Урьд нь та суга орчмын хэсэг нь шарласнаас болоод цамцаа өмсөхөө больж эсвэл бүр хаяж байсан удаа бий юу? Энэ шалтгаанаас болж, та өмсөх дуртай хэчнээн цамцаа гаргаж хаясан бэ?
Аз болоход таны хувцсыг дахин шинэ мэт болгох энгийн шийдэл гэж бий! Хэд хэдэн хямд үнэтэй орцууд шар толбоноос салахад тусална. Хамгийн гоё нь тэдгээр орцууд бүгд айл өрх бүрийн гал тогоонд байдаг гэж хэлэхэд буруудахгүй. Тэгэхээр таны хийх хэрэгтэй зүйл энэ байна.
Хөлөрснөөс болж үүссэн шар толбыг хувцаснаас хэрхэн арилгах вэ?
Арга 1
Хэрэг болох зүйлс:
- 1 аяга цагаан цуу
- 1/2 аяга хүнсний сод
- 1 хоолны халбага давс
- 1 хоолны халбага устөрөгчийн хэт исэл
Заавар:
- Цамцаа цагаан цуу болон 2 аяга бүлээн ус хийсэн саванд 20 минутын турш дэвтээнэ.
- Хүнсний сод, давс болон устөрөгчийн хэт ислийг хооронд нь өтгөн зуурмаг болтол холино. Цамцаа цагаан цуутай уснаас гаргаж, хуурай болтол нь сайтар мушгина.
- Толбон дээр өтгөн зуурмагаасаа түрхэж 20 минут байлгана.
- Цамцаа ердийн үед угаадаг шигээ угаана. Ингээд таны цамцан дахь шар толбо арилна.
Арга 2
Хэрэг болох зүйлс:
- Саван
- Устөрөгчийн хэт исэл
- Хүнсний сод
- Цэвэрлэгээний сойз
Заавар:
- Хөлөрснөөс үүссэн толбонд саван түрхэнэ.
- Хүнсний содноос тодорхой хэмжээгээр цамцан дээрээ асгана – цэвэрлэгээний сойзоор зөөлөн үрнэ.
- Тэгээд дээр нь устөрөгчийн хэт ислээ нэмж, хөөсөртөл нь түр хүлээнэ.
- Цамцаа угаалгын машинд хийж, ердийн үед угаадаг шигээ угаана.
Бичлэг үзэх:
Бид эдгээр энгийн бөгөөд хэрэг болох аргууд танд өмсөх дуртай хувцсаа шар толбоноос болж, гаргаж хаялгүйгээр цаашид олон удаа өмсөхөд тусална гэдэгт найдаж байна.
Та эдгээрээс гадна хувцсан дээрх шар толбыг арилгахад ач тустай аргуудыг мэдэх үү? Тийм бол та бидэнтэй аргаа хуваалцаарай.