Жоомны хор тэдэнд бараг үйлчлэхээ больжээ! Энэ нь хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа бас нэг бодит аюул юм

2

Дэлхий дээр дaйн дaжин, өлсгөлөн, хэт халалт зэргээс болж бид үхдэггүй юмаа гэхэд жоомны зарц барлаг болох бүүдгэр ирээдүй бидэнд бий. Энэ шавьж өдөр ирэх тусам улам хүчирхэг болж байна.

Тэд бидний бүтээсэн элдэв химийн хоронд аль хэдийнээ дасал болж, бидний хүч чадалгүйг элэглэн, доог хийн тэрхүү хорыг идсээр. Хэрвээ байдал цаашид энэ хэвээр үргэлжилбэл бид тэднийг бус харин тэд биднийг устгаж эхлэх бололтой.

Аймшигтай дүр зураг байна уу? Гэтэл чухам ийм юм болж болзошгүй гэсэн мэдээллүүд бий. Жоомнууд янз бүрийн химийн хүчтэй xордуулагч бодистой тэмцэх, дасан зохицох чадвар нь маш хурдацтай хөгжиж байна.

Перьдю-гийн Их Сургуулийн эрдэмтэд жоомны янз бүрийн хорыг туршиж үзээд, жоом нь тухайн хоронд төд удалгүй дасан зохицдогоор барахгүй өөр бусад хорыг ч тэсвэрлэх чадвартай болж эхэлдгийг тогтоожээ.

Иймэрхүү хүчирхэг дархлаа бүхий байдал нь удам дамжин, улмаар бүх л жоомнууд ийм чадвартай болж, аливаа хоронд хордох байдал бараг үгүй болдог байна.

“Энэ бол урьд нь таамаглаж байгаагүй томоохон бэрхшээл юм” хэмээн тус судалгааны удирдагч Майкл Шарф ярьж байна. “Хэрэв жоом хэд хэдэн төрлийн хоронд хордохгүй, тэдгээрт дасан зохицож эхэлбэл жоомтой химийн аргаар тэмцээд ямар ч үр дүнгүй байдалд хүрэх нь” гэж тэр хэлжээ.

Уг судалгаа Scientific Reports сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд ирээдүйн жоомны эрин үеийн аюулыг анхааруулсан анхны нийтлэл болжээ.

Ингэхэд асуудал юунд байгаа хэрэг вэ?

Шавьжны янз бүрийн дархлаа ямар аюултай байдгийн шалтгааныг тайлбарлая.

Жоом болон бусад шавьжны эсрэг хортой бодисууд нь хоорондоо химийн бүтэц, хордуулах чанар зэргээрээ ялгаатай янз бүрийн хорт нэгдлийг агуулсан байдаг. Хэрвээ шавьж эдгээр бодисын аль нэгэнд дархлаатай бол өөр бусад хоронд нь хордох ёстой юм.

Харин бүх л хоронд дасан зохицсон бол ийм нэгдэл ямар ч үр дүнгүй болох нь ойлгомжтой.

Судалгааны явцад хорыг байнга сольж байсан нь жоомны өсөлтийг зогсоосон боловч тоо толгойг нь бууруулж чадаагүй байна.

Шарфын хэлж байгаагаар, жоомны үржлийн нэг үеийн хоронд тэсвэртэй байх чадвар нь 4-6 дахин нэмэгдэж байж. Үүнээс гадна нэг эм жоом нь амьдралынхаа туршид 200-300 өндөг гаргадаг гэж тооцвол танд аймшигтай дүр зураг харагдах болно.

Энэ бэрхшээл нь ариутгах үйл ажиллагаа бага явагддаг ядуусын хороолол зэрэгт бүр ч их хамаатай гэсэн дүгнэлтэнд Шарфын багийнхан хүрчээ.

Уг асуудлыг шийдэхийн тулд тэмцэх арга хэмжээний нэр төрлийг олшруулах хэрэгтэй гэж Шарф үзэж байна. Жишээ нь, янз бүрийн механик аргаар (соруулагч, янз бүрийн хавх, урхи мэт зүйл) болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.

Ер нь бол жоом хүн төрөлхтөн үүсэхээс олон сая жилийн өмнө бий болсон гэдэг. Тиймээс хэрвээ тэд хувьсан өөрчлөгдөж байгаа бол бид ч гэсэн тэднээс жишээ авч өөрчлөгдөх хэрэгтэй бөгөөд үгүй бол бид үхэж үрэгдээд олон сая жил болсон хойно ч тэд энэ дэлхий дээр байсаар байх болно.

Та жоомноос айдаг уу? Түүнтэй хэрхэн тэмцэх вэ?

11
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *