
Судалгааны үр дүнгээс харахад эмэгтэйчүүдийн 82 хувь нь өөрийнхөө том хөлнөөс ичдэг ажээ. Шинэ гутал авахдаа хүртэл худалдагчид том размер хэлэхээс ичиж зовдог байна. Үнэндээ ингэх ямар ч шаардлага байхгүй, том хөлтэй ч бай хамаагүй турьхан бүсгүйн дүрээр л бусдад бууна. Од бүсгүйчүүд үүнийг өөрсдийн жишээгээр баталжээ.
Гутал гэгч зүйл Зендеягийн зүрхэнд тусдаа орон зай эзэлдэг. Түүний хөлийн хэмжээ 40, харин гутлын цуглуулгын тоо эрчимтэйгээр өссөөр л

Моника Белучи – 40 размерын гутал өмсдөг бас нэгэн жүжигчин

Анжелина Жолиг бид ихэвчлэн нарийхан өсгийтэй туфль өмссөн байхыг хардаг. Түүний 40 размерын хөл нь ийм хээнцэр гутланд үнэхээр дэгжин харагдах ажээ

Кендалл Женнер 42 размерын хөлтэй. Загвар өмсөгч өөрийн том хөлнөөс огт ичдэггүй, бүх асуудал “аалзны” мэт хуруунд л байдаг гэж хошигнодог нэгэн

Женнифер Лоуренсын 175 см өндөртэй хүн 42 размерийн хөлтэй байх нь ойлгомжтой

Одри Хепберн өөрийнхөө гадаад төрхөнд маш их шүүмжлэлтэй ханддаг нэгэн байв. Тэр дундаа өөрийн 42 размерын хөлөнд, тэглээ гээд тухайн цаг үеийн загварын хатан хаан болоход өгт муугаар нөлөөлөөгүй л юм даа

Ума Турман өөрийн өндөр бие болон 42,5 размерын хөлөө хүлээн зөвшөөрөхөд 35 жил шаардагджээ. Тэр цагаас хойш дутагдал бус харин давуу тал гэж хүлээж авах болсон гэдэг

Кейт Уинслет 42,5 размерийн гутал өмсдөг, энэ онцлог нь ээжээс нь өвлөгджээ. “Titanic”-ийн зураг авалтлын үеэр Леонардо Ди Каприо нэг биш удаа түүнийг өөртэй нь адилхан хөлтэй гэж шоглодог байжээ

Кейт Бланшет – бас нэгэн 42,5 хэмжээтэй гутал өмсдөг бүсгүй

Пэрис Хилтон өөрийнхөө хөлийн хэмжээг (42,5) асуудалтай гэж бодож явсан гэдэг. Ингээд стандарт бус хөлтэй эмэгтэйчүүдэд зориулсан өөрийн гэсэн гутлын үйлдвэртэй болсноос хойш бодлоо өөрчилжээ

Опра Уинфри өөрийгөө 41 размерийн гутал өмсдөг л гэж бодож явсан гэдэг. Нэг л өдөр арай том хэмжээтэйг олж мэджээ – 42 размер

Тайра Бэнкст байгаль эх 43 размерийн хөл бэлэглэжээ. Гэхдээ загвар өмсөгч бүсгүй өөрөө сул гутал өмсөх дуртай тул нэг размераар томыг худалдан авдаг гэж ярих нь ч бий

Эль Макферсон бас л өөртөө 44 размерын гутал хуладан авдаг. Үүнд гайхаад байх зүйл алга даа, учир нь түүний биеийн өндөр 182 см юм

Жина Дэвис биеийн өндрөөсөө болоод том хөлтэй нэгэн. Жүжигчин 44 размерын гутал өмсдөг

Гвендолин Кристигийн биеийн өндөр бараг 2 м, тиймээс түүний 44 размер гутал өмсдөг гэдэгт хэн ч гайхахгүй биз ээ

Хамгийн том хөлтэй бүсгүйчүүдийн нэг бол усанд сэлэлтийн тамирчин Мисси Франклин юм. Тамирчин бүсгүй өөрийн 45 размерын хөлнөөсөө огт ичдэггүй харин ч бүр бахархдаг байна

Хайрлаж явдаг жүжигчин хэдэн размерын гутал өмсдгийг сонирхоод зогсохгүй бас биеийн өндрийг ч сонирхмоор санагддаг.








Зочин
2023/04/23 at 21:33
Brg bugdere tom holtei ym bishu
Зочин
2023/06/04 at 16:02
tgd ichlee geed yhuude