ухамсартайгаас гадна тэдэнд хүний философийг ойлгох чадвар бий. Гэвч цагийг зөвхөн өөртөө зарцуулах сул талтай. Дээрээс нь тэд гайхалтай хошин шогийн мэдрэмжтэй.

givaga / Shutterstock.com

 

Геб

  • 08/20 – 08/31
  • 02/12 – 02/29

Эдгээр хүмүүс бусдад зөвлөгөө өгөхдөө гаргууд. Найзууд нь тэдний нууцлаг зан чанарт итгэдэг бөгөөд тэд дотнын анд нөхөддөө туслахад хэзээд бэлэн байдаг. Цагийн менежмент сайн баримталдаг, яарч юм хийх дургүй хүмүүс.

 

Сет

  • 05/28 – 06/18
  • 09/28 – 10/02

Зохион бүтээх чадвартай, зорилгодоо хүрч байж санаа нь амардаг, асуудлыг даван туулах үедээ баяр хөөрийг мэдэрдэг хүмүүс. Тэдэнд эрх чөлөө бүхнээс чухал бөгөөд эргэн тойрон дахь хүмүүсээсээ хараат бус амьдрахыг хүсдэг.

Andrea Izzotti / Shutterstock.com

 

Айзис

  • 03/11 – 03/31
  • 10/18 – 10/29
  • 12/19 – 12/31

Эдгээр хүмүүс бол өөдрөг үзэлтэй, нээлттэй бас бусдыг хайрлах энэрэнгүй сэтгэлтэй. Гэхдээ тэд хайхрамжгүй амьдардаг бөгөөд үүнээсээ санаа зовдоггүй. Харилцаанд тэд төгс төгөлдрийг хүсэмжилнэ. Тиймдээ ч ихэнхдээ ганц бие байдаг.

 

Бастет

  • 07/14 – 07/28
  • 09/23 – 09/27
  • 10/03 – 10/17

Зөн совин нь хөгжсөн хүмүүс. Дур булаамаас гадна эргэн тойрныхондоо тав тух, тааламжтай мэдрэмжийг төрүүлдэг. Мөн тэд хэзээ, хэнд, юу гэж хэлэхээ маш сайн мэддэг.

Andrea Izzotti / Shutterstock.com

 

Осирис

  • 03/01 – 03/10
  • 11/27 – 12/18

Бусадтай зөрчилдөж, үл ойлголцол үүсгэх хандлагатай байдаг хүмүүс. Байгалийн жам ёсыг дагадаг бөгөөд үүрэг хариуцлагаа ухамсарлахдаа сайн.

 

Сехмет

  • 07/29 – 08/11
  • 10/30 – 11/07

Энэ хугацаанд төрсөн хүмүүс нөхөрсөг бас нийтэч. Тэд шударга зангаараа бусдад үлгэрлэдэг. Мөн тэд маш эмзэг учир, амархан гомдчихдог гэмтэй. Гэхдээ бусдыг төдий чинээ хурдан уучилдаг.

Та Египет зурхайтай санал нийлж байна уу? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

23
ТэнэглэлТэнэглэл
11
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
4
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Айдос Айдос

    Айдос Айдос

    2020/03/09 at 13:00

    Yaltchgui unen helj

  2. Elizabet Cc

    Elizabet Cc

    2020/03/09 at 15:30

    Single ni minii buruu ymuu

  3. Lkham Lkham

    Lkham Lkham

    2020/03/09 at 17:52

    Hudlaa

  4. Д- Сарантуяа

    Д- Сарантуяа

    2020/03/09 at 20:27

    Таарамжгүй муухан байна

  5. Mi Senti Mi Senti

    Mi Senti Mi Senti

    2020/03/09 at 20:44

    yag shv.

  6. Ч. Нандин-Эрдэнэ

    Ч. Нандин-Эрдэнэ

    2020/03/10 at 02:45

    Хэн хэзээ юу гэж хэлэх ээ яг мэдээд байдаг юмаа хаха~ 😂😂 таарчихаж~

  7. EternalFlower Munkhchimeg

    EternalFlower Munkhchimeg

    2020/03/10 at 07:46

    ayyyaaya

  8. Dagva Oyungerel

    Dagva Oyungerel

    2020/03/11 at 03:27

  9. Altantsetseg Sundui

    Altantsetseg Sundui

    2020/03/11 at 16:46

    Манай зурхайг гүйцэхгүй бн

  10. Altantsetseg Sundui

    Altantsetseg Sundui

    2020/03/11 at 16:46

    Манай зурхайг гүйцэхгүй бн

  11. Ану

    2020/03/29 at 17:01

    Миний төрсөн сар өдөр алга байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *