Ирээдүй хаяанд ирснийг батлах 10 дэвшилтэт бүтээл. Яг л уран зөгнөл шиг сонсогдох хэдий ч, бүгд бодитоор биелэлээ олжээ

0

Магадгүй жилийн дараа та өглөө босоод нүднийхээ зовхинд микро зүүтэй гоо сайхны наалт бас нүүрэндээ хиймэл арьс наагаад, өөрийн хүсэл, шаардлагад зориулж 3D принтерээр хэвлэсэн амин дэмээ уучихаад, эзгүй хойгуур нохойгоо уйдаахгүй гэж хөгжилтэй ясыг нь асааж өгчихөөд, ажилдаа өөрийн цахилгаан скейтээр явах болов уу? Эдгээр зүйлс яаж ч уран зөгнөл шиг сонсогдсон бай хамаагүй, бүгд одоо бодитоор бий болжээ.

Яг одоо бид та бүхэнд ирээдүйг танилцуулах гэж байна. Бэлдээрэй… Явцгаая! Нийтлэлийн төгсгөлд таныг бонус хүлээж буй – итгэхэд бэрх, гэхдээ утсаар ярих нэг арга байгаа юм.

1. Нүүрэндээ цацаж болох хиймэл арьс

© KaoJapan / Youtube

Японы бьюти компани болох Kao 25 жилийн турш хүний “хоёр дахь арьс”-ыг боловсруулжээ. Маш нимгэн, үл үзэгдэгч микро ширхэг болон полимерээр хийгдсэн хальс нь жинхэнэ арьстай цуг ямар ч асуудалгүй хөдөлнө. Өдрийн цагаар гаднын хорт нөлөөнөөс арьсыг хамгаалах бол шөнийн цагаар арьсанд арчилгааны гүн үйлчилгээ үзүүлэх ажээ. Зохион бүтээгчдийн хэлснээр уг биометрик арьс нь тусгай савлагаатай бөгөөд шүршдэг бодис нь хамт дагалдах юм байна. Харшил болон эмзэг арьстай хүмүүс хэрэглэхэд хамгийн тохиромжтой гэж дүгнэжээ.

 

2. Арьсанд уусдаг микро зүүтэй гоо сайхны наалт

© BLÓM / Facebook, © BLÓM / Facebook

“Сколково”-ын эрдэмтэн Василий Звездин гиалуронийн хүчил агуулсан микро зүүг зохион бүтээжээ. Уг зүү нь арьсанд шим тэжээлээ өгөөд дараа нь хайлдаг. Зүүг ашиглан BLÓM наалтыг бүтээжээ. Нүүрэндээ сайн наасны дараа микро зүүнүүд арьсанд шигдэж үйлчилж эхэлнэ. Уг наалтыг хэрэглэснээр коллагены ялгаруулалт эрчимжинэ, арьсны бүтэц сайжирна, нүдний доорх хар толбо арилахын зэрэгцээ үрчлээ багасна. Нэг курс хэрэглээний үр дүн мезо эмчилгээтэй дүйхүйц, гэхдээ гэртээ өөрөө эмчилгээ хийж байгаа нь давуу тал болно. Наалтыг наахад өвчин мэдрэгдэхгүй, харин ч таатай мэдрэмж төрдөг байна. Ариун цэврийг л сайн сахих ёстой гэнэ. Наахаас өмнө арьсаа сайтар цэвэрлэж, гараа сайтар угаана.

 

3. Өөрийн хувийн захиалгаар 3D принтерээр хэвлэсэн амин дэм

© Nourished / Facebook

Британийн Nourished компани хувийн хэрэгцээнд зориулсан амин дэмийг 3D принтерээр хэвлэж байна. Хэрэглэгч өөрт хэрэгтэй байгаа бодисын хэмжээг тохируулж сонгох ажээ. Жимсгэнийн амттай амин дэм нь цагаан хоолтонд зориулсан гелээр хийгдсэн бөгөөд сахарын агууламжгүй.

 

4. Нохойд зориулсан хөгжилтэй яс

© Wickedbone / Kickstarter

Нохойнд зориулсан энэхүү ухаалаг тоглоом нь тусгай аппликейшний тусламжтайгаар ажиллана. Таныг эзгүй хойгуур нохойг уйдаахгүй зугаацуулах үүрэгтэй. Зохион бүтээгчдийн батлан хэлснээр, материалын хувьд маш бат бөх, хүн болон амьтанд хоргүй хуванцраар хийгдсэн. Мөн урсгал усанд угаахад ямар ч асуудал гарахгүй ажээ.

 

5. Хиймэл оюун ухаантай чемодан. Эзнээ өөрөө дагаад явна

© ForwardX Robotics / Facebook

Ovis нэртэй ухаалаг чемодан эзнийхээ баруун гар талд өөрөө дагаад явна. Чемоданыг тусгай бугуйвчаар удирддаг байна. Эзэн нь хэтэрхий хол явчихвал бугуйвч чичирч дохио өгөхөөр зохион бүтээжээ. Чемодан замд учрах саад бэрхшээлийг урьдчилан харахын зэрэгцээ жингээ хянадаг. Бас ухаалаг төхөөрөмжөө ч залгаад цэнэглэж болно.

 

 

6. Гартаа эсвэл үүргэвчиндээ хийгээд авч явж болох цахилгаан скейт

© COCOA MOTORS. / Youtube

Японы Cocoa Motors компани Walkcar гэх нэгэн шинэ ухаалаг гажет зохион бүтээжээ. Энэ бол дэлхий дээрх хамгийн жижигхэн цахилгаан скейт: үүргэвчинд багтана, 3 кг жинтэй, цэнэглэхгүйгээр 5-7 км замыг хурднаас үл хамааран туулна. Хурдыг нэмж бас хасах горимтой, унаж байгаа хүн нь урагшаа, хойшоо болоход л хурдаа тохируулдаг. Скейт замдаа таарах жижиг саадыг давж чадах бөгөөд 80 кг хүртэл жин даах чадалтай.

 

7. Усны хоолойд зориулсан хогийн сав

© The Seabin Project / Facebook

Зохион бүтээгч Эндрю Тертон болон Пит Чеглински нар  Seabin-ыг зохион бүтээжээ. Усны гадаргуу дээр хөвөхдөө насосны тусламжтайгаар усанд байгаа хог, шингэн бохирдлыг сорж авдаг. Хуванцар, гялгар уут, тамхины иш тусгай уутанд ороод ус нь шүүгдэж буцаад урсана. Уг төхөөрөмж зөвхөн хөнгөн чанарын хог л сордог, усны ургамал болох замаг, ан амьтад орохгүй. 70 гаруй улс оронд 860 гаруй ийм контейнер байрлуулжээ. Өдөрт 3,6 тн хог шүүдэг гэсэн тооцоо гарсан юм.

 

8. Оригами завь

© MyCanoe

MyCanoe нь жижигхэн чемоданд багтаж 10-хан минутад дэлгэгддэг завь. Дэлгэсэн байхдаа 4,5 м болж 2 хүний багтаамжтай дээрээс нь 200 кг ачаа ачиж болно. Оригами-каноэ хоёр давхар зузаан полиприпиленээр хийгдсэн бөгөөд 20,000 удаагийн нугалалт даах чадвартай. Нийт жин нь 24 кг бөгөөд машины ард өлхөн багтана.

 

9. Жүржийн шүүс шахагч, харин хальсаар нь аяга хийнэ

© Feel the Peel / Carlo Ratti Associati / Eni

Feel the Peel аппарат цитрус жимсний шүүсийг шахна, дараа нь хальсыг нь ашиглаж 3D принтерээр аяга хэвлэн гаргадаг. Feel the Peel яг л баарны лангуу шиг харагдана, гэхдээ дээвэртэй. Нийт 1500 жүржийн багтаамжтай, хана нь нэвт харагддаг тул үйл явцыг ажиглах боломжтой: шүүсийг шахсаны дараа хальс нь хатахаар бутлах хэсэг рүү явуулна. Тэндээ полимол хүчилтэй холиод стаканаа хэвлэн гаргадаг. Ашигласан стаканыг дахин боловсруулаад ашиглах ч боломжтой.

 

10. Нарнаас хамгаалах эм

© SureBuy Ka Dito / Facebook, © ROHTO

Японд нарнаас хамгаалах эм бүтээжээ, дотуур хэрэглэнэ гэсэн үг. Уг бэлдмэл нь SPF-тэй тосыг орлохгүй, гэхдээ нарны хэт туяатай тэмцэхэд туслах юм. Арьс бага борлоно, коллагены ялгаруулалт амархан эргэж сэргэнэ, мөн наранд түлэгдэх магадлал эрс багасна.

 

Бонус: Хуруугаа чихэндээ хүргээд л утсаар ярьж болдог бугуйвч

© Sgnl / Kickstarter

Sgnl бугуйвчийг Kickstarter платформ дээр бараг л 1,5 сая доллар цуглуулж чадсан юм, угтаа бол 50 мянган доллар л хангалттай байлаа. Уг гажет нь ясны дамжуулах зарчим дээр суурилагдсан. Утсаа халааснаасаа гаргалгүйгээр дуудлага хүлээн авах боломжтой. Хуруугаа чихэндээ л хүргэ. Утаснаас ирэх дохио Bluetooth-ээр дамжин бугуйвчинд ирнэ, харин дараа нь дуу авиа нь чичиргээ болж чихний дотор хэсэгт орох юм. Бугуйвчийг ухаалаг цагтай хослуулж хэрэглэж болно, эсвэл жирийн цагтай ч хэрэглэж болох ажээ. Энэхүү шинэлэг гажетийг одоогийн байдлаар зөвхөн урьдчилан захиалж авах боломжтой.

Та дээрх шинэ бүтээлүүдийн чухам алийг нь яг одоо хэрэглэж үзмээр байна?

11
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *